Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар, бахдам амжилт гаргасан эмэгтэй шигшээ багийн тамирчдыг шагнахаар болсон билээ.
Тодруулбал, Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчид (О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам)-ыг Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр маргааш шагнана. Ингэснээр 18 настай Н.Нандинхүсэл нь Монгол Улсын түүхэнд Гавьяат тамирчин цолыг хүртэж буй залуу эмэгтэй болох юм.
Түүний өсвөр үеийн амжилтаас дурдвал 2022 онд Монголын U18 шигшээ багт оролцож, Азийн “В” зэрэглэлийн U18 тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, 3х3 төрөлд U17-д 4‑р байр эзэлжээ. Тэрбээр АНУ-д сагсан бөмбөгийн Spire академид суралцсан нь түүнд үнэтэй туршлага хуримтлуулахад нь ихээхэн хувь нэмэр болсон талаараа ярилцлагадаа дурдсан билээ. Мөн тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа "Монгол гэдэг багийг басаж, хүндлэлгүй ханддаг байсан учраас хожихыг маш их хүссэн", "Цаашид мөнгөн медалиар хязгаарлагдахгүй, том амжилтуудыг гаргамаар байна" гэсэн юм.