gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Г.Мягмаржав: Ханбогдын малчид, уурхайчид усны асуудлаар үл ойлголцохоо больсон

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
7 цаг 21 минутын өмнө
1
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1
Twitter logo
Маргааш ажилтай
7 цаг 21 минутын өмнө

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад Оюу толгой компанийн Ус хангамжийн үйл ажиллагааны Ахлах мэргэжилтэн Г.Мягмаржавыг танилцуулж байна.

СИСТЕМИЙН ПАРАМЕТРҮҮДЭЭ БИЧНЭ, ТООСОО АРЧИНА, ТИЙМ Л АЖИЛ ХИЙДЭГ БАЙВ

-Би айлын том, хоёр дүүтэй. Тэр утгаараа хариуцлагатай өссөн. Миний амьдралын эхлэл, ажлын гараа гээд олон зүйлд хөшүүрэг болсон зүйл бол хариуцлага. Би Нийслэлийн 52 дугаар сургуулийг төгсөөд, ШУТИС-ийн Лицейд ахлах ангиа дүүргэсэн. Ингээд ШУТИС-даа элсэн, Механик инженер (дулааны инженер)-ийн мэргэжил эзэмшин төгссөн юм.

Манай сургуулийн төгсөх курсийн оюутнуудын диплом хамгаалалтад тухайн салбарын компаниас хүмүүс ирж оролцдог. Намайг төгсөх жил уурхайн туслан гүйцэтгэгч компанийн удирдлага ирж суусан. Тэр компаниас надад ажлын санал тавьсан юм. Ингээд дипломоо авангуутаа л 2017 оны 7 сард ажилд орохоор Оюу толгойн уурхайн талбарт анх ирж байлаа.

Хэдий инженерээр төгссөн ч ажил оператораас эхэлсэн. Судалсан, сурсан зүйлээ бодитоор мэдэх, таних, ашиглаж үзэх, ажиллуулахад хугацаа хэрэгтэй тул аль ч салбарт сургуулиа төгсөөд л шууд инженерээр ажиллах боломжгүй байдаг. Би анх Оюу толгойн уурхайн Дулааны төв станцад эргүүлийн оператор буюу машинистаар ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө тоног төхөөрөмжийг ажиллуулна, унтраана. Үзлэг, шалгалт хийнэ. Бас тоног төхөөрөмжийнхөө тоос шороог арчиж, цэвэрлэнэ. Шугам хоолойгоо зүлгэнэ. Системийн параметрүүдээ бичнэ. Хэрэглээг таслахгүй, найдвартай ажиллагааг хангахын тул шалгана. Эхэндээ инженерийн тооцоот том ажил руу орохгүй тул ийм үүрэг гүйцэтгэдэг байлаа.

Гэхдээ цэвэрлэгээгээ хийгээд, параметрээ бичээд л миний ажил дууссан гэж боддоггүй байсан. Өөрийн үүрэг, хариуцлагыг үргэлж давуулан харж, инженерийн тооцоолол гэж юу юм, бусад операторууд ямар систем дээр хэрхэн ажиллаж байна вэ гээд олон зүйлийг сонирхоно. Энэ зан маань надад ахиж дэвших боломжийг олгосон гэж боддог.

Оператораар ажиллаж байх үед дулааны станцын хүчин чадлыг 29 МВт-ын хоёр зуухаар буюу нийт 58МВт-ын хүчин чадлаар өргөтгөсөн. Энэ нь 13,000–18,000 айлыг дулаанаар хангах боломжтой эх үүсгүүр. Зуух барих төслийн ажлын Commissioning team-т хуваарилагдсан. Тэр багт нэг жил ажиллаад эргээд үндсэн зуухны оператор боллоо. Энэ мэтчилэн энд, тэнд хуваарилагдан ажиллаж, туршлага хуримтлуулж, тэр болгоныг боломж гэж хүлээн авч байсан маань дараа, дараагийн ажлын байрны үүдийг нээж өгч байлаа.

Ажлын гараагаа эхлээд дотоодын хөрөнгө оруулалттай туслан гүйцэтгэгч компаниас эхэлсэн бол 2020 онд гадаадын хөрөнгө оруулалттай туслан гүйцэтгэгч компанид процессын инженерээр ажилд оров. Тэндээс 2022 онд “Оюу толгой” компанийн үндсэн ажилтан болж, Дулааны цахилгаан станцад ахлах инженерээр ажиллаж эхэлсэн дээ.

Станцын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангана, техникийн бодлого, шийдвэр гаргана, бусад инженерүүдийг удирдан, чиглүүлнэ. Алдаа, доголдол гарвал шалтгааныг олж засна. Тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, ямар горимд шилжүүлэх, эрсдэл гарвал хэрхэн зохицуулах гээд техникийн гол ажлуудыг хариуцдаг байлаа.

Тэр үед монголчууд өөрсдөө бие даан хийх нэг засварын ажлыг удирдах үүрэг хүлээн авсан юм. Хятадын мэргэжилтнүүд тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн, дараа жилийн засварыг тэд хариуцсан. Харин хоёр дахь жилийн засварыг хятад, монгол мэргэжилтнүүд хамтраад хийсэн юм. Гэхдээ мэдээж хятадын мэргэжилтнүүд арга туршлагаа нэг бүрчлэн зааж өгөөгүй.

Гурав дахь жилд тоног, төхөөрөмжийг сольж, шинэчлэх шаардлага тулгарахад гаднаас мэргэжилтэн авчралгүй монголчууд өөрсдөө бие даан гүйцэтгэхээр боллоо. Энэ үнэхээр хүнд сорилт болсон ч, бид төслөө амжилттай дуусгаж чадсан. Ингээд төлөвлөж байсан зардлыг хэмнэсэн дээ. Энэ төслөөс суралцсан бүхэн ахлах мэргэжилтэн болох суурь ур чадваруудыг суулгаж өгсөн.

УС АШИГЛАЛТЫН ТӨСЛҮҮД ЗӨВХӨН УУРХАЙН ТАЛБАРТ Л ХЭРЭГЖЭЭД БАЙДАГГҮЙ

-Би 2024 оны нэгдүгээр сараас “Оюу толгой” компанийн Ус хангамжийн үйл ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Манай багт нийт 70 гаруй хүн ажилладаг. Ерөнхийдөө уурхайн хэрэглэгчдийг үйлдвэрлэлийн болон унд, ахуйн усаар тасралтгүй хангах үндсэн чиглэлтэй. Оюу толгойн уурхайн усан хангамжийн үндсэн эх үүсвэр бол Гүний хоолойн газрын доорх усны орд. Энэ ордыг олон жилийн нарийвчилсан судалгаа, шинжилгээний үр дүнд тогтоосон байдаг.

Гүний хоолойн газрын доорх усны ордоос 28 худаг, 5 цуглуулах станцаар дамжуулан ус татан авна. Усаа 70 км урт шугам хоолой бүхий ус дамжуулах нарийн сүлжээгээр тоноглогдсон нэгдсэн системээр дамжуулан ус цэвэршүүлэх, савлах үйлдвэр, ус хуримтлуулах цөөрөм, гүний уурхайн бүтээн байгуулалт болон баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашигладаг.

Уурхайн үйл ажиллагааны жилийн усны хэрэглээ 12-18 сая шоо метр. Үүний ихэнхийг баяжуулах үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд зарцуулж байна. Зарцуулсан усныхаа 87 хувийг дахин ашигладаг. Бүр нарийвчилбал Баяжуулах үйлдвэрээс гарсан лагийг хаягдлын сан руу тээвэрлэнэ. Энэ санд хаягдал лагийг өтгөрүүлэгчээр 80 хувь хүртэлх хэмжээгээр шүүдэг.

Уурхайн талбайд ахуйн бохир ус цэвэрлэх нийт 3 байгууламж ажилладаг. Энд усыг механик, биологийн, элсэн шүүлтүүр зэрэг шатлалаар цэвэршүүлж, хамгийн сүүлд химийн цэвэрлэгээ хийж халдваргүйжүүлдэг. Ингэж цэвэршүүлсэн усыг хаягдлын сангаар дамжуулаад баяжуулах үйлдвэрт эргүүлэн ашиглаж байна. Мөн зуны улиралд  тоосжилтыг бууруулах зорилгоор зам усална. Ийм байдлаар нийт хэрэглэсэн усны  дахин ашиглалтыг нэмэгдүүлдэг. 

Говийн бүсийн газрын доорх ус нь гадаргын устай харьцуулахад эрдэсжилт өндөртэй. Өөрөөр хэлбэл, хүн малын унданд шууд хэрэглэх боломжгүй. Тиймээс гүний хоолойн өндөр давсжилттай усыг зөөлрүүлэн цэвэршүүлж савлах үйлдвэрийг 2011 онд Оюу толгойд ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэрт гүний хоолойн эрдэс, давс ихтэй усыг урвуу осмосын технологиор цэвэршүүлж 18.9 литрийн багтаамжтайгаар савлан ажилчдын унд, ахуйн хэрэгцээнд ашигладаг. 

Тэгэхээр манай баг үндсэндээ уурхайн ахуйн хэрэглээ, үйлдвэрлэлд хэрэгтэй бүх усыг нийлүүлнэ. Дараа нь бохир усыг цэвэрлээд үйлдвэрийн хэрэглээнд дахин ашиглах боломжтой болгож өгнө. Мөн газрын гүнээс ус татах худгуудаа хариуцна. Ер нь усны жижиг байгууламж олон бий, тэр болгоноо хянаж, шалгана.

Манай багт малчдаас хүсэлт ирдэг. Тухайлбал, гар худаг гаргуулах хүсэлт тавих нь бий. “Оюу толгой” компани малчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагын төслүүд хэрэгжүүлдэг.

2011 оноос нутгийн иргэд, малчдын сайн дурын оролцоонд тулгуурласан байгаль орчны мониторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд малчидтай гар худгийн усны түвшин хэмжих, зэрлэг ан амьтдын амьдрах орчны судалгаа зэргийг хамтран хийдэг.

Нийгэмд уул уурхайтай бүс нутгийн малчин, компани хоёрыг харилцаа муутай гэх ойлголт бий. Тийм ч тохиолдол байгаа. Гэхдээ Өмнөговийн, Ханбогдын хүмүүс ойлголцол сайтай болсон гэж хэлж болно. Одоо говийн усыг дуусгалаа гэж ярьдаг хүнтэй таарахаа больсон. Эхэндээ ус ашиглалтын үйл ажиллагааг ойлгохгүй, эсэргүүцэх тохиолдол байсан. “Оюу толгой” компанийн ус ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүд зөвхөн уурхайн талбартаа л хэрэгжээд байдаггүй. Бид усан хангамжийг сайжруулах чиглэлд худаг засварлах, булгийн эхийг хамгаалах зэргээр малчин өрхүүд, орон нутгийн удирдлагатай тогтмол хамтран ажиллаж байна.

Усны хоёр төрлийн ойлголт бий. Нэг нь гадаргын ус, нөгөө нь газрын доорх ус. “Оюу толгой” компани 150-аас 400 метрийн гүнд орших газрын доорх усыг хэрэглэдэг. Энэ усны химийн найрлага нь гадаргын уснаас өөр.  Үүнийг хүн, мал шууд ахуйдаа хэрэглэх боломжгүй. Тэгэхээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас гадаргын усны нөөц хомстох боломжгүйг гидрогеологийн судалгаагаар нотолчихсон. Үүнийг ч нутгийн иргэд, малчид ойлгодог болсон учраас үл ойлголцол төдийлөн үүсэхээ больсон гэж хэлж болно.

САВТАЙ УС ЗАДАЛСАН БОЛ УУЖ ДУУСГААД ХАЯДАГ БАЙЯ

-Би 7/7 ээлжээр ажилладаг. Уурхайн талбарт 7 хоног ажиллаад, Улаанбаатарт гэртээ хариад 7 хоног амарна. Уурхайн ахлах мэргэжилтнүүд ийм ээлжээр ажилладаг юм. Надад энэ хуваарь тун боломжийн санагддаг. Гэр бүлээсээ олон өдөр хол байхгүй, бас амралтын хугацаанд олон хоногоор ажлаа цалгардуулахгүй.

Долоон хоногийн амралтын хугацаанд хувийн төслүүдээ урагшлуулахыг хичээдэг. Би ажлынхаа хажуугаар төрийн бус байгууллагад гурван төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 18-21 насны хүүхдүүдийг ирээдүйд манлайлагч болоход чиглэсэн төсөлд удирдагчаар ажиллаж байна. Манлайлагч гэхээр зөвхөн удирдагч байх тухай ойлголт биш юм. Бусдад нөлөөлж, байлдан дагуулж, үйлдлээрээ үлгэрлэж чаддаг байх, бусдыг  зорилготой байлгах, урам зоригийг нэмэгдүүлэх ч бас манлайлал. 

Хүүхдүүд холыг мөрөөдөж чаддаг, хүсэл тэмүүлэлтэй байгаасай гэдэг үүднээс өөрийнхөө чадах хэмжээнд туслах сан, үлгэр дуурайл болох сон гэж хүсдэг юм. 

Би багаасаа олон төрлийн спортоор хичээллэдэг байлаа. Чөлөөт бөх, байт харваа, хөл бөмбөг, фитнес, усанд сэлэлт гээд олон ч хоббитой. Гүйнэ, марафонд орно. Сүүлийн жилүүдэд дугуй их унаж байгаа. Хүн олон төрлийн сонирхолтой байвал өөрийгөө олон талаас нь үнэлж чадна. Тэндээс би юманд хэр чадамжтай  хүн юм бэ гэдгээ харах боломжтой. 

Өсөж, дэвжихэд хүний суурь зан чанар, төлөвшил хамгийн чухал. Хүн зөв хандлагатай, ёс зүйтэй, мэриймтгий хичээмтгий байвал боломж ирдэг. Би үргэлж хүсэл тэмүүлэлтэй байж, дааж хариуцсан ажлаа цалгардуулахгүй, хүний итгэлийг алдахгүй байхын төлөө хамгийн сайнаараа хичээж, хариуцлагыг үргэлж эрхэмлэсээр ирсэн маань энд ирэхэд нөлөөлсөн гэж боддог.

Өнөөдөр өөрт оногдсон ажилдаа хүчин чармайлт гаргаж, том, тодорхой зорилго тавиад амьдарч байна. Гэхдээ ажлаа л сайн хийж байхад бүх зүйл сайхан гэж хэлэхэд хэцүү үеүд амьдралд бий л дээ. Дөнгөж сургуулиа төгсөөд өөрийн гэсэн гэр, оронтой болох, орон сууц авах гээд хэрэгцээ, шаардлага, санхүүгийн асуудлууд ундарч байсан. Энэ бол давах ёстой л сорилт. Энэ сорилтыг бэлэн хоол болгоод өгчихвөл хүн хөгжиж, урагшлах, асуудалтай нүүр тулах зэрэг олж авч болох олон ур чадварыг алдана.

Би анх цалингийн зээл авч, мөнгөө цуглуулж байгаад л өөрийн амьдралын суурь хэрэгцээгээ бий болгож байлаа. Хүн өөрөө учраа олоод ахуйн асуудлаа шийдсэн бол дараа нь өрхийн, дүүргийн, үнэхээр чаддаг болчихвол ур чадвар, туршлага мэдлэг нь хангалттай бүрдвэл төрийн асуудал руу ч орох ёстой юм шиг санагддаг даа. 

Төгсгөлд нь хэлэхэд, улс орны, байгууллагын гээд бүхий л үйл ажиллагаанд ус стратегийн чухал ач холбогдолтой. Стратеги гэж юу вэ гэхээр алс, ирээдүйд хааш явах чиглэх буюу юу хамгийн чухал байхыг л хэлээд байгаа юм. Ус бол бүх хөгжлийн, амьдралын суурь. Тиймээс ус бол стратеги. Ус үгүй бол үйлдвэрлэл үгүй.

Бид үйл ажиллагаандаа өдөр бүр, үргэлж хэрхэн усыг ариг, гамтай ашиглах вэ гэдэгт ухаанаа уралдуулж, санаагаа чилээж, усыг яаж ухаалгаар дахин ашиглах вэ гэдгийг бодож, төлөвлөж ажиллаж байна. Хүмүүст ойр зуурын наад захын үйлдлээрээ ч усаа гамнадаг байя гэж уриалмаар байна. Жишээ нь, савтай ус задалсан бол ууж дуусгаад хаядаг байя.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан