gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     5.02
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 5.02
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Цалин нэмэгдсэнтэй уялдуулан багш нараас ур чадвар, бүтээмж шаардана

Э.Энхмаа
4 цаг 48 минутын өмнө
Twitter logo
Э.Энхмаа
Twitter logo
4 цаг 48 минутын өмнө

Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. 

НАС БАРСАН ИРГЭДИЙН 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ҮР ХҮҮХДЭД НЬ НӨХӨЖ ОЛГОНО

Засгийн газрын энэ долоо хоногийн /2026.04.29/ ээлжит хураллаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол батлав. Тус тогтоолоор 2025 оны 12-р сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ.

Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, туршилт тохируулгын ажлыг хийж, бэлэн болгожээ. Энэ тогтоолыг 2026 оны зургадугаар сарын 01-нээс дагаж мөрдөнө. 1072 хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэдийн ногдол ашиг болох 66 орчим тэрбум төгрөг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд хадгалагдаж байна. Энэ ногдол ашгийг Иргэний хуульд заасны дагуу гэр бүл, үр хүүхдэд нь олгохоор шийдвэрлэлээ. 

Л.ЭНХ-АМГАЛАН: НИЙТЭЭРЭЭ АНГИ УЛИРАХ ХЭМЖЭЭНИЙ АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙНА

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн даваа гарагт /2026.04.27/ боловсролын шинэчлэлийн замын зураглал буюу хэрэгжүүлэх бодлого чиглэлээ танилцууллаа. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Боловсролын сайдаар ажиллаж байсан бол Н.Учралын Засгийн газрын үед энэ албан тушаалд хоёр дахиа томилогдов.

Өмнө нь сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхээр ирснээ тэрбээр онцолсон юм. УИХ-аар Боловсролын багц хуулийг 2023 онд батлуулах ажлыг тэрбээр удирдан чиглүүлжээ. Энэ хуулийн хүрээнд боловсролын салбарт зургаан багц ажлынг хийхээр төлөвлөсний нэг нь сургуулийн менежментийн тогтолцоо буюу хамгийн шилдэг нь сургууль, цэцэрлэгийн захирал болдог тогтолцоо аж.

Сайд Л.Энх-Амгалан, 2026 оны 9-р сарын 1-н гэхэд төрийн өмчийн 700 гаруй сургуулийн захирлуудыг аттестадчилна. Багш нарын цалин нэмэгдсэнтэй уялдуулан багш нараас ур чадвар, бүтээмж шаардана. Баян-Өлгий аймгийн сургуулийн монголоороо ярьж чаддагүй монгол хэлний багш нар, англиар ярьж чаддаггүй англи хэлний багш нарыг, ахлах ангийн зарим хичээлээ ойлгодоггүй математикийн багш нараас аттестадчиллыг эхлүүлнэ. Боловсролын чанарыг эндээс эхэлнэ” гэв. 

Монгол Улс анх удаа PISA олон улсын чанарын үнэлгээнд шилжсэн. Байгалийн ухаан болон Математикийн хичээлээр 15 настай хүүхэд үе тэнгийн хүүхдүүдээс 2-3 жилээр хоцорсон гэх үнэлгээний дүн гарсан. 2022 онд зарласан PISA үнэлгээний дагуу тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой байсан ч харамсалтай нь саарсан байна. Нийслэлийн хүүхдээс сумын сургуулийн сурагч математикийн хичээлээр 2.5 жилийн хоцрогдолтой. Сумын хүүхэд аймгийн сургуулийн сурагчаас нэг жилийн хоцрогдолтой байна. Хоёр хүүхдийн нэг нь уншсанаа ойлгохгүй байна. Байгалийн ухааны хичээлээр нийслэлийн хүүхдээс аймгийн төвийн хүүхэд 2.6 жилийн хоцрогдолтой. Тийм учраас нийтээрээ анги улирах хэмжээний асуудал үүсэж байна гэв.

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫГ ОГЦРУУЛЖ,  ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ
 
Нийслэлийн удирдах албан тушаалтнуудад сандал суудлын хөдөлгөөн орлоо. Тухайлбал, өнгөрсөн даваа гарагийн орой НИТХ-ыг зарлаж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулав. Энэ хуралдаанд НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 31 нь оролцож, огцруулах саналыг 29 гишүүн дэмжсэнээр тэрбээр суудлаа өгөв. Гэвч А.Баяр энэ саналыг эсэргүүцэж,  долоо хоногийн ажлын өдрүүдэд ажлаа хүлээлгэж өгөөгүй байна. А.Баяр мягмар гарагт мэдээлэл хийж, "Туулын хурдны зам" төсөл буюу Засаг дарга Х.Нямбаатарын эсрэг байр суурь баримталсны төлөө шударга бусаар чөлөөлөгдлөө гэсэн юм. 

Мөн лхагва гарагийн 19.00 цагт Нийслэлийн Засаг даргын I орлогч дарга Т.Даваадалай хэвлэлийн хурал хийж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа зарлав. Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөлтийн хүрээнд Туулын хурдны зам, Метро, трамвай, дүүжин тээвэр, тойрог зам, Сэлбэ дэд төв, ТЭЦ-5 ДЦС-ын төсөл зэрэг хотын дэд бүтцийн асуудлыг шийдэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байна.

Эдгээрээс Туулын хурдны зам төслийг олон нийт эсэргүүцэж, Засгийн газраас уг төслийг зогсоох шийдвэр гаргасан.

НИЙСЛЭЛИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХААР УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн санхүүжилтийг хянан шалгах түр байгуулахаар энэ долоо хоногт өөрийн албан бланк дээр гишүүдийн гарын үсэг цуглуулж эхлэв. 

Лхагва гарагийн байдлаар 40 гаруй гишүүн уг саналыг дэмжиж гарын үсэг зураад байв. Нийслэлд 20 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй юм.

С.НАРАНЦОГТ: ГАДНЫН БАНК ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД МОНГОЛ СҮЙРЧИХГҮЙ, БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХГҮЙ

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт лхагва гарагт сэтгүүлчдэд эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулаад, банкны салбарын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, D.parliament.mn-д Банкны тухай хуулийн төслийг байрлуулж, иргэдээс санал авч байна. Банкны салбарыг либералчилна. Либералчилна гэхээр зөвхөн үнэ чөлөөлөх биш. Хуулиа ч сайжруулах хэрэгтэй. Гадаадын банкууд яагаад өнөөг хүртэл манайд цөөн байна вэ? Энэ салбар маш их зохицуулалттай, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Бид банк, газрын тос, эрчим хүчний салбаруудаа либералчлаагүй. Иймд одоо эдгээр салбар манай хөгжлийн тээг болчихлоо. 

Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй, бид тусгаар тогтнолоо алдахгүй. Гэтэл зарим хүн гаднын банк орж ирсэн ч зээлийн хүү буурахгүй мэтээр ярьдаг. Яаж мэдээд байгаа юм бэ? Эхлээд орж ирээд ажиллаг, дараа нь үр нөлөөг ярилцъя. Ормузын хоолойн хямрал дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг дэлхий нийтээрээ таамаглаж чадахгүй байна гэв. 

ОЮУТОЛГОЙ I УЛИРАЛД 2.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЖ, ЧӨЛӨӨТ МӨНГӨН УРСГАЛ НЬ 596 САЯ АМ.ДОЛЛАР ДАВЛАА 

Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх лхагва гарагт /2026.04.29/ компанийнхаа 2026 оны I улирлын ажлын үзүүлэлт, тойм мэдээллийг танилцуулав. Энэ оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхайн зэс, алтны үйлдвэрлэл дээд амжилт тогтоосон буюу үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 91.7 тонн байхаар төлөвлөсөн бол 101.6 тоннд хүрчээ. Мөн үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 113.1 мянган унц байхаар төлөвлөсөн бол 123.1 унц буюу 3.8 тоннд хүрсэн байна.

Нэгдүгээр улиралд 1.3 тэрбум ам.долларын орлого олно гэж төлөвлөсөн бол энэ үзүүлэлт 2 тэрбум 55 сая ам.долларт хүрч, чөлөөт мөнгөн урсгал нь 596 сая ам.доллар давсан байна. Чөлөөт мөнгөн урсгал гэдэг нь хөрөнгө оруулалт, татвар, цалин зэрэг бүх зардлаа хассаны дараах үлдэгдэл юм. Чөлөөт мөнгөн урсгалын дүн нэмэгдэхэд дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнийн өсөлт сайнаар нөлөөлжээ.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан