gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -19
  • Зурхай
     1.21
  • Валютын ханш
    $ | 3563₮
Цаг агаар
 -19
Зурхай
 1.21
Валютын ханш
$ | 3563₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -19
Зурхай
 1.21
Валютын ханш
$ | 3563₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таны мэдлэгийн санд: Хар нуур-Ховд голын сав газрын нөөц ба бүс нутгийн онцлог

О.Батхишиг
Ногоон дэлхий
Өчигдөр
7
Twitter logo

"Хар нуур-Ховд гол"-ын сав газрын захиргаанаас таны мэдлэгийн санд зориулж Хар нуур- Ховд голын газар зүйн талаар мэдээлэл хуваалцаж байна.

Хар нуур-Ховд голын сав газар нь баруун талаараа Монгол улсын хилийн зурвасын дагуух Монгол Алтайн нуруу, хойт талаараа Сийлхэм, Чихачевийн нуруу, Их Түргэн уул, ОХУ-ын нутаг дахь Мөнгөн тайга уул, зүүн талаараа Хархираа, Түргэний уулс, Бураат, Алтан Хөхий уулсыг эзэлдэг.

Мөн зүүн талаараа Их нууруудын хотгорын Хяргас нуур завхан голын сав газартай, өмнө талаараа Сутай хайрхан, Дарвийн нуруу, Хүйсийн говиор хүрээлэгдэн 87,767.3км2 нутаг дэвсгэрийг хамран оршино. 

Усзүйн сүлжээгээр Ховд гол, Буянт гол, Хар Ус-Дөргөн нуурын өмнөд сав гэсэн балансын гурван нэгжид хуваагддаг. 

  • Ховд гол 50,149.2км2,
  • Буянт гол 8,393.5км2,
  • Хар Ус-Дөргөн нуурын өмнөд сав 27,578.2км2 талбайг тус тус эзэлнэ.

Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Буянт, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Цэнгэл, Улаанхус, Өлгий, Булган зэрэг 13 сумын нутаг дэвсгэрийн 41,176.2км2 талбай сав газрын нийт талбайн 47 хувийг эзэлнэ.

Ховд аймгийн Буянт, Чандмань, Дарви, Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Манхан, Мөнххайрхан, Зэрэг, Мөст, Мянгад, Үенч зэрэг 14 сумын нутаг дэвсгэр 34,535.6км2 талбай буюу энэ сав газрын нийт талбайн 39 хувийг эзэлнэ.
 
Увс аймгийн Бөхмөрөн, Ховд, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Улаангом зэрэг 7 сумын нутаг дэвсгэрийн 10,889.3км2 талбай буюу энэ сав газрын нийт талбайн 12 хувийг, Говь-Алтай Хөхморьт сумын 1,039.2км2 (1.9 хувь), Завхан аймгийн Дөрвөлжин сумын 127км2 (0.1 хувь) талбайг тус тус бүрдүүлдэг.

Хар нуур-Ховд голын сав газар байгалийн тогтоцын хувьд ихээхэн өвөрмөц.

Хойноосоо тайга, өмнөөсөө хээр, цөлийн экосистем түрж орсны зэрэгцээ Монгол Алтайн өндөр уулсаар хүрээлэгдсэн тул өндөр уулсын ян сарьдаг, мөнх цас, мөсөн гол, ой, уулын нуга, ойт хээр, хад асга, хуурай хээр, говь цөл зэрэг байгалийн олон төрлийн экосистемээс бүрддэг.

Физик газарзүйн мужлалаар: Алтайн уулархаг их мужийн, Монгол Алтайн салбар уулсын мужийн, Алтайн баруун хэсгийн тойрог, Говийн их мужийн, Алтайн ар говийн мужийн, Их нууруудын хотгорын тойрогт тус тус багтана.

Тус сав газарт хотгор, гүдгэрийн хувьд өндөр уулын үндсэн хэв шинж зонхилно.Бөхмөрөн гол, Ачит нуур, Ховд голын дунд хэсэг орчмын газар нутгаар говийн, харин Хар Ус, Хар, Дөргөн нуур орчимд цав толгодын хэв шинжтэй байдаг.
 
Ургамал- газарзүйн мужлалаар: Монгол Алтайн уулт хээр, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн бүсэд хамаарагдах ба Монгол Алтайн нурууны өндөр уулс тагийн бүслүүрт, түүнээс доош орших нутаг ойт хээрийн бүсэд, Хар, Дөргөн нуур орчим цөлөрхөг хээрийн ургамалжилттай бүсэд тус тус хамаарна.

Амьтны аймгийн газарзүйн мужлалаар: Энэхүү сав газрын дийлэнх хэсэг нь монголын хээрийн ба ойт хээрийн дэд мужийн баруун хойт монголын тойрогт, үлдэх хэсэг нь говийн дэд мужийн хойд говийн тойрогт хамрагдана. 

Сав газар нь Төв Азийн гадагш урсацгүй ай савд багтах ба газар доорх усны нөөц бүрдэх нөхцөлөөр ангилахад ихэнх нутаг нь түр зуурын элбэг тэжээлтэй мужийн Монгол Алтайн дэд мужид, Хар, Дөргөн нуур орчим улирлын хомс тэжээлтэй нууруудын дэд мужид тус тус хамрагддаг.

Эх сурвалж: Хар Нуур Ховд Голын сав газрын захиргаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан