gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     3.19
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 5
Зурхай
 3.19
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 3.19
Валютын ханш
$ | 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Болд: 30 жилд алдаж оносон олон аавын хүүхдүүдтэй таарч байлаа, өрөвдөх, хайрлах, ухааруулах хүмүүс ч бий

Б.Азбаяр
Хүний түүх
Өчигдөр
Twitter logo

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэхээр олон нийтийн хүйтэн хөндий гэсэн тогтсон ойлголт бий. Гэвч энэ хаалттай хаалганы цаана хүний амьдралын эрээн бараан, баяр гуниг эргэлдэж, тэднийг нийгэмшүүлэх, зөв замд нь оруулахын төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг алба хаагчид ажилладаг.

Бид энэ удаагийн дугаарт Хурандаа Ц.Болдтой ярилцлаа. Тэрээр энэ албанд нийт 30 гаруй жил ажилласан туршлагатай. Түүнтэй ярилцаж, энэ хүндтэй албаны бахархал, бэрхшээл, хүний хувь заяанд нөлөөлсөн шийдвэрүүд болон түүний амьдралын адал явдлыг энэ ярилцлагаар дэлгэж байна. 

-Та энэ албанд хэрхэн хөл тавьж, хэчнээн жил ажилласан бэ?
-Би 1983 онд цэргийн албанд татагдаж, албаа хааж дуусаад цэргээсээ улиран, тухайн үеийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллага буюу одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилд орж байлаа. Анх 1986 онд Дүүрэнгийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн 0409 дүгээр ангид хянагчаар томилогдож, энэ байгууллагатай амьдралынхаа 30 жилийг холбоод, 2015 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. 

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэхээр хүмүүс хэвшсэн ойлголттой байдаг. Энэ алба хүнийг хэрхэн өөрчилдөг вэ. Шийдвэр гаргахад ямар бэрхшээл тулгардаг вэ?
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үндсэндээ хоёр чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, Монгол Улсын эрүүгийн ял шийтгэлийг эдлүүлэх, хоёрдугаарт, иргэний журмаар шүүхийн шийдвэрийн үйл ажиллагааг явуулах. Би голчлон хорих байгууллага буюу эрүүгийн ял эдлүүлэх талд нь ажилласан.

Энэ 30 жилийн хугацаанд алдаж оносон олон аавын хүүхдүүдтэй таарч байлаа. Хүн л юм хойно, сайн муу нь хамтдаа л байдаг. Тэдний дунд өрөвдөх, хайрлах, ухааруулах хүмүүс ч бий. Тухайн хүнд яаж хандах вэ гэдгээс л бүх зүйл шалтгаалдаг. Гадуур ярьдаг шиг дандаа зэрлэг, танхай харьцаад байдаг зүйл байхгүй.

Энэ албанд ажилласнаар хүнтэй харьцах арга барилд суралцдаг. Эцэг шиг нь, эх шиг нь хандаж, зөв замд нь оруулахыг хичээдэг дээ.

-Та хүний хувь заяанд нөлөөлсөн шийдвэр гаргаж байв уу?
-Гаргаж л байсан байх. Гэхдээ эргээд бодоход муу шийдвэр гаргаж байгаагүй юм шиг санагддаг. Би тэтгэвэрт гараад 10 гаруй жил болж байна. Энд тэнд явж байхад хуучин албан хаагчид, тэр байтугай хоригдлууд хүртэл таарч, “Танд баярлаж явдаг шүү” гэж хэлдэг.

Тухайн үед яг ямар шийдвэр гаргасныг би санахгүй байж болох ч, тэр хүний амьдралд эерэгээр нөлөөлсөн учраас л тэгж хэлж байгаа байх гэж боддог.

-Анх энэ албанд ороод хоригдолтой уулзахад ямар сэтгэгдэл төрж байв?
- Цэргээс дөнгөж халагдаад, цалин мөнгө нь сайхан санагдаад л энэ албанд орж байлаа. Анх Дөрөнгийн хориход томилогдоод очиход хоригдлууд нь алаг хувцастай, халзан толгойтой хүмүүс байсан. Нэг удаа нэг хоригдол надад “За, дүү хүү ч эндээс ер нь яаж цаашлах бол доо” гэж хэлж байсан юм.

Одоо бодоход тэр хүн намайг энэ албанд хэр удаан ажиллах бол, сэтгэлийн хаттай юу, үгүй юу гэдгийг минь сорьж байсан юм билээ. Тэр үг одоо ч миний санаанаас гардаггүй юм.

-Хорих анги хүнийг засдаг газар уу, эсвэл зүгээр л нийгмээс тусгаарладаг газар уу?
-
Миний хувийн бодлоор бол хүнийг засна гэдэг хэцүү. Гэхдээ бид нийгмээс тусгаарлагдсан, хүмүүжлийн доголдолтой гэж болох хүмүүсийг зөв замд нь оруулах, зөв тал руу нь чиглүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ бол бидний гол зорилго.

-Энэ алба таны зан төлөвт хэрхэн нөлөөлсөн бэ? 
-
Би энэ байгууллагад орсноороо төлөвшиж, өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Миний ажил амьдрал сайхан явж, хоёр хүүхэд маань ч ажилтай, амьдралтай, хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байна. Хэрэв би муу явсан бол үр хүүхдүүд минь ч тийм л байх байсан. Би ажлынхаа асуудлыг гэртээ авчирч яриад байдаггүй. Гэхдээ энэ алба намайг хүн чанартай, ухаалаг, тэвчээртэй байхад сургасан.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч ямар зан чанарыг эрхэмлэх ёстой вэ?
-
Нэгдүгээрт, өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хүнтэй хүн шиг харьцдаг байх ёстой. Тэр хүнийг өөрийнхөө хүүхэд шиг, аав ээж шиг л бодож харьцвал тэд ч бас чамд яг тэгж хандана. Ингэж чадвал ажил үйлс саадгүй бүтнэ.

-Хурандаа цол бол албан тушаалын хэм хэмжээ, нөгөө талдаа мөн чанарын үнэлгээ гэдэг. Та энэ цолыг хэзээ хүртсэн бэ? Энэ цол танд ямар үнэ цэнтэй вэ?

-Би 2011 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90 жилийн ойгоор энэ цолыг хүртсэн. Цэргийн дүрэмт хувцас өмссөн хүн бүр л хурандаа болохыг мөрөөддөг. Гэхдээ хүрдэг нь цөөхөн. Энэ цолд хүрэхийн тулд маш их ажил амьдралын саад бэрхшээлийг даван туулдаг. Тиймээс би энэ цолоороо бахархаж явдаг.

Таны ажиллаж байх үеийн хамгийн хүнд бөгөөд адал явдалтай үе хэзээ байв?

Хурандаа: 1996 онд Мааньтын хорих ангиас нэг хүн оргосон юм. Би тэр үед ШШГЕГ-ын эрэн сурвалжлах албанд төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэр оргодол зэвсэгтэй байсан бөгөөд бид түүнийг баривчлахаар Говьсүмбэр аймгийн нутагт үүрэг гүйцэтгэж байлаа.

Нэг өглөө үүрээр түүнийг байгаа газарт нь очтол урдаас дарвинтаг буугаар буудаж эхэлсэн. Тэр үед л хүн гэдэг ямар өчүүхэн амьтан бэ гэдгийг мэдэрсэн. Бид ч хариу буудаж, тэр хөлөндөө шархадсан ч зугтааж амжсан. Гэвч бид түүнийг 3 сарын дараа дахин мөрдөж, баривчилж чадсан. Энэ бол миний амьдралын хамгийн том адал явдлын нэг байсан даа.

Яг л кино шиг юм болсон. 

-Гэр бүлийнхэн тань таны ажлыг хэрхэн дэмждэг вэ?
-
Манай гэр бүл намайг маш сайн дэмждэг. Би 30 жил ажиллахдаа 23 жилд нь хөдөө гадаа томилолтоор явсан. Заримдаа гэрээсээ гараад хэдэн сар, жилээр ч явдаг байлаа. Энэ хугацаанд миний гэргий л хоёр хүүхдийг минь өсгөж, хүмүүжүүлж, ар гэрийн бүх асуудлыг дааж явсан. Эхнэрийнхээ ачаар л би өдий зэрэгт хүрсэн.

-Таныг ажилд орж байх үеийн нөхцөл байдал, одоогийнх хоёрыг харьцуулбал ямар ялгаа байна вэ. Залуу алба хаагчдад юу гэж зөвлөх вэ?

-Намайг анх ажилд орж байх үед хөдөлмөрлөх орчин нөхцөл тийм ч сайн байгаагүй. Одоо бол техник, технологи хөгжиж, бүх зүйл камерын хяналтад орсон. Тэр үед бид зөвхөн нүдээрээ л хянадаг байлаа. Залуу алба хаагчдад хандаж хэлэхэд, цэргээ л хайрлаж, хамгаалж яваарай.

Тэгвэл цэргүүд чинь чиний хийх ажлыг өмнөөс чинь хийгээд өгнө. Удирдах албан тушаалтан болсноороо бусдыг дарамтлах биш, харин ч тэднийгээ ойлгож, дэмжиж ажиллах хэрэгтэй.

Энэ олон жилд зөндөө л зүйл тохиолдсон. Хорих ангийн даргаас эхлээд олон албан тушаал хашиж явлаа. Улс төр гэж юу болохыг ч биеэрээ мэдэрсэн. Гэхдээ эргээд харахад энэ албаараа, хамт олноороо, өнгөрүүлсэн амьдралаараа бахархаж явдаг. Намайг зорьж ирж ярилцсан та бүхэнд баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан