gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эх оронч байх нь сонголт биш

Б.Азбаяр
Нийгэм
Өчигдөр
193
Twitter logo
Б.Азбаяр
193
Twitter logo
Нийгэм
Өчигдөр
Эх оронч байх нь сонголт биш

Эх орны өмнөд хязгаараас тэмдэглэв.

Монгол Улс, Өмнөговь аймаг, Орвог гашууны бор толгой, Хилийн 652-р сүлдэт багана.

Энэ бол манай улсын өмнөд хязгаар. Шаварлаг, шороон, элсэрхэг хөрсний бүтэцтэй, улайж харагдах тус толгод бол манай олон мянган хилчдийн ариун шүтээн. Эндээс эхлэн Хэнтий, Хангай, Соёны өндөр нурууд хүртэл эх орон минь бий.

Төрийн сүлдэт баганадаа ёслох зуурт олон арван бодол жирэлзэн харвалдаж, догдлох, омогших, харамлах, бахархах, хайрлах тэргүүтэй мэдрэмжүүд толгойн орой руу уралдах шиг... Эдгээр бодлоос гурвыг нь холбон сийрүүлье.

1. Зогсож буй энэ цэгийг геополитикийн өнцгөөс харвал дэлхийн хамгийн халуухан ярианы сэдэв рүү шумбах болно.  Учир нь эл хэсгээр Хятадын Өвөр Монголын өөртөө засах орон, бидний хэлж заншсанаар Алшаа аймагтай хиллэдэг. Тус аймагт байрлах Баян-Овоо бол дэлхийн хамгийн том газрын ховор элементийн орд бөгөөд дэлхийн нийт газрын ховор элемент олборлолтын 70 хувийг дангаараа эзэмшдэг.

Энэ ордоос неодим, празеодим, лантан, цериум, иттриум зэрэг 17 төрлийн REE олборлогддог юм.

Үүгээр өндөр технологийн үйлдвэрлэл, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн болон бидний өдөр тутмын хэрэглээ болсон  дэлгэц, чип, процессор зэргийн чухал орцыг гарган авдаг гэсэн үг. Жишээлбэл, Tesla-ийн цахилгаан мотор, Huawei-ийн ухаалаг утас, DJI-ийн дрон зэрэг бүгдэд REE (Rare Earth Elements) ордог.

Улаанаар тэмдэглэсэн хэсэг бол Монгол Улсын өмнөд хязгаар. Google EarthХарин эдгээр бүтээгдэхүүний эрэлт жил ирэх тусам улам л нэмэгдэж буйг дэлхийн дахины эрчим хүчний шилжилт, автомашины хувьсгалаас шууд харж болно.  

Хятад улс газрын ховрыг Япон, АНУ, Солонгос, Герман зэрэг өндөр технологийн хэрэглэгч орнуудад экспортолдог. Баян-Овоо орд бол эдгээр экспортын бараг л бүх цөмийг хангадаг. Тиймээс Хятад улс дэлхийн газрын ховор элементийг хангадаг стратегийн супер тоглогч болсон гэж хэлж болно.

Тэгэхээр тус орд газартай хиллэж буй манай улсын хувьд ч тэр “газрын ховортой”. Нөөц баялгаараа Хятадын араас жагсдаг. Өмнөговь аймагт гэхэд илрүүлээд буй хоёр том орд бий. Өөрөөр хэлбэл стратегийн чухал цэгээс энэ мэдээллийг танд хүргэснээ тодотгож байна.

 2. Эх орны өмнөд хязгаар бол эдийн засгийн чухал бүсээс гадна байгалийн сайхан үзэсгэлэн цогцолсон аялал жуулчлалын төв цэг.

Говийг үргэлжилсэн их элсэн махан гэж төсөөлж ирсэн хүн бүрийн бодол эсрэгцэж, тооройн навч идсэн мал хүртэл нарийн өвсөө голдог гэлцэнэ. Тиймээс дотоод, гадаадын жуулчдын хөл тасардаггүйг статистик (ҮСХ)-аас харж болно.

Өнгөрсөн онд манай улс 727 мянган гадаад жуулчин хүлээн авсан. Орос, Хятад, Солонгосоос хамгийн их жуулчин ирсэн бөгөөд тэд Хөвсгөл нуур болон өмнийн цэнхэр говийг зорьжээ.

