Монгол Улсын Гадаад харилцааны яам Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол дахь салбартай хамтран “Аюулгүй, эмх цэгцтэй, дэг журамтай шилжилт хөдөлгөөний дэлхийн гэрээ” (ШХДГ)-ний Монгол дахь хэрэгжилтийг үнэлж холбогдох яам, агентлагууд, оролцогч талуудын хамтаар үндэсний сайн дурын үнэлгээний тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Гадаад харилцааны яамны Бодлогын газрын дэд захирал Д.Бямбадорж "Өнөөдөр дэлхий даяар хүний шилжилт хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед Монгол Улс хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, дотоод шилжилт хөдөлгөөний бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага бодитоор тавигдаж байна. Иймд ШХДГ-ний хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох нь нэн чухал юм" хэмээн онцлов.
Үндэсний сайн дурын үнэлгээнд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн шилжилт, хот-хөдөөгийн шилжилт хөдөлгөөн, диаспорагийн оролцоо, эргэн суурьшилт, уур амьсгал, гамшигтай холбоотой шилжилт, мөн мэдээллийн засаглал зэрэг гол асуудлуудыг тусгасан.
Сайн дурын үндэсний үнэлгээг бодлогын дүн шинжилгээ, олон талт оролцогч талуудтай зөвлөлдөх үйл явцыг хослуулан боловсруулсан бөгөөд төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, хувийн хэвшил, диаспорагийн байгууллагууд болон олон улсын түншүүд идэвхтэй оролцлоо.
Тайлангийн хурлаар үнэлгээний үр дүнг баталгаажуулан Монгол Улсын бүс нутгийн болон дэлхий нийтийн шилжилт хөдөлгөөний хүрээнд баримтлах үндэсний тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон юм. Уг үр дүнг Ази, Номхон далайн бүсийн үнэлгээнд тусгаж, энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын шилжилт хөдөлгөөний үнэлгээний форум (ОУШХҮФ)-д танилцуулах аж.
Монгол дахь ОУШХБ-ын Салбарын захирал, доктор Ёко Фүжимура "ШХДГ-ний Монгол дахь хэрэгжилтийг үндэсний хэмжээнд үнэлэх нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдсан, аюулгүй, эмх цэгцтэй, дэг журамтай шилжилт хөдөлгөөнийг ахиулахад чиглэсэн үндэсний манлайлал, хамтын амлалтыг илэрхийлж байна.
Энэхүү үнэлгээ нь "Алсын хараа–2050" болон үндэсний хэмжээний бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдаа холбоог хангах чухал боломжийг бүрдүүлж байна" хэмээн тэмдэглэв.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ)-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн ШХДГ‑г Монгол Улсад хэрэгжүүлэхэд голлон оролцож буй ОУШХБ төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, НҮБ-ын тогтолцооны хүрээнд уялдаа холбоог ханган ажиллахад техникийн манлайлал, тууштай дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар тэргүүлэн, ОУШХБ-ын Монгол дахь салбар болон НҮБ-ын холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаа нь байгууллагууд хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад онцгой ач холбогдолтой юм.