Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Улс төрийн амьдралд томилгоо ихтэй долоо хоног болж өнгөрлөө.
ХОТЫН ДАРГЫН ХИЙРХЭЛ

Туулын хурдны замын эсэргүүцэл долоо хоног дамнан үргэлжиллээ. Хотын дарга Даваа гарагт тун ууртай лайв хийж, төслийг эсэргүүцсэн иргэдийг элдвээр доромжилж, шантаажчин, террорист, мөнгөний жагсагч гэх мэтээр цоллов.
Хотын мээрийн хэрээс хэтэрсэн хийрхэлд эгдүүцсэн иргэд Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөл гаргаж 35 мянга гаруй гарын үсэг цуглууллаа.
ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ТАМГАА ГАРДАВ

Парламентын хоёр долоо хоногийн гацаа Ерөнхий сайдын сэлгээгээр тайлагдав. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд есөн сар ажиллаад суудлаа тавьж өгөн Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдож Засгийн газрын тамгаа гардаж авлаа.
УИХ-ЫН ШИНЭ СПИКЕРЭЭР С.БЯМБАЦОГТ СОНГОГДОВ

Гүйцэтгэх засаглалын тэргүүн солигдсонтой холбоотойгоор хууль тогтоох байгууллагын удирдлагад ч өөрчлөлт орлоо. УИХ-ыг хэн даргалах вэ гэдэгт хэд хэдэн хүний нэр яригдсаны дүнд УИХ-ын 15 дахь даргаар Сандагийн Бямбацогт боллоо.
ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН ТАНХИМ БҮРДЭВ
_(6)-111929-1757754698.jpeg)
Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар 19 сайдын бүрэлдэхүүнтэйгээр бүрдэж, 2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 02:24 цагт тангараг өргөж дууслаа. Шинэ танхимд Монгол Ардын намаас 16, ХҮН намаас хоёр, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдсон байна.
Тэрээр УИХ-ын чуулганы хуралдаанд “Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжинэ” хэмээн мэдэгдэв.
ШИНЖЛЭХ УХААН: ТӨВ АЙМГААС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨР ИЛРҮҮЛЭВ

Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Б.Майнбаяраар ахлуулсан судалгааны баг анх удаа монгол орны төвийн бүсээс буюу Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт илэрсэн үлэг гүрвэлийн цуваа мөрийг судалж үр дүнг олон улсын Ichnos сэтгүүлийн 3-р сарын дугаарт хэвлүүллээ.
Одоогоос 120 орчим сая жилийн тэртээ тус бүс нутагт амьдарч байсан аварга биетэй, ургамал идэшт үлэг гүрвэлүүд нь нуурын эрэг орчмын шаварлаг чулуулаг дээгүүр бэлчиж байсан бөгөөд тэдгээрийг даган махан идэшт, том биетэй үлэг гүрвэлүүд агнан амьдарч байсныг илтгэж байгаа нь Цэрдийн галавын түрүү үеийн идэш тэжээлийн гинжин хэлхээ буюу үлэг гүрвэлийн төрөл зүйлийн харилцан шүтэлцээг харуулж байгаагаараа онцлог юм.