Эдгээр газар аялал жуулчлалын гол чиглэл болж буй тул Өмнөговь, Хөвсгөл аймгууд олон улсын нисэх онгоцны буудалтай болохоор зэхэж байна.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар долоодугаар сар гэхэд Ёлын ам (Гурвансайхан байгалийн цогцолборт газар, Өмнөговь аймаг) БНСУ-ын нэг арал шиг болдог аж. “Олон зуун хүн холхих ч монгол хүн таарах нь нэн ховор” хэмээж хэчнээн олон солонгос хүн ирдгийг онцолж буй нь энэ.

Жуулчид говийн өргөн талд пургон (УАЗ-452) машинаар салхи хуйлруулан давхиж ховордсон амьтдыг дурандаж, эмийн ургамлыг сорчлон сонжиж, элсэн манханд эрхлэн хөлбөрөх туйлын дуртай гэнэ.

Говь атал урт өндөр хайрхантай, хөрс хуурай ч соргог шимт ургамалтай нь энэ газарт татагдах увдис болдог биз ээ.

Эрт цагийн үлэг гүрвэл хэвтэж байна уу гэмээр сонин янзын хад асга арзгар торгор үзэгдэнэ. Ингэ нь ботгондоо хорогдоод нүүж чадахгүй байна уу гэлтэй уулс ороон хоноглосон сунайсан цагаан үүлстэй. Үүлсийн сүүдэрт нь таван сүрэг талбиун бэлчиж, зэрлэг амьтад тэр уулын оройд үзэгдэж сэтгэл тэнийлгэсэн ийм л жаргалын орон зөвхөн монголын говьд бий.

Говийн сайхныг ер гол зүрхнээс мэдэрье гэвэл малчин айлын сэтгэл дэвсэн угтах зочломтгой занг заавал үз гэлцэх юм билээ. Үзэсгэлэн дэлгэж, загвар зохион бүтээе гэвэл өнгөний хоршил, содон хэлбэр хийцийн түмэн санааг байгалийн өвөрмөц тогтцоос нь хараандаа тогтоож болно.

Тэмээний хэвтэр шиг дулаахан элгэн хөрсөнд нь суурьшмаар ийм сайхан өлгий бол говь нутаг юм байна. Чихэнд сонсголонтой үг гэж дуулсан зүйлээ бусдад очиж хэлмээр санагдахыг хэлнэ гэдэг шиг  болдог бол таарсан бүхнээ хөтөлж аваачиж үзүүлмээр тийм сайхан газар говь юм байна аа.

3. Тэгвэл энэ их эрдэс баялаг, үзэсгэлэнт байгалийн эзэн бол уншигч та бид хоёр. Эх орноо хайрладаг Монгол хүн та.  

Харин биднийг төлөөлж, бэлчээх хараа, туулах холыг амраагч эрхэм хүмүүс бол хилчин. Мандах нарыг бидний өмнөөс угтаж,  шөнө бүрийн амгалан нойрыг аврагч энэ хүмүүсийн зүрх яг биднийхтэй ижил хэмжээтэй ч эх орноо бүхэлд нь багтааж хайрладгаараа их ялгаатай.

Үүнийг утгачлан тодруулахаар О.Ууганбаяр захирагчтай хилийн 0131 дүгээр ангийн 0247 дугаар салбарт саатаж, ажигласан, дуулсан зүйлсээ хуваалцъя.

Биднийг очиход алд цэнхэр хадаг барьж, мөнгөн аяганд сүү цэлэлзүүлсээр тогооч Б.Номин-Эрдэнэ тосов. Түүнтэй хамт механик жолооч, ахлагч Б.Ганзориг, О.Батболд нар хамт инээмсэглэн зогсоно. Удаалж салбарын захирагч, дэслэгч О.Ууганбаяр гар барьж, мэндэлснээр бид танилууд боллоо.

Замд алжаагаа биз гэсээр халуун унд хоолтой ширээнд урьж, салбар ангийн байрыг танилцууллаа. Өдөрт хэд зүлгээ бол гэмээр нарийн шороо ч тогтоогүй цэвэрхэн хана шал, тунгалаг толь, цонхноос тэд ажил албандаа хэр чамбай зүтгэдэг нь илхэн. Тэдний харилцаа, уур амьсгал тогтуун амгалан, цовоо цойлгон юм.

Шинэхэн халуун боорцог, нэг, хоёрдугаар хоол, дөрвөн төрлийн уух зүйлс, уламжлалт идээ цагаагаар хичээнгүйлэн дайлж, дулаахан инээмсэглэлээ хачирласан Б.Номин-Эрдэнэд бид хэчнээн их баярласан гээч.

Ундаалж аваад салбарын даргын хамтаар хилийн 652-р багана руу хөдөлсөн нь энэ нийтлэлийн эхлэл болохыг та тунгаах биз.

Бид замдаа ан амьтан, агнуур, мал аж ахуй, эртний хүмүүсийн амьдрал, тэмцлийг харуулсан хадны сүг зураг буюу өвгөдийн ул мөрийг үзэж, дараа нь Тооройн төгөлд саатан амрав.

    “Номгон сумаас өмнө зүгт 150 км-ийн зайд хилийн зурвас орчимд байх энэ баян бүрдийг Баянголын тооройн төгөл гэнэ. 1800 онд нутгийн ах дүү таван тайжийн нэг Төгс гэгч үрээр тарьж ургуулсан түүхтэй юм байна. Төгөлд улаан, цагаан гоёо, эмийн ургамал, хулс зэрэг ихээр ургах бөгөөд хадлангийн талбай байжээ.

    Нэгдэл нийгмийн үед Номгон, Хүрмэн, Баян-Овоо гэх сумдаас хадланчид тэжээл хураадаг говийн үзэсгэлэнт баян бүрд. Мөн хилийн зурваст байх тул иргэд эх оронч төгөл гэдэг” хэмээн бидэнд тайлбарлаж өглөө.

      О.Ууганбаяр үргэлжлүүлэн, “1980-аад онд энд алба хааж байсан цэрэг Хятадаас орж ирсэн 100 гаруй тэмээг хашихын тулд тооройн төгөлд олс ашиглан хашиж тогтоосон юм билээ. Анзаарвал хүлээсний ором нь тод харагдана” гэж ярьснаас хилчид байгаа нөхцөлдөө хэрхэн оновчтой шийдвэр гарган ажилд харж болохоор байна.

      Тэрээр зам зуураа “Хилчид мотоциклоор, мориор, явганаар манаанд гарч өдөртөө 22 км орчим зам туулж хяналтын зураглалаа гаргадаг. Тэднийг хаашаа, хэнтэй хамт явуулбал үүргээ амжилттай гүйцэлдүүлэх вэ, хэрхэн хоол ундаас нь холдуулахгүй байх вэ зэргээр ажлаа төлөвлөх нь миний үүрэг. Ангийн төвөөс ирүүлсэн үүргийг цаг агаарын мэдээ, орчны нөхцөл байдалтай уялдуулан ажиллахаар хилчид шамддаг.

      Ингэхдээ хилийн зөрчлийг арилгуулах, орчны хэвийн байдлыг хангах, малчдын хөдөлгөөнийг ажиглах зэргээр олон талт ажлыг зэрэг гүйцэтгэнэ. 

      Эртлэн босож тэсгим хүйтэн эсвэл гал халуун говийн уур амьсгалыг даван туулахад бэлдэхээс эхлээд даалгаврын нөхцөлөөс шалтгаан урт хугацаар ажиллах нь ч бий.

      Заставын дугаар, зарим даалгаврын талаар мэдээлэх нь нууц ч гэлээ сэтгэл хөдлөл, аж амьдрал маань ил. Хил дээрх амьдрал бусдынхаас тэс өөр биз гэж төсөөлдөг хүмүүс бий. Ямар бол гэж сонирхох нэгэн ч байна.

      Хайртай дотнын хүмүүсээ санах, үүлгүй тэнгэрт нар мандах, хэзээ вэ гэж хүлээсэн бороо нэг л өдөр цутгахад чи юу мэдрэх вэ. Чиний мэдэрдэг бүхэн бидэнд бий.

      Гэнэт ирсэн илгээмж задлах, хаяглаж ирсэн захиагаа тойрч суугаад уншихад зүрх ямар их догдолдог гээч. Ажил, аж байдал маань жаахан өөр байж болох ч чиний юунд баярлаж, юунд гунихтай ижилхэн” гэв.

      Удахгүй тэд шинэ цэргүүдээ хүлээж авна. Эх орны хөвгүүдийн аав, ээж нь болж хилчин хүн гэж хэнийг хэлэх, юуг хийж чадах ёстойг бүгдийг нь зааж өгнө. Бүтэн жил хамт байж эх оронч залуусын жагсаалыг удирдана.

      Эрсдэлд хамгийн ойр ч гэлээ эх орондоо хамгаас хайртай хүмүүс бол хилчин. Эх оронч байх нь сонголт биш. Атгасан чихрийн цаасыг задгай хаяхгүй байхаас газрын зургаа бүхэлд нь уншиж сурах хүртэлх чин зүрхний цохилт байх ёстой.

      Эх орны хил дархан байг. 

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан