gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -12
  • Зурхай
     1.14
  • Валютын ханш
    $ | 3560₮
Цаг агаар
 -12
Зурхай
 1.14
Валютын ханш
$ | 3560₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -12
Зурхай
 1.14
Валютын ханш
$ | 3560₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Худал мэдээлэл тараах хуулийн заалтаар гомдол гаргагчдын 80-90 хувь нь албан тушаалтнууд байжээ

gogo.mn
Нийгэм
4 цаг 48 минутын өмнө
2
Twitter logo

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон иргэний нэр төрийн халдашгүй байдлын тэнцвэрийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан "нэр төр халдашгүй байх" болон "үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх" хоёр эрхийн зөрчил, түүний хууль зүйн үр дагаврын талаар онцлон ярив.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу "Худал мэдээлэл тараах" гэмт хэрэг нь анх иргэний нэр хүндийг хамгаалах зорилготой байсан ч бодит байдал дээр албан тушаалтнуудыг шүүмжлэлээс хамгаалах хэрэгсэл болж хувирчээ.

Түүний мэдээлснээр, тус хуулийн заалтаар гомдол гаргагчдын 80-90 хувь нь албан тушаалтнууд байна.

2024 оны 1-р сараас 2025 оны 9-р сар хүртэлх статистик мэдээллээс харвал:

  • Нийт 2402 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
  • Үүнээс яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн нь 175 хэрэг байна.

Энэхүү тоон үзүүлэлтээс гадна сэтгүүлч мөн редакцаар нь дуудах, яллагдагчаар татах зэрэг нь хэвлэл мэдээллийнхнийг өөрийн хяналт тогтооход хүргэж байгаа аж.

2024 оны 10-р сард Улсын Дээд шүүхээс тогтоол гаргажээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 13.14-өөр ял шийтгүүлсэн иргэдийн хэргийг хянан хэлэлцээд, "доромжлох" нь "худал мэдээлэл тараах"-аас өөр ойлголт тул тус зүйл ангиар шийтгэх нь хууль зүйн хувьд буруу гэж үзэн өмнөх шийдвэрүүдийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ нь одоогийн хуулийн зохицуулалт нэр төрийг хамгаалах үндсэн зорилгоо ч хангаж чадахгүй байгааг харуулсан явдал болов.Өнөөдөр иргэн бүр гар утас, интернэт ашиглан мэдээлэл түгээгч болсон нь сэтгүүл зүйд сорилт болж байна.

Мэдээллийн хэт их урсгалын явцад сэтгүүл зүйн нягтлах, баталгаажуулах зарчмууд орхигдох, хандалт авахын тулд сенсаци хөөх үзэгдэл гарч байгааг МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч ярилаа.

Хэвлэл мэдээллийн салбар нь төсвөөс санхүүждэггүй, хараат бус байх зарчимтай ч бизнесийн дарамт дор үнэнийг мэдээлэх үүрэг хүлээдэг. Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл зарим тохиолдолд хүний нэр төрд халдах, хувийн аккаунтаараа дамжуулан бусдыг доромжлох, "яс хаях" зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж байгааг шүүмжлэлтэйгээр дурдав.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж боогдуулах нь нийгэмд бухимдал, үл ойлголцол үүсгэх эрсдэлтэйг сануулж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хариуцлагатайгаар эдлэхийг уриаллаа.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн III ангийн оюутан Н.Номин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан