gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -19
  • Зурхай
     1.10
  • Валютын ханш
    $ | 3558₮
Цаг агаар
 -19
Зурхай
 1.10
Валютын ханш
$ | 3558₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -19
Зурхай
 1.10
Валютын ханш
$ | 3558₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Газрын мониторингийг жил бүр хийж, уур амьсгалын нөлөөг бодитоор тодорхойлох боломж бий"

Б.Азбаяр
Ногоон дэлхий
2026-01-08
2
Twitter logo

Уур амьсгалын өөрчлөлт Монголын бэлчээрийн экосистемд бодитоор нөлөөлж, малчдын аж ахуйд шинэ зохицуулалт шаардлагатай болж байна. Бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг жил бүр хянаж, түүний үндсэн дээр менежментийн шийдэл гаргах нь тогтвортой мал аж ахуйн гол суурь болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Монголд бэлчээрийн өөрчлөлтийг уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан тогтмол мониторинг хийж, судалгаанд суурилсан менежмент хэрэгжүүлж чадвал малчдын орлого, бүтээгдэхүүний чанар, байгаль хамгаалалт гурвын тэнцвэрийг хангах боломжтой талаар ГЗБГЗЗГ-ын Газрын мониторингийн хэлтсийн дарга Б.Дөлөөс тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт Монголын бэлчээрт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн экосистемд бодитой нөлөөлж эхэлсэн. Хөрс, ургамал, чийгшил богино хугацаанд өөрчлөгдөж, энэ нь малын чанар, малчдын амьжиргаанд шууд нөлөөлж байна.

Тиймээс бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг тогтмол хянаж, түүнд суурилсан менежмент хийх шаардлага улам нэмэгдэж байгаа.

-Бэлчээрийн өөрчлөлтийг хэрхэн хянаж, судалж байна вэ?
-
Манай байгууллага 2010 оноос бэлчээрийн мониторингийн арга зүйг нэвтрүүлж, 2015 оноос шинэчилсэн аргачлалаар жил бүр хээрийн судалгаа хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улс даяар 5100 фото мониторингийн цэг ажиллаж байна.

Эдгээр цэгээр дамжуулан тухайн бүс нутгийн бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийг жил бүр тогтоох боломж бүрдсэн.

-Фото мониторингийн давуу тал нь юу вэ?
Фото мониторингийн гол давуу тал нь богино хугацаанд гарч буй өөрчлөлтийг барьж авах боломж юм.

Газрын тухай хуулиар бэлчээрийн төлөв байдлыг таван жилд нэг удаа үнэлэх ёстой ч хөрс, ургамал богино хугацаанд өөрчлөгдөж болдог. Тиймээс жил бүрийн судалгаа нь уур амьсгалын нөлөөг илүү бодитоор харуулж, шалтгааныг нь тодорхойлох боломж олгодог. 

-Судалгааны мэдээллийг малчид хэрхэн ашиглаж байна вэ?
-Бид мониторингийн судалгааг малчидтай хамтран хийдэг. Ингэснээр малчид бэлчээрийнхээ төлөв байдалд тулгуурлан бэлчээрээ сэлгэх, ашиглалтаа зохицуулах, малын чанарт анхаарах боломжтой болдог. Судалгаанд суурилсан мэдээлэл нь малчдад бодит шийдвэр гаргах үндэс болж өгдөг.

-Энэ мэдээлэл олон нийтэд нээлттэй юу?
-Фото мониторингийн 5100 цэгийн мэдээллийг “egazar.gov.mn” сайт болон гар утасны аппликэйшнд нээлттэй байршуулсан. Аймаг, сум, дүүргээр нь, мөн он дарааллаар нь сонгон харах боломжтой. Ил тод, нээлттэй мэдээлэл нь зөвхөн малчдад бус, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдэд ч чухал ач холбогдолтой.

-Бэлчээрийн мониторинг менежменттэй хэрхэн холбогдож байна вэ?
-Сум, орон нутаг бүр жил бүр бэлчээрийн менежментийн төлөвлөгөө гаргах ёстой ч зарим тохиолдолд төсөв, чадавхын асуудал тулгардаг.

Тиймээс бид судалгааны мэдээллийг нэгдсэн санд цэгцтэй хадгалж, орон нутгийн шийдвэр гаргагчид, малчдыг мэдээллээр хангах нь чухал гэж үзэж байна. Судалгаанд суурилсан менежмент л урт хугацаанд үр дүн өгнө.

-Малын гаралтай бүтээгдэхүүн, экспортын шаардлагатай энэ мониторинг яаж холбогдож байна вэ?
Олон улсад ноос, ноолуур, мах зэрэг бүтээгдэхүүнд тогтвортой байдлын стандартууд тавигддаг. Хэрэв бүтээгдэхүүн доройтсон бэлчээрээс гаралтай бол зах зээл хүлээж авахгүй байх эрсдэлтэй.

Фото мониторингийн 5100 цэгийн мэдээллийг “egazar.gov.mn” сайт болон гар утасны аппликэйшнд нээлттэй байршуулсан.  

Манай мониторингийн мэдээлэл нь бэлчээрийн чанарыг баталгаажуулах үндэс болж, цаашлаад малын гаралтай бүтээгдэхүүн дээр QR кодоор дамжуулан малчны нэр, бэлчээрийн мэдээллийг харах боломж бүрдэж байна. Энэ нь мониторингийн үр дүн гэж хэлж болно.

-Орон нутагт чадавх сайжруулах чиглэлээр юу хийж байна вэ?
-Малчид, даамал, мэргэжилтнүүд хамтарч ажиллах нь чухал. Тиймээс сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад анхаарч байна. Төсөл хэрэгжиж буй сумдад мэдээлэл илүү хүрч, даамлуудын ур чадвар мэдэгдэхүйц сайжирч буй.

Нэг үгээр хэлбэл, бэлчээрийн хамгаалалт, сайжруулалт, нөхөн сэргээлтийг заавал бодит судалгаа, тогтмол мониторингийн үр дүнд тулгуурлан төлөвлөх шаардлагатай. Ингэж чадвал малчдын орлого, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, байгаль орчны тогтвортой байдлыг зэрэг хангах боломж бүрдэнэ.

Уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж буй өнөө үед судалгаанд суурилсан бэлчээрийн менежмент бол зайлшгүй хийх ёстой юм. 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан