АНУ-ын Хууль зүйн яам бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Жеффри Эпштэйний хэрэгтэй холбоотой олон мянган баримтыг цахим хуудастаа байршуулж, нийтэд ил болгосон.
Эдгээр баримтын дунд Монгол Улстай холбоотой зарим нэрс дурдагдсан нь анхаарал татаж байгаа юм. Гэхдээ бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон баримт байхгүй бөгөөд гол төлөв эдийн засаг, улс төрийн асуудлаар харилцаж байсан аж. Эпштэйн нь нөлөө бүхий эдийн засагч, санхүүч байсан.
АНУ-ын Хууль зүйн яамны вэбсайтад буй файлын сангаас Монгол гэсэн үгээр хайхад нийт 870 /давхардсан тоогоор/ илэрц гарч ирнэ. Энэ дундаас шүүхэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын нэр хэд хэдэн удаа дурдагдсан байв. Тэдний нэр тус бүрээр хайж үзэхэд
- Х.Баттулга: 81 илэрц
- Ц.Элбэгдорж: 45 илэрц
- Ч.Сайханбилэг: 4 илэрц тус тус гарч ирэв.
Гэхдээ дээрх хүмүүс Эпштэйнтэй өөрсдөө шууд харилцаа тогтоож байгаагүй бөгөөд тэдний өмнөөс Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Либерти Партнерс компанийн захирал Ч.Ганбат гэсэн хүмүүс цахим шуудан илгээж харилцаж байжээ.
2013 он: Есдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Жеффри Эпштэйн болон бусад хүмүүс АНУ-д уулзжээ.
Энэ өдөр Эпштэйн Ч.Ганбаттай мөн уулзах товтой байжээ.
Есдүгээр сарын 10-ны өдөр Морт Закермэн гэдэг хүнээс Эпштэйнд хаяглан гэрт нь ирж оройн хоол идэхийг урьсан байна. Тэрбээр энэ мэйлээ илгээхдээ "Манай гэрт оройн хоол идэхийг урьж байна, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрийн өмнөөс" гэжээ. Мөн тэрбээр "Монгол Улс нь хурдтай өсөж буй эдийн засгийн нэг бөгөөд уламжлалт хөршүүд болох БНХАУ, ОХУ-аас гадна өөр түншүүд эрэлхийлж байна" хэмээн дурдсан байна.
Ц.Элбэгдорж болон Жеффри Эпштэйн нар дээрх өдөр уулзсан болохыг доорх мэйлээс харж болно.
Аравдугаар сарын 27-ны өдөр Л.Пүрэвсүрэн "Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийн өмнөөс өнгөрсөн есдүгээр сард сонирхолтой харилцан яриа өрнүүлсэнд талархал илэрхийлж байна.
Ерөнхийлөгч тантай ярилцсандаа баяртай байгаа бөгөөд таныг Монголд ирэхийг урьсан. Энэ уулзалтыг миний бие зохицуулж, зохион байгуулах болно" хэмээн мэйл илгээжээ.
Үүнээс хойш талууд уулзах боломж, өдөр зэргийн талаар мэйл солилцож байсан. Энэ дундаас нэг мэйлийг онцолбол:
Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Л.Пүрэвсүрэн "Ерөнхийлөгч болон бид нар Зүүн Өмнөд Азийн орнуудын айлчлалаа өндөрлүүлж, гэртээ ирлээ. Арванхоёрдугаар сарын турш Монголд байх болно. Хэрэв та Монголд ирэх өдрөө тогтвол надад мэдэгдээрэй" гэсэн байна.
Үүний хариуд Эпштэйн "Та нарын айлчлалын тухай сонсмоор байна. Бид утсаар эсвэл Skype-аар ярих боломжтой. Би Монгол Улс их хэмжээний мөнгөнийхөө ашгийг гаргах хэрэгтэй гэж боддог. Юмс маш үнэтэй болсон байна. Хүмүүс бэлэн мөнгөө үл хөдлөх, үнэт металл зэрэг бодит хөрөнгө болгож байна. Хэрэв Монголд зөв бүтэц нь байвал цөөхөн боломжуудын нэг. Гэхдээ одоогоор тэр бүтэц нь алга. Ерөнхийлөгч та хоёр хоёрдугаар сард Давост ирнэ гэж ойлгосон. Тэр хүртэл Монголдоо байх уу?" гэсэн хариу илгээсэн байна.
2014 он: Л.Пүрэвсүрэн ингэж харилцсаар 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Швейцарын Давос хотноо талууд уулзахаар болсон аж. Гэхдээ энэ өдөр Эпштэйн биечлэн очоогүй бөгөөд цахимаар оролцсон нь "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл" нэртэй тэмдэглэлд үлджээ.
2015 он: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-ын Сангийн сайд асан Лорэнс Саммерсыг Монголд урьж, эдийн засгийн асуудлаар уулзах хүсэлт тавьж байсан аж. Түүний хувьд Жеффри Эпштэйнтэй шууд харилцаа тогтоосон удаа байхгүй.
Үүнийг нь Саммерс Эпштэйнтэй зөвлөлдөхөд Эпштэйн "Би лав уулзахгүй байсан. Дэлхийн Банк яагаад энэ уулзалтад оролцож байгааг мэдэхгүй байна. Цаашдын яриа хэлэлцээнд саад болно" гэсэн хариу өгчээ.
Ч.Ганбат нь 2017 оноос эхлэн Х.Баттулгыг төлөөлж мэйл бичихээс өмнө буюу 2015 онд Эпштэйн рүү Монголд биткойн, криптовалют гаргах саналын талаар ярилцаж байжээ.
2015 оны аравдугаар сарын 23-ны өдөр Ч.Ганбат "Ярилцсаны дагуу бид биткойны талаар судалж үзлээ. Та үүнийг Монголд хэрхэн хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа дээр ярилцаж болох уу?" гэсэн мэйл бичжээ.
Үүний хариуд "Үүнийг криптовалют гэж нэрлэдэг юм. Хөрөнгө оруулагчид энэ рүү орж эхэлсэн гэхдээ энэ нь бодит валют биш. Төрийн оролцоо байхгүй учраас татвар байхгүй.
1. Монголыг технологийн салбарт оролцох боломжтой болгоно.
2. Шинэ төрлийн банкны платформ бий болгож, шилжүүлэг хийх зардлыг маш бага болгох боломжтой.
3. Технологийн салбарын баячууд Монголд очиж судлах, суралцах хүсэлтэй болно" гэжээ.
Арваннэгдүгээр сарын 2-нд Ч.Ганбат Бруно, Дэвид, Олли хэмээх хүмүүст хаяглан "Монголд болж буй нөхцөл байдлын талаар мэдээлэхийг хүссэн юм. Аравдугаар сарын 30-наас эхлэн улс төрийн бүлэглэлүүдийн дотоод тэмцэл хурц хэлбэрт шилжсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас Батзаяагийн гэрт нэгжлэг хийж, түүнийг баривчилсан.
2010 оны зургаадугаар сарын 24-нд Улсын Их Хурлаар баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудын дагуу төмөр замын төслийн 1 болон 2 дугаар үе шатанд McKinsey компанитай хамтран ажилласан бидний өмнөх хамтын ажиллагаатай холбоотойгоор би гол бай болж байна.
Намайг McKinsey компанийг оролцуулж, санхүүжилтийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж буруутгаж байна. Бид бүгд үүнийг худал гэдгийг мэдэж байгаа. Эрх баригчид өнгөрсөн жил танай Бээжин дэх оффисыг ч шалгасан шүү дээ.
Би томилолтоор явсан байсан нь азтай хэрэг боллоо. Цагдаа нар манай оффис болон гэрт нэгжлэг хийсэн байна. Шаардлагатай бол утсаар ярихад бэлэн байна. Надтай мэйлээр холбогдох боломжтой. Гэхдээ миний мэйлийг хянаж байж магадгүй" гэсэн агуулгатай мэйл илгээжээ. Энэ мэйлийг нь хэн нэгэн Эпштэйнд илгээж, мэдээлсэн юм байна.
2017 он: Энэ үеэс Ч.Ганбат 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Эпштэйнтэй тогтмол харилцаж эхэлсэн байна.
Тэрбээр Х.Баттулгын өмнөөс харилцааг зохицуулах маягаар мэйлүүд бичиж байсан бөгөөд сонгуулийн үр дүн, явц, цаашид хэрхэх зэрэг талаар санал солилцжээ. Түүний бичсэн мэдээллээс үзэхэд Эпштэйн Х.Баттулгыг ялалт байгуулахад дэмжлэг үзүүлсэн гэж ойлгогдохоор байна.
Үүнээс хойш Ч.Ганбат болон Эпштэйний харилцан солилцсон мэйлийг он цагийн дарааллаар хүргэе. Тэд нэг хүнийг Монголд ажилд оруулах талаар санал солилцсон бөгөөд нэрийг нь халхалсан тул "Х" хэмээн тэмдэглэв. Мэйлд "she" гэж харилцаж байснаас үзвэл эмэгтэй хүн гэдгийг мэдэж болохоор байна.