gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     2.03
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -10
Зурхай
 2.03
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 2.03
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
СEO

Т.Тэлмэн: МИАТ олон улсын зах зээлээс орлого олдог, бие даасан, төрийн татаасгүй компани байх ёстой

Б.Эрдэнэчимэг
СEO
1 цаг 16 минутын өмнө
20
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
20
Twitter logo
СEO
1 цаг 16 минутын өмнө

МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнтэй компанийн одоогийн нөхцөл байдал, IPO, ойрын хугацааны төлөвлөгөөнийх нь талаар ярилцав. Тэрээр энэ албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөн, ажлаа аваад хоёр сар болох гэж байна.

Уншигчдадаа товч танилцуулахад Т.Тэлмэн захирал банк санхүүгийн мэргэжилтэй, сагсан бөмбөг тоглох, явган аялах дуртай.  

-Та зөвлөхтэй юу?  
-Байхгүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төрийн өмчит байгууллагуудын зөвлөх, орлогч гэх мэт орон тоонуудыг цэгцэлсэн. Би газрын захирлуудтайгаа шууд харилцан ажилладаг.    
 
-Гүйцэтгэх захирлаар ирээд халаа сэлгээ хийсэн үү? 
-Үгүй ээ, ажилдаа шууд орсон. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, удирдлага ажилтнуудын ур чадварыг таних шаардлага гарсан. Удирдлагын хуучин багаараа ажиллаж байна. Хүмүүсийг халж солих бодолгүй байна. Ажлаа мэддэг, туршлагатай, ачаалал даахуйц хүмүүстэй хамтран ажиллах бодлогыг барьж байна. Нөгөө талаар ажилдаа эзэн болдоггүй, хариуцлагагүй хүмүүстэй хамтран ажиллах боломжгүй, удаан ажилласан нь хамаагүй.   
 
Туршлагатай, мэргэжлийн хүмүүстэй мэдээж хамтарч ажиллана. Ажил хийдэггүй, хүний “тавиул” бол хамтарч ажиллахад хэцүү. Энэ компанид туршлагатай, ур чадвартай, сэтгэлтэй боловсон хүчин хамгийн хэрэгтэй.  

Иргэний агаарын тээврийн салбар онцлогтой, мэргэжлийн боловсон хүчний байнгын хомсдолтой салбар. Үеийн үед л ийм байсан. Өмнөх удирдлагуудын хувьд бүгдэд нь энэ асуудал толгойн өвчин байсан гэж боддог.  Одоо МИАТ компани 1098 үндсэн орон тоотой, зуны оргил ачааллын үеэр 250-300 түр орон тоон дээр ажилтан сонгон шалгаруулж авдаг. Маш олон ажилтантай гэж зарим хүн шүүмжилдэг.

Нийт орон тооны 80 хувь нь үйлдвэрлэлийн ажилтнууд буюу нисгэгчид, инженерүүд, техникийнхэн, бүхээгийн ажилчид, газрын үйл ажиллагааны ажилтнууд байна. Компанийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, 24/7 цагаар ажиллахын тулд нэг ажлын байранд 3-4 хүн сэлгэн ажиллаж байна. Мөн бид олон улсын стандартын дагуу ажиллах үүрэгтэй тул манай сургалт, хөгжүүлэлтийн зардал их өндөр. Нэг мэргэжилтнийг бэлдэх, сургаж чадавхжуулах, олон улсын чанар стандартыг хангуулахад дунджаар 5-10 жилийг зарцуулдаг, их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийдэг.      

Нөгөө талаар авиа компаниудын хооронд өрсөлдөөн их. Салбарын онцлог нь бид дэлхийд үнэлэгдэх боловсон хүчнийг бэлтгэдэг тул тэдгээр залуус гаднын, олон улсын авиа компаниуд руу явж ажиллах, өсөж хөгжих боломжоор дүүрэн байдаг. Компанийн зүгээс бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнээ тогтоон барих, урт удаан хугацаанд ажиллуулах тал дээр анхаарч олон ажлуудыг хийж байна. Гэтэл зарим хүн “Танайх төсвөөс санхүүждэг, хүнээ цөөл” гэдэг.  
 
Бид энэ жил нислэг үйлдвэрлэл, газрын үйл ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээг 20 хувиар нэмж ажиллахаар төлөвлөж байна. Тэр хирээр бидэнд үйлдвэрлэл дээр ажиллах хүн хүч хэрэгтэй, сургаж дадлагажуулах шаардлагатай болж байна. Манай компанийн хувьд төсвөөс санхүүждэггүй, харин ч бизнесийн үйл ажиллагаагаа явуулан улсын төсөвт татвар, хураамж, шимтгэл, ногдол ашиг хэлбэрээр багагүй хэмжээний мөнгийг төвлөрүүлдэг.   

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд та ямар ажлууд хийв?  
-Би 2025 оны эцэст ажил авсан. Компанийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийлээ.  Гуравдугаар улирлын дүнгээр гарсан алдагдлыг багасгахын тулд компанийн заавал төлөх өр төлбөрүүдийг мөнгөн урсгалтай хэрхэн уялдах, зардлуудыг эрэмбэлэх, төлбөрийн хуваарь гаргах, төлбөр төлж буй айлуудтай ярилцах зэргээс ажлаа эхэлсэн.  

Төлбөрийн чадварыг хангаж ажиллах, мөн нэмж өр зээл тавихгүй байх бодлогыг барилаа. Нөгөө талд орлогыг хэрхэн нэмэгдүүлэхэд анхаарав. Яг одоо компанийн орлого багатай үе юм. МИАТ компани зуны оргил ачаалалтай 4 сард нийт орлогынхоо 60 хувийг олдог, өвөл, хавартаа орлого багасдаг. Намайг ажлаа авах үед манай Б787-9 /Dreamliner/ агаарын хөлгийн нойтон түрээсийн гэрээний хэлэлцээр хийгдээд нөхцөлүүдээ тохироод явж байсан.

МИАТ-ЫГ ЗААВАЛ НИСГЭГЧ УДИРДАХ ШААРДЛАГАГҮЙ, БИ ОНГОЦ ЖОЛООДОХ ГЭЖ ИРЭЭГҮЙ 
 
Нойтон түрээс гэдэг нь тухайн агаарын хөлгийг нисэх баг, бүхээгийн ажилтан, засвар үйлчилгээ, даатгалтай нь өөр компанид түрээсээр ажиллуулахыг хэлдэг ба бид Бахрэйний Хаант улсын “Gulf Air” компанитай зургаан сарын гэрээ байгуулж, орлогын нэг шинэ эх үүсвэрийг нээлээ. 

Тус агаарын хөлөг маань “Gulf Air” компанийн логотой, тухайн компанийн өмнөөс нислэг үйлдэж байгаа ба тухайн компанийн удирдлагаас манай үйлчилгээнд тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна. Энэ агаарын хөлөг маань манай зуны оргил ачааллын өмнө 6-р сард эх орондоо буцаж ирнэ. Тэр үед өргөн биетэй агаарын хөлгийн ашиглалтаа сайжруулж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зэрэг төлөвлөсөн зүйлс байна. Миний хувьд өвөл хаврын орлого багатай үед ийм байдлаар орлого нэмэх шинэ эх үүсвэр эрэлхийлэх, компанийн мөнгөн урсгалыг дэмжих ажлуудыг цаашид ч хийх болно.  

Мөн 2026 оны бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрчист Монгол” компаниар батлууллаа. Бүх газар нэгжээ оролцуулан, төлөвлөлт дээрээ нэлээн суулаа. Он гараад батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу газар нэгжийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж байна. Цаашдаа гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, тухай бүрд зас сайжруулах байдлаар удирдаад ажиллана. Өнгөрсөн сар хагасын хугацаанд гол ийм гурван ажилд нэлээн цаг гаргалаа.    

-Санхүүгийн хувьд ямар компани хүлээн авав? 
-2025 оны гуравдугаар улирлын байдлаар 9.6 тэрбум төгрөгийн алдагдал үүсжээ. 2025 оны 10, 11 дүгээр сарын орлого төлөвлөсөн хэмжээд хүрсэнгүй, оны эцэст өмнөх улирлын алдагдал бага зэрэг өсөж гарахаар харагдаж байна. Одоогоор 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан нэгтгэгдэж дуусаагүй байна.  

Гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалж байна. Компанийн голлох зардал болох онгоцны шатахууны зардал төлөвлөснөөс өссөн байна. Компанийн нийт зардлын 30-35 орчим хувийг агаарын хөлгийн шатахууны зардал байдаг. Бид түлшээ ОХУ-аас авдаг. Дайн байлдааны нөхцөл байдлаас үүдэн түлш авдаг үйлдвэрийн байршил алслагдах, түүхий эд ховордох зэргээр үнэ тариф өссөн.    

Мөн орон нутгийн нислэгийн үнэ үйлдвэрлэлийн өртгөөсөө хоёр дахин бага байгаа нь алдагдал хүлээхэд голлон нөлөөлсөн байна. МИАТ компани орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэж байгаа бөгөөд тухайн үеийн Засгийн газраас үнэ тарифыг бууруулах, компанид үүсэх алдагдлыг төрөөс татаас өгөх байдлаар эхлүүлсэн хэдий ч сүүлийн хоёр жилд энэ бодлого алдагдсан, татаас өгөхөө больсон байна. 2025 онд зөвхөн орон нутгийн нислэгээс 13 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна.   

Хэдий алдагдалтай оны эцсээ хааж байгаа ч хэрвээ зөв бодлого барин, гадаад дотоод хүчин зүйлсээс шалтгаалаад байгаа эдгээр нөлөөллүүдийг тодорхой хэмжээнд шийдэхэд компани алдагдлаа нэг жилийн дотор нөхөн боломж бий гэж харж байна.   

-Цар тахлын үеийн хуримтлагдсан алдагдал буурсан уу? 
-Ковид цар тахлын үед эдийн засгийн хувьд хамгийн хүнд цохилт авсан салбар бол агаарын тээврийн салбар. Бид ч энэхүү цохилтод өртсөн. Цар тахлын хоёр жилд компани  үйл ажиллагаа явуулаагүй, гэсэн ч агаарын хөлгийн түрээс, даатгал гэх мэт тогтмол зардлуудаа цаг тухайд нь төлсөөр байсан. Иймд ковидын дараа 70 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн ч иргэний агаарын тээврийн сэргэлтийг сайн ашиглажээ. Ковидын дараах гурван жилд алдагдлаа бүрэн нөхсөн байна.    

-МИАТ “Эрчист Монгол"-ын харьяанд ороод нэг жил болсон уу?  
-Тийм, төрийн өмчийн хувьцааг “Эрчист Монгол ХХК” эзэмшдэг. Ингэснээр манай дүрэмд өөрчлөлт оруулсан юм билээ. Манай хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Би ажлаа Хувьцаа эзэмшигчээс томилсон Төлөөлөн Удирдах зөвлөлд тайлагнаж, тэндээс мөн үүрэг даалгавар, чиглэл авч ажилладаг. Манай Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, гишүүдээр Хууль зүй, дотоод хэргийн яамны, Гадаад харилцааны яамны болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөл, мөн хараат бус гишүүд ажилладаг.  

Бид Зам тээврийн яаманд харьяалагддаг хэдий ч бусад яамдтай ойр хамтран ажилладаг. Мөн төрийн өндөр албан тушаалтны гадаад айлчлал, дотоод томилолтоор ажиллахад тусгай үүргийн нислэг гаргаж өгдөг. Энэ нөхцөлд төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, нислэгийн аюулгүй байдлыг ханган ажилладаг.  
 
-Та "Эрчист Монгол”-ын Г.Амартүвшин захиралтай уулзаа юу? 
- Г.Амартүвшин захиралтай ажлаа хүлээн авсны дараа уулзсан. 2025 оны 4 дүгээр улиралд Эрчист Монгол компаниас ажлын хэсэг гарч МИАТ компанид шалгалт хийсэн байсан ба тус шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, анхаарч ажиллах хэд хэдэн зүйлсийг талаар танилцуулсан.  

Уулзалтаар компанийн санхүүгийн нөхцөл байдлыг танилцуулж, үр ашигтай байлгах талаар санал санаачилга гарган, зөвлөмж чиглэл өгсөн. Мөн шалгалтын  үеэр илэрсэн зөрчил дутагдлуудад анхаарч, ажилдаа шууд орж ажиллаарай гэсэн.       

-Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах шийдвэр гаргалаа. Энэ талаар ярилцсан уу? 
-Төрийн өмчит зарим үйлдвэр, хуулийн этгээдийг хувьчлал, нэмж хувьцаа гаргах, олон нийтэд нээлттэй, ил тод болгох шийдвэр гарлаа. Сая оны өмнө Улсын Их хурлаас оны өмнө асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ. Засгийн газрын энэ бодлогын дагуу МИАТ компанийн тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид санал болгох замаар компанийг ирээдүйд олон улсын хөрөнгө зах зээлд нээлттэй компани болгох, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, улмаар компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх нэн чухал.  
 
“Эрчист Монгол” компанийн удирдлагуудтай энэ талаар ярилцсан ба өмнө тодорхой ажлууд хийгээд эхэлснийг би үргэлжлүүлнэ. Энэ ажилд онцгой анхаарч ажиллана. Монгол улсын нэрийн хуудас болсон, төрийн далбааг эзэмшигч МИАТ компанийн хувьд олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө мөнгө амжилттай босгосон жишиг төрийн өмчит компанийн кейс болоосой гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна.           
 
-Та хувийн хэвшилд ажилласан туршлагатай. Алдагдалтай байсан компани эсвэл төслийг үр ашигтай болгосон жишээ бий юу? 
-Хоёр төслийг амжилттай удирдсан болон удирдлагын багт орж ажиллаж байсан туршлага бий. Төслөөс гадна нэг компанийг хамтран үүсгэн байгуулж, одоо салбартаа танигдсан компани болгоход, мөн үйл ажиллагаагаа зогсоогоод байсан нэг компанийн удирдлагын багт орж ажиллан цоо шинэ бренд бий болгож, одоо өөрийн салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болгоход голлон ажилласан.  

Түүнээс гадна 2010 онд нэгэн томоохон компанийн дэд захирлаар томилогдон ажил авах үед компанийн санхүүгийн нөхцөл байдал сайнгүй, чадварлаг боловсон хүчний гарах урсгал эхэлсэн, харилцагч түнш байгууллагууд нь нүүрээ буруулсан хүндхэн ажлыг авч байсан. Тухайн үед мэргэжлийн багийг бүрдүүлж, компанийн бүтэц зохион байгуулалт, ажиллах дүрмээ шинэчлэн, боловсон хүчиндээ хандсан багагүй ажлуудыг хийснээр богино хугацаанд манай удирдлагын баг компанийн санхүүгийн байдлыг тогтворжуулж, үйл ажиллагааг эргэн сэргээж, зах зээлд тэргүүлэгч байр суурийг хадгалж чадсан.

МИАТ ӨӨРИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛЖ, ТӨСӨВТ ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛДЭГ. СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ТАТААС АВААГҮЙ 

Тухайн үед хамтран ажиллаж байсан удирдлагын баг болон ажилчдаараа одоо ч бахархах сэтгэл төрж байна. Хүндхэн хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан, онож алдах олон л зүйлс байсан. Тэр бүр маань одоо туршлага болон хуримтлагдсан гэж бодож байна. 

-Та Төвбанк, даатгал, хөрөнгө оруулалт, бичил санхүүгийн байгууллагад ажилласан туршлагатай. Иргэний нисэхийн салбар танд цоо шинэ салбар тул ямар сорилтууд тулгарч болзошгүй вэ? 
-Би бизнесийн удирдлагаар мэргэшиж яваа, 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг банкны эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. 2003-2004 онд Германы Гадаад худалдааны академид бизнесийн менежмент, маркетингаар мэргэжил дээшлүүлсэн.  

2009 онд мөн АНУ-ын Миссури мужийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан, бизнесийг хэрхэн яаж удирдах уу гэдгээр суралцаж, мэргэшиж явна.  

МИАТ компани бол мөн л бизнесийн байгууллага, заавал иргэний нисэхийн салбарын хүн удирдана гэхээс илүүтэй бизнесийн удирдлагын мэдлэг, туршлагатай хүн байвал дээр болов уу. Компанийн удирдлага бол бүх ажил руу орох ёсгүй, харин ч мэргэжлийн хүмүүстэй хамтраад, дэмжээд гүйцэтгэх захирлын чиг үүргийн ажлаа л сайн хийх ёстой байх. Удирдлагын хувьд энэ салбараа, бизнесийн онцлогоо маш сайн ойлгох хэрэгтэй. Түүнчлэн, удирдлагын баг болон ажилчдаа компанийн алсын хараа руу бүгд харах, зориход анхаарч ажиллах нь чухал гэж бодож байна.  

Олон сорилтуудтай тулгарах байх. Өмнө хэлсэнчлэн компанид тулгараад байгаа гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг хэрхэн багасгах тал дээр. Төрийн болон гадаад, дотоодын байгууллагуудтай хэрхэн ойлголцох, нөхцөл байдлаа хэрхэн сайжруулах тал дээр.

Мөн иргэний агаарын тээврийн салбарт үүсээд байгаа өрсөлдөөнд хэрхэн байр сууриа хадгалж үлдэх, өрсөлдөх чадавхаа өсгөх. Мөн энэ салбарын ирээдүйн тэлэлтэд хэрхэн бэлтгэх, техник технологийн хувьсал, боловсон хүчний хандлагын өөрчлөлтөд хэрхэн бэлэн байх уу гэх мэт олон сорилтууд хүлээж байна гэж бодож байна.      

-МИАТ-ын 10 хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй худалдах шийдвэр гарлаа.   
-Өмнө хэлсэнчлэн УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд, хэлэлцэх, эсэхийг дэмжсэн. Хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Засгийн газраас боловсруулсан үндсэн чиглэлд төрийн өмчит 30 орчим ААН багтсан. Компани нэг бүрээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах юм билээ.    

МИАТ компанийн үнэлгээ, цар хүрээг харвал олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааг нь санал болговол илүү тохиромжтой болов уу. Бид иргэний агаарын тээврийн олон улсын чанар, стандартыг хангасан, гэрчилгээжсэн компани, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын гишүүн, төрийн далбаагаа эзэмшигч компани гэдгээр салбартаа олон улсад нэр хүндтэй байгууллага. Ийм ч утгаар гаднын авиа компаниуд, энэ төрлийн бизнес эрхлэгч гаднын томоохон байгууллагууд сонирхох магадлалтай.  

Нөгөө талаар, олон улсын хөрөнгийн биржид гарахын тулд маш өндөр шаардлага шалгуурыг хангах болно. Тухайн улсын санхүүгийн зохицуулах байгууллагын болон хөрөнгийн биржийн өөрийн шаардлагыг наад зах нь хангах хэрэгтэй болно. Компанийн зохистой засаглал, үйл ажиллагааны ил тод байдал, санхүүгийн тайлагналын хувьд олон улсын стандартыг хангасан байх, хангаж байгаа талаар олон улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан байх гэх мэт. Манай хувьд төрийн өмчит хувьцаат компани болохоор хувийн байгууллага, компаниудаас илүү ажилтай болно.  

Б.Дэлгэрсайхан сайдын хувьд 10 хувийн хувьцааг эхлээд гаргана гэж хэлсэн нь өмнө дурдсанчлан компанид стратегийн хөрөнгө оруулагчийг оруулж ирэх хувь хэмжээг хэлсэн байх. Засгийн газрын зүгээс МИАТ компанийн хувьд хоёр үе шаттайгаар хувьчлалыг явуулах талаар төлөвлөсөн байх.  
 
Эхний ээлжид компанийн 10 хүртэл хувь дээр стратегийн хөрөнгө оруулагчийг урих, тухайн хөрөнгө оруулагч орж ирснээр компанийн засаглал, ил тод байдал, санхүүгийн тайлагналыг олон улсын стандартад нийцүүлэх, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах болзлыг хангахад тусалж дэмжиж ажиллах, компанийн үнэ цэнийг өсгөх зорилготой. Дараагийн үе шат нь компанийн үнэ цэнэ өсөж, олон улсын зах зээлд гарах урьдчилсан нөхцөлөө хангасны дараа тодорхой хувийг хувьцааг олон улсын бирж дээр нэмж гаргах, хөрөнгө оруулалт татах ажлыг төлөвлөж байгаа болов уу.   

Бидний ойрхон ийм туршлага байна. Саяхан 2 жилийн өмнө Казахстан улсын төрийн далбааг эзэмшигч “Эйр Астана” компанийн 5 хувийн 41 сая ам.доллараар Европын сэргээн босголт, хөгжлийн банк авч ажиллан олон улсын биржийн стандартыг хангахуйц хэмжээнд хүргээд хоёр дахь үе шатанд Лондоны хөрөнгийн бирж болон Казахстаны хөрөнгийн 2 бирж дээр Dual listing буюу давхар хувьцаат компани болж бүртгэгдсэн, хөрөнгө оруулалт татсан туршлага байна.  

МИАТ-ын зах зээлийн үнэлгээ өндөр, нийт актив 1 их наяд төгрөг, өөрийн хөрөнгө 267 тэрбум төгрөг. Өнөөдрийн байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулагч олдох уу гэвэл хэцүү. Саяхан системийн нөлөө бүхий таван банк дотоодын хөрөнгийн бирж дээр нэмж хувьцаа гаргасан. Банкуудын хувьд зөвхөн бэлтгэл ажилд 2-3 жилийг зарцуулсан, дотоодын боломжит хөрөнгө оруулалтын дийлэнхийг татсан байх магадлалтай.  

МИАТ компанийн хувьд аль болох олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, нэр хүндтэй хөрөнгө оруулагчдыг болон авиа компаниудыг оролцуулах замаар парк шинэчлэх, санхүүгийн чадавхаа сайжруулах, программ хангамжаа боловсронгуй болгосноор дараагийн түвшинд гарах нэн чухал юм. Олон улсын томоохон авиа компаниуд орж ирвэл бид тэдний туршлагаас суралцана, хамтран ажиллана, олон улсын зах зээлд гарна, техник технологийн шинэчлэл хийнэ. Магад энэ нь мөнгө санхүүгээс ч илүү үр дүнтэй.           

ЗУНЫ ОРГИЛ АЧААЛАЛД САЙН БЭЛТГЭВЭЛ ЕСӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДЛЫГ ЖИЛИЙН ДОТОР ХААНА 
 
-МИАТ салбартаа хэр танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн бэ? 
-МИАТ гэхээр салбарынхан бүгд мэднэ, бид харьцангуй нэр хүндтэй. Скайтракс (Skytrax)-ын үнэлгээгээр бид гурван одтой. Скайтракс нь дэлхий даяар агаарын тээврийн үйл ажиллагаа явуулдаг авиа компани болон, нисэх буудлуудад зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн зэрэглэл олгодог томоохон компани. Тус компанийн зүгээс 2025 онд хамгийн их ахиц дэвшил гаргасан дэлхийн топ 10 компанийн нэгээр МИАТ компанийг нэрлэсэн.  
 
Энэ бол бид дэлхийн агаарын тээврийн салбартаа аюулгүй ажиллагаа, чанар стандартаар дээгүүрт орж байгаагийн тод жишээ. Мөн Олон Улсын Агаарын тээврийн холбоо буюу IATA гэж дэлхийн агаарын тээврийн салбарын бодлогыг тодорхойлдог холбоо бий. Уг холбоонд дэлхийн 120 орны 330 агаарын тээвэрлэгч нэгдсэн байдаг.

Тэдгээрээс хамгийн том улс гүрнүүдийн 30 агаарын тээвэрлэгч, тэр дундаа та бидний сайн мэдэх Lufthansa, Qatar Airways, Air Canada, ANA зэрэг томчууд удирдах зөвлөлийг бүрдүүлдэг. 2024 онд тус холбооны 80 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар МИАТ компанийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Тэгэхээр МИАТ компани бол салбартаа “том тоглогч” болсон гэсэн үг. Бид өнөөдөр 50-иад авиа компанитай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.  
 
-Одоо та ямар ажил дээр төвлөрч байна вэ? 
Ойрын 1-2 жилд сорилтууд их байх болов уу. Юуны өмнө онгоцны шатахууны асуудалд анхааран ажиллаж байна. Одоо бид онгоцнуудаа дотоодоос болон гаднаас сумлаж байна. Эндээс нисэхдээ Улаанбаатарт, гаднаас нисэхдээ гаднын онгоцны буудлаас сумладаг. Одоогоор гаднын онгоцны буудлаас сумлах нь хамаагүй хямд үнэтэй байна. Сингапурын биржийн шатахууны үнэ ОХУ-ын үнээс тонн тутамд 350-400 ам.доллараар хямд байна. Нийт шатахууны талыг эндээс сумлаж байна, цаашид ОХУ-аас авч буй импортын шатахууны үнэ хэд болж өсөхийг мэдэхгүй байна. Орон нутгийн нислэгийн шатахуун бүүр өндөр байна.         

Хоёрт, энэ жилийн оргил ачааллын үедээ урьдчилан бэлтгэл хангаж байна. Манай зах зээлд дотоодын дөрөв, гаднын 19 авиа компаниуд нислэг үйлдэж байна. Өрсөлдөөн ихтэй, ашигт ажиллагаа багатай салбар. IATA-гийн гишүүн компаниудын санхүүгийн тайлангаас харахад иргэний агаарын тээврийн салбарын ашигт ажиллагаа 3-5 хувь байдаг юм байна.  

Гуравт, аливаа татвар хураамж дээр төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Татварын ерөнхий газартай НӨАТ болон бусад татварын асуудлууд дээр харилцан ойлголцох, нэгдсэн байр суурьт хүрэх, Чингис хаан шинэ нисэх онгоцны буудалтай хүлээгдэж буй өр төлбөр, татвар хураамжийн асуудал дээр мөн ажиллаж байна.    

-Газрын тосны үйлдвэр онгоцны түлш үйлдвэрлэх үү? 
-Надад энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа тул бид дунд хугацааны төлөвлөгөөндөө оруулаагүй байна.  
 
-Орон нутгийн нислэгийн үнийг хямд тогтоосноор байнгын зорчигчтой болсон уу?  
-Үнийг бүтэн жилийн турш ижил тогтоох нь учир дутагдалтай. Өвөл хоосон суудал их бол эсрэгээрээ зундаа ачаалал ихтэй байдаг. Тийзний үнэ угаасаа өртгөө нөхөхгүй, дээрээс нь онгоцны суудал дүүргэлт хангалтгүй байдаг. Бид орон нутгийн чиглэлд Засгийн газраас тогтоосон хатуу тарифаар алдагдалтай ажиллаж байна. Алдагдалтай байна гээд шууд зогсоох, хаах бас л асуудалтай.

Шийдвэр гарч, шинэ нислэг эхлүүлсэн бол дор хаяж тодорхой хугацаанд зууралдана, тухайн чиглэлийг бойжуулна, байнгын зорчигчийг бүрдүүлнэ. Одоогоор жилдээ 70 гаруй мянган зорчигч орон нутгийн нислэгээр зорчиж байна.  
 
-МИАТ үндэсний үйлдвэр, ААН-үүдийг хэрхэн дэмждэг вэ? 
-МИАТ компанийн хувьд аль болох дотоодын үйлдвэрүүдийг, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримталдаг. Хэрвээ тухайн барааг Монгол улсад үйлдвэрлэдэг бол дотоодын компаниас худалдан авахыг нэн тэргүүнд шаарддаг. Зорчигчийн хоол, ус ундаа, олон төрлийн бараа бүтээгдэхүүн, ажиллагсдын хувцас хэрэглэл, аюулгүй ажиллагааны багаж хэрэглэл, дүрэмт хувцас зэргийг дотоодоос худалдан авч байна. 

Зарим тохиолдолд иргэний агаарын тээврийн чанар, стандартыг хангадаггүй (тухайлбал хувцасны материал нь гал дэмждэггүй, шатаж ноцдоггүй байх шаардлага) зүйлс гардаг. Бидний хувьд дотоодын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Дотоодын үйлдвэрлэгчид, жижиг дунд байгууллагууд манай чанар стандартыг хангах зорилгоор дотооддоо хөгжүүлэлт хийх, цаашлаад гаднын ижил төстэй байгууллагууд руу хандах боломж нээгдэх, гадаад зах зээлд гарах байдлаар бизнес хөгжлийн ажлууд бас хийгдэж байна.  

-Өнгөрсөн онд Истанбул руу нисэхэд дан хуучны кинонууд байсан. Есөн цагийн нислэгийг арай гэж давсан.             
-Киногоо шинэчлэхийн тулд агаарын тээврийн энтертаймент системийг хариуцдаг компани буюу “Панасоник”-т ханддаг юм байна. Жилд гурван удаа киног шинэчилдэг.  Бид өөрсдөө дур мэдэж солихгүй. Онгоц худалдан авсан компанидаа бичиж, тэд цааш нь “Панасоник” руу ханддаг юм байна. “Панасоник” л контентыг солино, тэгэхдээ бас хэмжээ заадаг юм билээ.  

Бид тухайн контентын зохиогчийн эрхийн болон солих зардлыг төлдөг тул энэ үйлчилгээ хямд биш. Би зорчигч үйлчилгээний чанарт анхаарна. Энэ жил хийх бас нэг чухал ажил нь Skytrax-ын аудитын шалгалтад орж, гурван одоо ахиулна. Үүний тулд олон шинэчлэл хэрэгтэй. Таван од хамгийн их нь бөгөөд ийм үнэлгээтэй компани цөөн. Азийн авиа компаниуд голдуу таван одтой. Одоогийн гурван од гэсэн үнэлгээ маань тийм ч муу биш.                     

-Иргэний нисэх онцлогтой салбар тул МИАТ төрд байх нь зөв гэдэг бол нөгөө хэсэг нь хувийн хэвшилд шилжих ёстой гэдэг.  
-Тухайн улсын төр үндэсний иргэний агаарын тээврийн компаниа төрийн эзэмшлийн байлгах эсэхийг шийдэх байх. Магадгүй төрөөс үндэсний аюулгүй байдалд онцлох үүрэгтэй, стратегийн чухал салбар гэж үзвэл төрийн эзэмшлийн авиа компани байж болох. Миний хувьд тухайн компанийг төр эсхүл хувийн хэвшил эзэмших гэхээс илүүтэй манай улсын төр өөрөө энэ салбарыг хэрхэн харж байгаа вэ гэдэг нэн чухал.   

Стратегийн салбар гэж үзвэл манай компаниуд санхүүгийн чадавхтай, хүссэн газар руугаа нисдэг байх ёстой.  Том зургаар нь харж, төр энэ салбарыг хэрхэн дэмжих, дотоодын зах зээлээ яаж хамгаалах вэ гэдгээ тогтох шаардлагатай. Учир нь манай зах зээлд 19 гаднын компани зуны оргил үед нисээд, зах зээлийн хамаг өрмийг нь хамдаг, бусад үед нисдэггүй асуудал байна.  
 
Гаднын компаниудтай харьцуулахад дотоодын авиа компаниуд Монгол улсад ажлын байр бий болгож, Монгол иргэнийг мэдлэг боловсрол, туршлагатай болгоход хөрөнгө оруулж, бүх төрлийн татвар, хураамж, шимтгэлийг төвлөрүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийх замаар эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж явна.  

МИАТ компанийн хувьд 1400 хүнийг ажлын байраар хангаж, 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамж, шимтгэл байдлаар төлж, жилд 300 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийж байна. Үүнээс гадна дотоодын аялал жуулчлалын салбарын голлох логистикийг хийх замаар манай улсад орох гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгаа дэмжиж байна гэж харж байна.  

-Төгсгөлд нь та баримталдаг зарчим, ажлын арга барилаа танилцуулна уу. 
-Миний ажилладаг гол хэдэн зарчим байна. Нэгд, бага багаар тасралтгүй хөгжих. Асуудлыг цаг алдалгүй тухай бүрт шийдээд явах, алдаа гарвал тэр дор нь засаад урагшлах. Түүнээс бодоод л, төлөвлөөд, судалгаа хийгээд өчнөөн сарын дараа нэвтрүүлсэн ч алдаа гарах магадлалтай. Өдөр бүрийн нэг жижиг шийдэл чинь оны эцэст өмнө байснаасаа хэдэн хувь илүү хөгжсөн л байдаг. Францын унадаг дугуйн шигшээ багийн дасгалжуулагчийн ажилласан зарчим.  

Хоёрт, асуудлаа эрэмбэлж сурах. Байгууллагад олон янзын том жижиг, яаралтай яаралгүй асуудлууд ажлууд байдаг. Тэр хүн завгүй, ажилтай байх чухал бус, асуудлаа ажлаа эрэмбэлж чадаж байна уу гэдэг гол нь.  

Гуравт, өөрчлөлтийг хүлээн авах, ойлгох хэрэгтэй. Өнөөгийн бизнесийн орчинд, дотоодын болон олон улсын зах зээлд үйл явц маш хурдан хувирч өөрчлөгдөж байна. Тэрийг төвөг хүндрэл гэхээс илүүтэй боломж гэж харан хандах маш чухал. Асуудал бүрийн цаана бас боломж байх магадлалтай, тэрийг олж харах, харахын төлөө байх чухал.  

Эцэст нь, хайрцагнаас гарч сэтгэдэг хүнтэй хамтран ажиллах дуртай. Яагаад заавал тийм байх ёстой гэж. Олон төрлийн санал санаачилга, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, заримдаа зөрчил дундаас сайн шийдэл гардаг.   

Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан