gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Амарбаясгалан: Манай барилгыг нураах туршлага, эрх зүйн орчин байхгүй

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-08-01
2593
Twitter logo
Л.Амарцэцэг
2593
Twitter logo
Нийгэм
2023-08-01

“Эм энд жи констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны зориулалтын барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг 2022 оны долоодугаар сард БХБЯ-наас олгосон. Нийслэлд болсон үер усны гамшигт иргэд, ААН байгууллагууд өртөж, тэднээс санал гомдол ирж байгаатай холбогдуулан Барилгын тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т  заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан.  

Уг асуудлаар “Эм энд жи констракшн” ХХК-ийн ерөнхий захирал А.Амарбаясгалантай ярилцлаа.  

"МАНАЙ БАРИЛГЫН ГАЗАРТ УСАН САН БИЙ БОЛГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. ГЭХДЭЭ ЭНЭ ЧИНЬ БҮТЭХГҮЙ" 

-Танай барилгыг голын голдирлыг хааж барьсан учир үер боллоо гэж иргэд их шүүмжилж байна. Энэ асуудалд тайлбар өгөөч?

-Сэлбэ, Дунд голын дээрээс дроноор авсан зураг бий. Тэндээс харвал "Aqua Garden"-ий урд байрлах Дунд голын 50 метр буюу хамгийн өргөн хэсэг нь урсдаг. Нэгдүгээрт манай компани барилга барихдаа голын голдирлыг хаагаагүй. Өмнө нь ямар байсан яг л тэр хэвэндээ байгаа бөгөөд 50 метрийн өргөн үерийн далантай.

Долоодугаар сарын эхэн үеийн үер манай барилгаас болсон асуудал биш, үерийн далан сэтрээгүй. Хотын дарга Д.Сумъяабазартай усны мэргэжилтнүүд уулзах үедээ хэлж байсан шүү дээ. "Aqua Garden" хотхоноос болж үер болоогүй гэсэн. Яармаг I-р хорооллыг холбох гүүрний ажилтай холбоотойгоор Туул гол руу нийлдэг Дунд голын адаг хэсгийг боочихсон учир үер болсон гэж үзэж байна. Мөн барилгын газарт усан сан бий болгох төлөвлөгөө боловсруулж байх шиг байна. Гэхдээ энэ чинь бүтэхгүй,  урд талд нь төмөр замтай, бага зэрэг ус халихад л Хүүхдийн парк, төв талбай усанд автана шүү дээ. Үерийн усанд нян, бактери холилдсон байдаг.

Манай барилгыг нураана гэх шийдвэрт эрх зүйн орчин байхгүй. Учир нь 2008 онд Хан-Уул дүүргийн засаг даргын захирамж гарч, Засгийн газрын 40 мянган айлын орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 11,8 га газрын зөвшөөрлийг олгосон. Үүнээс хойших бүх бичиг баримт нь хууль ёсны дагуу явагдаж ирсэн. Мөн одоо баригдаж буй 24 давхар, дөрвөн блокийг нураах туршлага байхгүй. Ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа учраас шууд нураачихгүй байх. Түүнчлэн байр захиалсан 500 айл түүний цаана 1500 хүний эрх ашиг яригдаж байна.  

-Хуульд зааснаар голын ай савын 50 м дотор барилга барихгүй гэж заасан байдаг. Танай барилга уг хуулийн заалтыг зөрчөөгүй юу?

-Усны тухай хуульд голын эрүүл ахуйн онцгой дэглэм гэж байдаг. Уг дэглэмийг хаана, яаж олгохыг журмаар зохицуулсан байна. Манай барилга голын 50 м дотор орно. Гэхдээ уг хуулийн 22.4-т зааснаар  усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Энэ дагуу БХБ, БОАЖ-ын сайдын хамтарсан журмаар шийднэ.  

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар А-230/127
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэрт зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.
3. Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Г.Мөнх-Эрдэм/, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/ болон Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар /А.Хүрэлшагай/-т тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Дэглэм батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 51/75 дугаар тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Д.ЦОГТБААТАР
Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 3540 дүгээрт бүртгэв.

2015 оны зургаадугаар сарын 5-ны 230, 127 дугаартай тушаалаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалттай эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журмын 2.4-т ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах  бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан. Барилгын урд талын дунд гол дагуу 50 метр үерийн далан барьсан байдаг. Шүүхийн шийдвэрээр "Эм энд Жи" компани огт хууль зөрчөөгүй бөгөөд тухайн газар Усны тухай хуулийн онцгой дэглэм зөрчөөгүй. 

    -Хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээгээр танай барилгын хэсэг усанд автчихсан зураг байдаг. Үүнд тайлбар өгөөч?

    -Тухайн үед замын цагдаагийн газрын урдах гүүр баригдах болсон. Тэр хэсэг газрын замыг бүхэлд нь хаасан. Нийслэлээс манай байгууллагын эзэмшлийн газарт түр зам тавих хүсэлт өгч байв. Тухайн замыг тавихдаа голын голдирлыг боогоод үерийн даланг сэтлэн, жижиг хэмжээтэй хоолойнууд хийчихсэн. Тэгээд үер болж сэтэлсэн далангаар ус орчихсон юм. Саяхны үерээр бол манайх руу үер орохгүй нь батлагдлаа шүү дээ.  

    -Анх усан парк нэрийдлээр орон сууц барьж байна гэж иргэд шүүмжлээд байна шүү дээ.  

    -Үгүй шүү дээ. 2008 онд анх гэрчилгээгээ авахдаа 40 мянган орон сууцны зориулалтаар зөвшөөрөл авч байв. Үүнээс өмнө “Үндэсний Алтан өргөө” гэх төсөл байсан ба зай завсаргүй орон сууц баригдах төлөвлөгөөтэй байлаа. Харин бид голын хамгийн гоё хэсэгт нийтэд зориулсан усан парк барих санаачилга гарган хэрэгжүүлж байна. Харин бид орон сууцнаасаа өмнө усан паркийнхаа ажлыг эхлүүлсэн юм. 

    -Танай байгууллагыг газрын зөвшөөрөл авахдаа авлига өгсөн. "Авлига хороолол" гэж нэрлээд байна. Энэ дээр тайлбар өгнө үү?

    Манай байгууллага авлигал өгдөггүй учраас ингэж яригдаж байна. "Авлига хороолол" гэж нэрлээд хүмүүсийг жигшүүлэх  зорилготой байна. Бид төрийн бүх байгууллагаас барилга барих холбоотой зөвшөөрлийн бүх бичиг баримтын хууль ёсны дагуу авсан. Нэг ч баримт, материал үлдээгээгүй. Бүх зүйл нь хууль ёсных байхад "Авлига хороолол" гэж нэрлээд байгааг ойлгохгүй байна. Бидний ард улс төрч байдаг л гэнэ. Хайгаад олоход амархан цаг үе шүү дээ. Миний төрөл саданд нэг ч нөлөө бүхий хүн байхгүй.

    -Барилгын үйл ажиллагаа явагдаж байна. Барилгын зөвшөөрлийг цуцлах албан бичиг ирсэн байгаа юу?

    -Олон нийтийн сүлжээгээр шуугиад байхад мэдэгдэл ирэхгүй байсан ч саяхан л ирэв. Яг одоогийн байдлаар барилгын дөрвөн блокийн төсөв 115 тэрбум төгрөгийн зардалтай байна. Усан паркийн төслийг хэрэгжүүлэхийн тулд гадаад, дотоодын судлаачдаар судлуулж 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдчихсэн байна. Нураалаа гэхэд 100 гаруй тэрбумын төсвөөр нураана. Улсын мөнгө уйлдаггүй гэгчээр  татвар төлөгчдийн мөнгө шүү дээ” гэв.

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан