gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.20
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.20
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.20
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын үйлдсэн ГЭМТ ХЭРЭГ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
4 цаг 22 минутын өмнө
Twitter logo
Г.Тэгшсүрэн
Twitter logo
Нийгэм
4 цаг 22 минутын өмнө
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын үйлдсэн ГЭМТ ХЭРЭГ Гэрэл зургийг архиваас ашиглав.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн баасан гарагт (2026.04.17) авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал болж дууссан.

Шүүхээс тэдэнд тус бүр хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд дараах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байсан Б.Энх-Амгаланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Энхболд нөлөөлсөн. Улмаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ын Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаан баяжуулах үйлдвэр рүү З.Энхболдын хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ыг нүүрс тээвэр хийх зорилгоор говийн хөрсөн замаар жин тонн хэтэрсэн хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс:
Б.Энх-Амгалан нь хууль зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км орон нутгийн чанартай байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрөх шороон авто замыг улсын чанартай зам болгох “Авто замын ангилал шилжүүлэх” сайдын тушаал гаргасан.
Улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км улсын чанартай шороон авто замыг хатуу хучилттай авто зам болгох нэрийн дор хууль зөрчиж  “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д “Авто зам түр эзэмших эрх олгох тухай” сайдын тушаал гаргасан. Ингэж “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-дад давуу байдал бий болгосны улмаас Говийн шороон хөрсөн замаар ямар ч хориглолтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж олгож, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын Засаг дарга, нутгийн иргэд, бусад харьяа холбогдох газруудаас орон нутгийн эзэмшлийн авто замд бодит байдлаар хяналт тавих, зохих арга хэмжээ авах эрхийг хязгаарлаж, дурын этгээд хүнд даацын тээвэрлэлтийн ажлыг зохих стандарт, нормыг хэтрүүлэн, хяналтгүйгээр зорчих боломжийг олгосон.  
Үүний улмаас олон салаа шороон зам гаргаж, тоосжилт үүсгэн газрын хөрсийг эвдэх, малын бэлчээр устах, хүн, малын өвчин гарах, мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор ойр өнгөрснөөр иргэд, мал, амьтанд аюултай нөхцөл байдал үүсгэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хөндөж, байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөлийг бүрдүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн.

Шүүх хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар урьд хэд хэдэн удаа хэлэлцсэн бөгөөд тус шүүх 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 5 өдрийн хугацаанд  8536 хуудас, 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг дээрх авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхээс Б. Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан