gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эгнээгээрээ чигээрээ явж байсан жолоочийн урдуур орж мөргүүлсэн ч ₮5 саяыг нэхэмжилжээ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
Өчигдөр
126
Twitter logo

Иргэн Л.Л нь 2023 оны 03 сарын 18-ны өдөр Тэрэлжийн замд машин жолоодон явж байсан. Тэрбээр эгнээ солихоор иргэн Т.Т-ийн жолоодож явсан машины урдуур орж мөргүүлсэн байна. Иргэн Л.Л түүний автомашин болон эрүүл мэндэд нь 5,045,070 төгрөгийн хохирол учирсныг Т.Т-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Харин иргэн Т.Т “...осол Л.Л-ын буруугаас болж гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг дүгнэлтээр миний зөв гэж гарсан” гэж маргасан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийжээ.

Т.Т-ийн хувьд хууль, дүрэм зөрчсөн буруугүй тул тухайн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Л.Л нь замын хөдөлгөөнд оролцож 1-р эгнээнээс 2-р эгнээнд шилжин байр эзлэхдээ 2-р эгнээнд чигээрээ явж байсан Т.Т-ийн машины урдуур орсон. Энэ үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэг, Техникийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор тус тус тогтоогдсон.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Л.Л-ын буруутай үйлдлээс болж түүний машиныг Т.Т мөргөсөн. Гэхдээ тэр замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж шинжээч дүгнэжээ.

Зам тээврийн ослын улмаас Л.Л-ын машин болон хамт зорчиж явсан хүмүүс гэмтэж, улмаар 5,045,070 төгрөгийн хохирол учирсан ч зам тээврийн осолд Л.Л өөрөө буруутай, харин Т.Т-ийн хувьд хууль, дүрэм зөрчсөн буруугүй тул тухайн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймээс зам тээврийн осолд нэхэмжлэгч Л.Л өөрөө буруутай тул тэрээр өөрийн автомашинд болон хамт зорчиж явсан хүмүүсийн эрүүл мэндэд учирсан хохирлыг зам тээврийн осолд буруугүй Т.Т-ээс нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, Т.Т уг хохирлыг хариуцах үүрэггүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан