УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг явуулна. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Жавхлан даргалж байна.
Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг 2026 оны 06 дугаар сарын 4-ний өдөр УИХ-д ирүүлсэн юм. Сонсголд оролцогчид нэр дэвшигч Э.Анараас асуулт асууж, хариулт авч байна.
Иргэн Доржпүрэв, Төлбөрийн системд Монголбанк ямар оролцоотой байдаг вэ?
Э.Анар, Монголбанк төлбөрийн системийн тасралтгүй байдлыг удирдан зохион байгуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй. 20 гаруй системийг удирддаг. Яг иргэдэд хүрч ажилладаг үндсэн гурван том систем байдаг.
Зарим систем нь 24/7 ажилладаг. Энэ системийн тасралтгүй ажиллгааг хангаж, иргэдийн санхүүгийн төлбөр тооцоог саадгүй явуулах үндсэн ажлыг хариуцдаг. Иргэд төлбөр тооцоог явуулж, санхүүгийн залиланд өртөхгүй байх талаас нь технологийн өндөр шалгуур, шаардлага тавьж ажилладаг.
Нийт төлбөр тооцооны 98 хувь нь цахимаар явагдаж байна. Эндээс санхүүгийн салбар хэр их цахимжсан нь харагдаж байна.