gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Гэнэтхэн л ажлаасаа халагдчихлаа. Бидэнд тэтгэмж биш, ажлын байр л хэрэгтэй байна"

Б.Азбаяр
Нийгэм
Өчигдөр
Twitter logo

“Би хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарах байлаа. Гэтэл гэнэт цомхотголд орж, ажлаасаа халагдчихлаа. Нийгмийн даатгалын шимтгэл хүртэл хоёр жилээр дутчихлаа. Одоо 57 настай намайг хэн ажилд авах вэ дээ” хэмээн Баянзүрх дүүргийн тохижилтын байгууллагад олон жил ажилласан Ц.Нэргүй ярив. Тэрбээр энэ сарын 30-ныг хүртэл түр гэрээгээр ажиллах бөгөөд түүнээс хойш ямар ч орлогогүй болох эрсдэлтэй тулгараад байгаа аж. 

БЗД-ийн Эко тохижилтын үйлчилгээний газрын зам цэвэрлэгээний хэсгээс нэг дор 120 орчим ажилтан цомхотголд оржээ. Тэднийг ажлаас халах тушаал гуравдугаар сарын 2-ны өдөр гарсан бөгөөд энэ сарын 2-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтан байхаа болих юм. Ц.Нэргүй нарын иргэд манай редакцид эл асуудлаар хандсан бөгөөд төрийн байгууллагын ажил уялдаа холбоогүй байгаа талаарх асуудлыг хөндсөн бөгөөд талуудын байр суурийг тодруулж дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

Цомхотголд орсон иргэдийн дийлэнх нь 45-аас дээш насныхан аж. Ц.Нэргүй, “Нэг байгууллагаас ийм олон хүн халагдана гэдэг маш том асуудал. Манай байгууллага өмнө нь 300 гаруй хүнтэй байсан бол одоо 30 гаруйхан хүн үлдсэн. Халагдсан хүмүүсийн ихэнх нь зээлтэй, ар гэртэй, цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс” хэмээв. 

Тэдэнд нэг удаагийн тэтгэмж олгосон ч энэ нь урт хугацаанд амьдралд хүрэлцэхгүй гэдгийг онцолж байв. Тодруулбал 3.4-6.8 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж өгчээ. "Гэхдээ энэ мөнгө нэг удаагийн зээлийн төлөлтөд л хүрэлцэнэ. Бидэнд тэтгэмж биш, тогтмол ажил хэрэгтэй” гэв. 

Цомхотголд орсон иргэдийн ихэнх нь зээлийн дарамттай байгаа хэлж байлаа. Тодруулбал, “Олон хүн 25-40 сая төгрөгийн зээлтэй, сар бүр 1-2 сая төгрөг төлдөг. Ажлаа алдвал зээлээ төлөх боломжгүй болно. Дээрээс нь ажиллахад заасан насны хязгаар гэж байна. Ажил хайхаар 50-иас дээш насны хүнийг авахгүй гэдэг” хэмээн тэд хэлээ. Зарим нь тэтгэвэрт гарахад ердөө 1-2 жил дутуу байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Харин албаныхны зүгээс уг асуудлыг бүтэц, чиг үүргийн өөрчлөлттэй холбон тайлбарлав. 
БЗД-ийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга С.Чанагнянгараас тодруулахад, "Халагдсан ажилчдын асуудал хэд хэдэн шат дараалсан шийдвэрүүдтэй холбоотой байна. 

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны захирамж болон УБЗАА-ны тушаалын хүрээнд хотын гол замуудыг өмнө нь Хотын хөгжлийн газраас хариуцаж байсныг 2024 оны гуравдугаар сараас эхлэн дүүргүүдэд шилжүүлсэн. Ингэснээр Баянзүрх дүүргийн Эко тохижилтын төвд зам талбай, хүн хүч, техник хэрэгсэл бүхэлдээ шилжиж ирсэн.

Гэхдээ үүнээс өмнө Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолоор төрийн зарим чиг үүргийг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлэх бодлого батлагдсан байсан. Мөн 2025 оны 169 дүгээр тушаалаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний аргачлал батлагдаж, зарим замыг дахин нийслэл рүү татах шийдвэр гарсан.

Үүний дагуу 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Эко тохижилтын хариуцаж байсан зарим зам талбайг Хот тохижилтын газарт буцаан шилжүүлсэн. Ингэснээр тухайн байгууллагын хариуцдаг талбай эрс багассан. Өмнө нь ойролцоогоор 14 мянган метр квадрат талбай хариуцдаг байсан бол одоо 6 мянган метр квадрат болж буурсан.

Талбай багассантай холбоотойгоор тухайн байгууллагын төсөв ч мөн адил буурсан. Төсөв нь зөвхөн үлдсэн ажлын хүрээнд батлагдсан учраас өмнөх хэмжээнд ажиллах хүчийг хадгалах боломжгүй болсон гэсэн үг. 

Иймээс 2026 оны 99 дүгээр тогтоолоор Эко тохижилтын бүтэц, орон тоог дахин баталж, нийт 111 ажилтныг цомхотгосон. Цомхотголд орсон ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн дагуу нэг удаагийн тэтгэмж олгосон.

Мөн эдгээр ажилчдыг дахин ажилд зуучлах ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хүний нөөцийн хэрэгцээ гарсан тохиолдолд дээрх ажилчдыг санал болгож, ажлын байранд холбох арга хэмжээ авч байна. Хувийн хэвшлийн байгууллагуудад ч мөн адил мэдээллийг хүргэж ажилласан. 

Ерөнхийдөө энэ бүх өөрчлөлт нь Засгийн газрын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах, нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчилгээг илүү үр ашигтай, оновчтой зохион байгуулах зорилготой.

Төсвийн хувьд эдгээр шийдвэрүүд өмнө нь буюу 2025 онд аль хэдийн гарсан байсан тул 2026 оны төсөв батлахдаа зөвхөн үлдсэн ажлын хүрээнд тооцоолсон. Иймээс шилжсэн зам талбайг хариуцаж байсан ажилчдын цалинг төсөвт тусгах боломж байгаагүй.

Цалингүй ажиллуулах боломжгүй учраас хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийж, цомхотголыг хэрэгжүүлсэн.

Мөн эдгээр зам талбайг цаашид тендер сонгон шалгаруулалтаар хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого үргэлжилж байна. Энэ нь Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын дагуу шат дараатай хэрэгжиж буй.

Ажилчдын хувьд анхнаасаа буюу зам талбай дүүрэгт шилжиж ирэх үед цаашид хувийн хэвшилд шилжих бодлого хэрэгжинэ гэдгийг тодорхой хэмжээнд мэдээлж байсан" гэв. 

Тэгвэл эл асуудал өөр нэгэн сэдвийг хөндөж буй нийслэлийн хэмжээнд ТҮЦ-үүдийг буулгаж байхдаа ТҮЦ эрхэлж байсан иргэдэд ажлын байр санал болгосон асуудал буюу тохижилтын үйлчилгээний ажлын байр юм.
 2025 оны долоодугаар сард Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, "ТҮЦ эрхэлж байсан иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр бид ажиллаж байгаа. Аль хэсгийг нь ажлын байранд зуучлах вэ гэдгийг тодорхой болгож байна. Бэлэн ажлын байрууд бий. Нийслэлийн орон сууцны контор, ТҮК-үүд, нийтийн тээврийн байгууллагуудад сул орон тоо зөндөө байна. Мөн үйлчилгээний төвүүдэд лангуу түрээслүүлэх, амьжиргааг нь дэмжих боломжуудыг санал болгож байгаа. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хөнгөлөлттэй зээл олгох боломжууд ч бий. Иргэдтэй уулзалт зохион байгуулж, эдгээр боломжийг танилцуулж байгаа" хэмээн ярьж байв. 

Тэгвэл ажилгүй болсон эдгээр иргэд, "Хотын дарга ажлын байр байгаа гэдгийг маш тодорхой хэлсэн. Тэр үед ажил байна гэж хэлж байсан. Одоо харин бид ажилгүй болчихлоо. Нэг талдаа ажлын байр байна гэдэг, нөгөө талдаа олон хүнийг ажлаас халж байгааг огт ойлгохгүй байна" хэмээн ярив. 

Гэвч өнөөдөр бодит байдал дээр хот тохижилтын салбарт ажиллаж байсан иргэд өөрсдөө олноороо цомхотголд орж байгаа нь эсрэг дүр зургийг бий болгож байна.

Одоогоор цомхотголд орсон иргэдийн хувьд 4 дүгээр сарын 30-наас хойш ажлын байр, орлогын баталгаа байхгүй байгаа бөгөөд хэрвээ асуудал шийдэгдэхгүй бол хууль, шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй нөхцөл үүссэн гэдгийг онцлов. Мөн “Бидэнд үнэндээ тэтгэмж биш, ажлын байр л хэрэгтэй байна” гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан