Баянзүрх дүүргийн 36-р хороонд байрлах “Royal Car Wash” авто угаалгын газар явган хүний замыг таглаж, дугуйн замыг хаажээ.
Энэ нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Тус авто угаалгын газар замыг нарийсгаснаар мопед, скүүтэртэй иргэд явган зорчигчтой мөргөлдөх, осол гаргах эрсдэл үүсжээ.
Тус барилга 2020 онд ямар ч зөвшөөрөлгүйгээр баригджээ. Тухайн үед дүүргийн Засаг дарга асан Г.Отгонбаатар нийслэлд гомдол гаргасан байна.
2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан ч төрийн байгууллагууд хариуцлага тооцолгүй, хэргийг сунжруулжээ.
Авто угаалгын газар нь “Титэмт орд” ХХК-ийн өмч бөгөөд хувьцаа эзэмшигчид нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэх мэдээлэл бий.
Энэ нь албан тушаалаа ашиглан хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Хуульч А.Базарын мэдээлснээр, авто гараажийн газрыг эзэмших эрх 2022 онд дууссан тул Газрын албанаас 2025 оны зургаадугаар сарын 15-ны дотор сайн дураар чөлөөлөх албан мэдэгдэл хүргүүлжээ.
Чөлөөлөх хугацаа өнгөрөөд 10 орчим хоног болж байгаа ч үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.
Шүүхийн маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд очсон ч шүүгч “шүүхэд хандах хугацаа хэтэрсэн, шүүхэд хандахаас өмнө Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлоо шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх хоёр үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх хоёр долоо хоногийн өмнө иргэний талд шийдвэр гаргаж, шүүгчийн тус захирамжийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэл гаргасан иргэд болох Б.Очир, хуульч-өмгөөлөгч А.Базар, Засаг дарга асан Г.Отгонбаатар нар тус газрыг бүрэн чөлөөлж, сургууль цэцэрлэг барих зэрэг олон нийтэд тустай зориулалтаар ашиглахыг шаардсан байна.
Хэрэв дахин ижил компанид газар олговол шүүхэд хандана гэдгээ мөн илэрхийлжээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрхийг зөрчиж буй энэ мэт барилга байгууламж ганц “Royal Car Wash”-аар хязгаарлагдахгүй. Ийм асуудал өмнө нь ч гарч байжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Энканто Оргил” худалдааны төв орчим явган хүний зам, дугуйн болон автомашины зорчих хэсэг огт байгаагүй. Уг замыг тухайн үеийн УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Ганбаатарын бизнесийн орчны нэг хэсэг гэж үзэн олон нийтийн шүүмжлэл дагуулж байв.
Хуульч А.Базар бусад нэхэмжлэгчийн хамт хуулийн байгуулгаар явсны эцэст явган хүний замыг тухайн хэсэгт гаргуулж байжээ.“Royal Car Wash”-ийн асуудал үүнтэй ижил эрх ашиг,албан тушаалын нөлөөллөөс хамааралтай байх магадлалтай байна.
Бид тухайн зөрчил үүссэн газар дээр очиход “Royal Car Wash” авто угаалга хэвийн ажиллаж байв. Холбогдох хүнээс тодруулах гэсэн ч захирал байхгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өглөө.
Иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрхийг зөрчиж буй энэ төрлийн зөвшөөрөлгүй барилгын асуудлын талаар холбогдох байгууллага, газрын албанд гомдол гаргах боломжтой аж.