gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -18
  • Зурхай
     1.22
  • Валютын ханш
    $ | 3563₮
Цаг агаар
 -18
Зурхай
 1.22
Валютын ханш
$ | 3563₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -18
Зурхай
 1.22
Валютын ханш
$ | 3563₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БАРИМТ: 2016 онд усан парктай болно гэсэн амлалт 2026 онд хэрхэн замхрав

Б.Азбаяр
Нийгэм
Өчигдөр
37
Twitter logo

Өнөөдөр олны анхаарал татсан, маргаан дагуулсан сэдэв бол “Акуа гарден”-ны захирал А.Амарбаясгалангийн мэдээлэл байлаа.

Учир нь тэрээр 2016 онд олон нийтэд усан парк барина гэж мэдээлж байсан ч "Анхнаасаа усан парк барих зориулалттай газар байгаагүй" хэмээсэн нь төслийн явц, амлалт ба бодит байдал дээр ажлыг хэрхэн явцууруулж, замхруулдгийн жишээ болж байна. 

“Акуа гарден” төслийн талаар манай сайтад нийтлэгдэж байсан мэдээллүүдийг цаг хугацааны дарааллаар хүргэж байна.

2016 ОН

УЛААНБААТАР ХОТ УСАН ПАРК БҮХИЙ СОЁЛ АМРАЛТЫН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛНО /2016.01.28/

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан 2016 оны нэгдүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг нийгмийн салбарт томоохон дэвшил авчрах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулсан. 

Энэхүү түүхэн айлчлалын хүрээнд Монгол Шилтгээн ХК-ийн Улаанбаатар хотод усан парк бүхий “Соёл амралт аялал жуулчлалын цогцолбор”-ыг байгуулах төслийн санхүүжилтийг Унгарын Экспорт Импорт банк (Eximbank) болон Унгарын Экспорт даатгалын агентлагаас (MEHIB) олгоход хамтран ажиллах санамж бичгийг 2015.01.25-ны өдөр байгуулав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах тус цогцолбор нь европын стандартад нийцсэн, 4 улирлын турш ажиллах боломжтой, байгальд ээлтэй орчинг бүрдүүлэх, шинэ цагийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд байгуулагдах юм.

2017 ОН 

ХӨГЖИЛ ДАГУУЛАХ УСАН ПАРК /2017.05.09/

Дэлхийн стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ажиллах Усан паркийн барилгын ажил ирэх сард эхлэхээр болжээ. Вашингтон, Минесота, Торонто зэрэг дэлхийн томоохон хотуудын жишигт нийцсэн “Битүү” усан паркийн технологийг Монголд нэвтрүүлж буй аж. Энэхүү усан парк нь нийслэлийн төв хэсэгт буюу Энхтайваны гүүр болон Замын цагдаагийн газрын урд дахь төмөр замын гарц хооронд байрлах 11.8 га талбайг эзэлж байгаа юм.

Усан парк нь зочид буудал, спорт, кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр болон орон орны хоолны газар зэрэг бүх насныханд зориулсан цогц амралтын хүрээлэн болж сүндэрлэнэ. Түүнчлэн парк байгуулснаар 600 гаруй ажлын байр шинээр бий болох юм. Энэ нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд Улаанбаатар хотын шинэ удирдлагын мөрийн хөтөлбөр, Барилга, хот байгуулалтын яам болон БОАЖЯ хамтарч ажиллаж байгаа аж.

Америк, Хятад, Европын холбооны улсуудад байдаг усан паркуудтай дүйцэхүйц усан паркийг барих гэж буй “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалангаас гадаад болон дотоод зохион байгуулалт, барилгын явц, үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-2015 оноос хойш Усан паркийн тухай яригдаж байгаа. Үүнээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Яагаад барилгын ажил одоо болтол эхлэхгүй байгаа юм бэ?
-Анх хариуцаж байсан газар нь ажиллаж чадаагүй. Тиймээс манай “Эм энд Жи” констракшн энэ ажлыг гүйцэтгэхээр болсон. Дэлхийн жишигт нийцсэн, өндөр хөгжилтэй орнуудын технологийн стандартын дагуу хийгдэх Усан парк барихын тулд маш их судалгаа, урт хугацааны зураг төслийн ажил шаардагддаг. Бид зураг төслөө бүтэн хоёр жилийн хугацаанд хийсэн бөгөөд хоёр сая ам доллараар бүтсэн. Түүнчлэн бүх ажлыг ном журмын дагуу хийхийн тулд шаардлагатай бичиг баримтыг бэлдэх гэж багагүй хугацаа зарцууллаа. Мөн техник, барилгын материал гээд хэрэглэх бүх зүйлээ захисан. Барилгын ажлаа гаднын хөрөнгө оруулалтаар 28 сарын хугацаатай хийнэ. Төслийг “Бүти” ХХК хариуцаж ажиллана. 

2022 ОН

А.АМАРБАЯСГАЛАН: УСАН ПАРКИЙН АЖИЛ ЗОГСООГҮЙ, 2028 ОНД ТӨСЛӨӨ ДУУСГАХААР ЗОРЬЖ БАЙНА /2022.04.12/

Усан паркийн барилгын явц болон газар эзэмших гэрчилгээтэй холбоотойгоор үүссэн асуудлын талаар “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалангаас тодрууллаа.

-Усан парк барина гэсэн нэрээр газар аваад, оронд нь орон сууц бариад байна гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Энэ бол худал, ташаа мэдээлэл. “Эм энд Жи” констракшн 2008 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 11.8 га газрыг орон сууцны зориулалтаар ашиглахаар гэрчилгээ авсан.

2006 оноос Монгол Улсын засгийн газар 40 мянган орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, энэ хүрээнд “Эм энд Жи” констракшнд уг хөтөлбөрт дэмжлэг болж, 11.8 га газарт орон сууцны зориулалтаар олгосон.

Уг газар 2012 онд ногоон байгууламжийн зориулалттай болж өөрчлөгдсөн. Энэ нь Нийслэлийн Засаг даргаас энэ зориулалтыг өөрчилсөн. Манай компани орон сууцны хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж дайрахгүйгээр төсөлдөө усан парк, энтертаймент төв бүхий нэгдсэн том цогцолбор барихаар 2013 оноос ажлыг эхлүүлсэн.

Английн компанитай хамтарч ТЭЗҮ боловсруулсан. Нийтдээ 1.2 сая ам.долларыг үүнд төлсөн байдаг. Ингээд нийслэл хотдоо усан парк барьж, жуулчдыг татах аялал жуулчлалын цэг болох азийн хамгийн том усан паркийг барих санаачилгыг компанийнхаа зүгээс гаргаж байв. Энэ төсөл одоо хүртэл үргэлжилж байгаа.

2022 ОН 

БАЙР СУУРЬ: ДУНД ГОЛД УСАН ПАРКТАЙ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЙ ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА /2022.08.31/

Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол орчимд Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барих ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2016 онд эхэлсэн.

Гэсэн ч усан парк биш орон сууцны хороолол баригдаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэн Э.Тэмүүжин Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүллээ.

Хотын дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Усан парк барих зориулалттай олгогдсон гэх энэ газрын зөвшөөрлийг 2008 онд орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Үүнээс хойш энэ зориулалтыг нь өөрчлөөд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох шийдвэр 2020 онд гарчээ. Өмнө нь шүүх дээр маргаан үүссэн, газрын зөвшөөрлийг таван жилийн хугацаатай сунгасан, Капитал банканд хураалгасан, буцаан авсан зэрэг үйл явц болсон байна.

Ингээд 2018 онд тухайн үеийн Засаг даргын захирамжаар энэ газрын 2642 метр квадратыг нь үйлчилгээний зориулалтаар 79 мянган метр квадратыг нь газрын үйлчилгээ, усан парк, спорт цогцолборын зориулалтаар, 29 мянган метр квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай олгожээ.

Гэтэл эдгээрийг бүхэлд нь хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах шийдвэрийг 2020 онд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргаж байсан. Ингээд үүнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд тухайн байгууллагаас "Миний эрхийг Засаг дарга зөрчиж байна" гэсэн агуулгатай гомдол гаргажээ. 

2022 ОН

УСАН ПАРК НЭРИЙДЛЭЭР ОРОН СУУЦ БАРЬСНЫГ ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСЛАА /2022.08.31/

Гэсэн ч усан парк биш орон сууцны хороолол баригдаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд жагсаал зохион байгуулж байна.

Иргэн Э.Тэмүүжин:

-Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр ч удаа хэвлэлийн хурал хийсэн. Энэ хурлуудыг хийх шалтгаан нь Богд уулыг тойруулж төмөр зам бариад, ил метро аялуулъя, тээвэрт суурилж, тэлж хөгжье гэдэг төлөвлөлтийг санаачилсан юм. 

Ингэж төлөвлөсөн метрог цагираг, босоо, хэвтээ гурван шугамтай байхаар төлөвлөсөн. Эхний шугам дээр Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк бий. Үүний урд усан парк барих нэрийдлээр орон сууцны хороолол барьж буйг эсэргүүцэж байна. Энд автозамын болон төмөр замын хэвтээ болон босоо тэнхлэг буюу төв зогсоол таарах юм. Тиймээс энд ямар нэгэн орон сууцны хороолол барьж болохгүй. 

2022 ОН 

УСАН ПАРКИЙН ТӨСӨЛ ЗОГСООГҮЙ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА /2022.09.09/

Усан паркийн төслийн талаар уг төслийг хэрэгжүүлж буй “M&G” констракшн компанийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалангаас тодрууллаа.

“Усан парк” төсөл 2026 онд ашиглалтад орно

Дэлхийн жишигт нийцсэн, жилийн дөрвөн улирлын турш ажиллах битүү усан парк байгуулахаар Азийн 20 улсаас туршлага судалж, хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Усан паркийн төлөвлөгөөнд амралт зугаа цэнгэлд зориулсан 16 төрлийн хэсэг байх ба үүнд хиймэл давлагаан эрэг, тогтмол урсгалтай гол, багачуудад зориулсан тусгай гулгуур болон 15-аас дээш насныханд зориулсан гулгуур гэх мэт тоглоомууд суурилуулна. Энэ төсөлд усан паркаас гадна олон улсын стандартыг хангасан бэлтгэлийн заал бүхий спорт ордон ч багтсан. Өнөөдрийн байдлаар усан паркийн 3,000м2 бүхий угтаж авах хэсэг, хувцас солих өрөө, угаалгын хэсэг зэргийг багтаасан 3 давхар барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн ажил бүрэн хийгдсэн, 3,900м2 спорт ордны суурийн цутгамал төмөр бетон бүтээцийн ажил хийгдээд явж байна. Усан паркийн төсөл зогсоогүй, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 

Газар эзэмших гэрчилгээгээ анх орон сууцны зориулалтаар авч байсан

НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2007 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 11.8 га газарт Засгийн газрын “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг зөвшөөрсөн. Энэ төлөвлөгөөний хүрээнд 2008 онд “Эм энд Жи” констракшн дуудлага худалдаагаар газрыг авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг орон сууцны зориулалтаар анх худалдаж авсан. Хуулийн дагуу 2009 онд бүхэлд нь орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг хийж, холбогдох бүх бичиг баримтыг авч дууссан хэдий ч 2012 онд өөрсдийн санаачилгаар нийгмийн сайн сайхны төлөө төсөлдөө усан парк, спорт ордны барилгыг нэмж, ТЭЗҮ-г орон сууц дээрээ нэмээд худалдаа, нийтийн үйлчилгээ, төв, цогцолбор болгон шинэчлэн боловсруулсан. Энэхүү төсөлд бид улсаас ямар нэгэн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл зэргийг огт аваагүй, зөвхөн өөрсдийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн барилгын компаниуд хамтран хэрэгжүүлж буй хувийн төсөл юм. Томоохон хэмжээний төсөл учраас хөрөнгө оруулалт олж чадалгүй харин өдийг хүртэл болсон байна.

2026 ОН 

A.AМАРБАЯСГАЛАН: АНХНААСАА УСАН ПАРК БАРИХ ЗОРИУЛАЛТТАЙ ГАЗАР БАЙГААГҮЙ /2026.01.21/

"Aqua Garden" хотхоны зүгээс өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгч байна.

"Акуа гарден"-ны захирал А.Амарбаясгалан, "2007 онд НИТХ-аас 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт буюу төмөр замын урд талд 11.8 га газар хэрэгжих гурван үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй гэх тогтоол гарсан.

Энэ дагуу орон сууцны зориулалттай газар авч, үүнд нь бид санаачилгаараа усан парк барих санаачилгыг гаргасан. Энэ бүтээн байгуулалт бидний дөрвөн хүний хөрөнгө, банкны зээл, 650 гаруй урьдчилгаа өгсөн иргэний хөрөнгөөр боссон. Одоогоор бид 20 тэрбум төгрөгийн өр зээлтэй, банкны хүү төлж байна.

Байрны захиалагч нар маань ч жил гаруй түрээсийн байранд байраа хүлээгээд байна. Бид усны тухай хуулиар ч тэр ямар ч хууль дүрэм журам зөрчөөгүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол бид дампуурлын ирмэгт байна.

Нийслэлтэй хийж байгаа маргаан одоо ч шүүхийн шийд гараагүй байгаа. 20 гаруй удаа хойшиллоо. АТГ-аас манайхыг дөрвөн удаа шалгасан. Манайх шалгуулах л үүрэгтэй болохоос биш мэдээллээ өгдөг ямар ч шийдэлгүй буцдаг. Төрийн байгууллага ард иргэдэд таалагдахын тулд ажиллаж байна.

Анх Шилэн Цогоо Энхтайваны гүүрэн дээр явж байхдаа л "Авлига хороолол гэж нэрлэе" гээд нэрлэсэн л асуудал байгаа. Гэтэл тэр хүн өөрөө улсаас шинэ вагоны мөнгө авчихаад акталсан хуучин вагон шахсан л хүн шүү дээ. Бидэн дээр хэн ч ирж асууж тодруулаагүй.

Далан байгуулагдсанаар газар ашиглалтын улмаас усны эх ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалагдсан мөн үеэр усны гамшгаас хүн ам сэргийлэгдсэн байна.

Байгаль орчин, ногоон хөгжил жуулчлалын сайд, Барилгын, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 230/127 дугаартай тушаадаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын хоёрдугаар зүйлийн 2.4-д "Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт үйлчлэхээр байх бөгөөд энэ талаар талууд маргаангүй болно" гэв.

Цаашид уг төслийн шүүхийн маргаантай холбоотой асуудалд холбогдох байгууллагууд болон талууд тайлбар өгөх ёстой хэвээр байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан