gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     3.23
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 12
Зурхай
 3.23
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 3.23
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Баттулга: Цаг уур бол бүх шинжлэх ухааны ололтуудыг нэгтгэн ашигладаг салбар

А.Анужин
Нийгэм
7 цаг 46 минутын өмнө
Twitter logo

Дэлхийн улс орнууд жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдөр Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэхүү өдөр нь цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Манай улсын хувьд ч цаг уурын шинжлэх ухаан, судалгаа, мэдээллийн салбар нь байгаль цаг уурын онцлог, өөрчлөлтийг судлах, гамшгаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Энэ хүрээнд бид Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулгатай цаг уурын өдрийн ач холбогдол, өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл болон цаашдын бодлого, зорилтын талаар ярилцлаа.

- Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга: Монгол Улс энэ онд цаг уурын салбарт томоохон технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж, улсын төсөвт ойролцоогоор 24–25 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрээнд баруун болон Хангайн бүсэд доплерын радарын станцууд суурилуулах, мөн зөөврийн радарын систем нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Үүний үр дүнд гамшигт үзэгдлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чадавх мэдэгдэхүйц сайжирч байгаа юм.

Шинэ технологийн нэг чухал дэвшил нь супер компьютерын хүчин чадал нэмэгдсэн. Өмнө нь 5 хоногийн урьдчилсан мэдээг өдөрт 3 удаа (8 цагийн зайтай) мэдээлдэг байсан бол одоо 10 хоногийн урьдчилсан мэдээг 3 цагийн давтамжтайгаар, өдөрт 8 хүртэл удаа хүргэх боломж бүрдэж байна. Энэ нь цаг уурын мэдээллийн нарийвчлал, хүртээмжийг эрс сайжруулж буй хэрэг.

Мөн шинэ радарын станцуудын нөлөөгөөр Монгол орны нутаг дэвсгэр дээрх үүлний хөдөлгөөн, хур тунадасны шилжилтийг 8 минут тутамд хянах боломжтой болж байна. Энэ нь малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд төдийгүй иргэний нисэхийн салбарт онцгой ач холбогдолтой.

Жилд 100 мянга орчим нислэг дамжин өнгөрдөг манай улсын хувьд нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын урсгал, сэгсрэлтийн эрсдэлийг урьдчилан тодорхойлох боломж нэмэгдэж байна. Учир нь агаарын зам ашигласныхаа төлбөрт улсад олон тэрбум төгрөгийн орлого оруулдаг тул  аюулгүй байдлыг нь бид хангах бололцоотой болж байгаа юм. 

Монгол орны газарзүйн онцлог, эх газрын эрс тэс уур амьсгал нь цаг агаарын урьдчилсан мэдээг хүндрүүлдэг. Тиймээс Алтай, Хангай, Хэнтийн нуруунд радарын сүлжээ байгуулах нь дунд болон бага масштабын цаг агаарын үзэгдлийг илрүүлэх чухал нөхцөл болно. Үүний үр дүнд нислэгийн болон хөдөө аж ахуйн аюулгүй байдал сайжирна. Эдгээр ажлууд нь Дэлхийн цаг уурын өдрийн “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя” уриатай уялдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, урьдчилан таамаглахад улам хүндрэлтэй болж байгаа энэ үед технологийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон.

Монгол Улсад ус цаг уур, орчны шинжилгээний сүлжээ өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. 333 сумын 318-д нь салбар нэгж ажиллаж, зөвхөн цаг агаар төдийгүй ус, хөрс, ургамал, амьтны аймаг зэрэг олон төрлийн ажиглалт хийдэг. Гэсэн хэдий ч анхан шатны хэмжилтийн 90 орчим хувь нь хуучны механик багажид тулгуурлаж байгаа нь томоохон сул юм.

Монгол Улс мөнгөн ус ашиглахыг хориглосон олон улсын конвенцод нэгдсэн хэдий ч цаг уурын салбарт хуучин багаж хэрэгсэл ашигласан хэвээр байна. Энэ нь хэмжилтийн алдаа гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс автоматжуулалт руу бүрэн шилжих шаардлага тулгарч байна. 2026 оны бид салбарын хэмжээнд технологийн шинэчлэл хийж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны жил болгож зарласан.

Одоо ч усны харуулууд маань гол мөстэй байна уу, үертэй байна уу хамаагүй усныхаа хэмжилтийг хийдэг. Өөрсдөө тоног төхөөрөмжөө бариад урсгалын хурд болон гүнийг хэмждэг юм. Энэ нь их эрсдэлтэй ажил шүү дээ. Иймд бид 2025 оноос эхлээд Монгол орны хамгийн том 17 гол дээр энэ бүх зүйлийг автоматаар хэмждэг төхөөрөмжийг том гүүрнүүд дээр суурилуулаад минут тутамд урсгалын хурдыг мөн 17 огтлолыг хэмждэг бололцоотой болж байгаа юм. 

Тэгэхээр цаашдаа усны харуулууд мэдээгээ өгөхөөс гадна өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг удирдах, ажиллуулах, хянах шаардлага тулгарна. Хэдийгээр ажлын эрсдэл нь багасаж байгаа боловч тухайн хүнээс мэдлэг,  ур чадвараа тэлэх нөхцөлийг шаардана гэж ойлгож болно.

Сүүлийн жилүүдэд агаарын чанарын хяналтад томоохон ахиц гарсан. 2025 оноос эхлэн 21 аймгийн төвд автомат станцууд суурилуулж, 3 минут тутамд агаарын чанарыг хэмжих боломжтой болсон. Мөн “agaar.gov.mn” цахим хуудсаар дамжуулан 40 байршлын агаарын чанарыг 24 цагийн турш хянах боломжийг иргэдэд олгож байна.

Цаг уурын салбарын хүний нөөцийн хувьд 1700 гаруй хүн ажиллаж, улс орон даяар тасралтгүй 24 цагийн горимоор үйл ажиллагаа явуулдаг. Салбарын онцлогоос шалтгаалан ажилтнууд урт хугацаанд тогтвортой ажилладаг бөгөөд ажлын байран дээрээ тасралтгүй суралцах шаардлагатай байдаг. Үүнийг дэмжих зорилгоор их, дээд сургуулиудтай хамтарсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Цаашид салбарын хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлэх чиглэл нь технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт юм. Жишээлбэл, манай улсад 318 ажиглалтын станц ажиллаж байхад газар нутгийн хэмжээгээр 5 дахин бага Солонгос улсад 2000 орчим станц байдаг. Иймээс хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сүлжээг өргөжүүлэх шаардлага бий.

Мөн цаг агаарын мэдээллийг илүү ойлгомжтой болгох зорилгоор “нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ” нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн температур, даралт мэдээлэхээс гадна тухайн үзэгдэл иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөхийг тайлбарлах хэлбэрт шилжинэ.

Нөгөө талаас “прогнозод суурилсан санхүүжилт” гэсэн шинэ хандлага нэвтэрч байна. Энэ нь гамшиг болсны дараа биш, урьдчилан таамагласан мэдээлэлд үндэслэн хамгаалалтын арга хэмжээ авах, хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлнэ.

Цаг уурын салбар нь хиймэл дагуул, супер компьютер, хиймэл оюун ухаан зэрэг хамгийн дэвшилтэт технологийг ашигладаг, шинжлэх ухаанд суурилсан чухал салбар юм. Монгол Улсад энэ чиглэлээр мэргэшсэн физикч, математикч, химич, газарзүйчид ажиллаж байна.

Эцэст нь хэлэхэд, цаг агаарын мэдээлэл нь иргэн бүрийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг, хамгийн өргөн хэрэглээтэй төрийн үйлчилгээний нэг юм. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд мал аж ахуй, амьдралынхаа төлөвлөлтийг энэ мэдээлэлд тулгуурлан хийдэг. Тиймээс мэдээллийг аль болох хурдан, хүртээмжтэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх нь салбарын гол зорилго юм.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан