Өнөөдөр манай улсад 5G сүлжээг албан ёсоор асааж, технологийн шинэ эринийг эхлүүллээ. Энэ нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг юм.
Манай улс 2020 онд 5G технологийг нэвтрүүлэх бодлогын баримт бичиг баталсан. Энэ хүрээнд оператор компаниуд 2020 оноос эхлэн техникийн туршилт хийж, үндэсний болон олон улсын стандартад нийцсэн технологийн боломжуудыг судалжээ.
Мөн 5G технологид ашиглах радио давтамжийг олон улсын хэмжээнд 2023 онд баталгаажуулж, бодлого зохицуулалтын орчныг шат дараатайгаар бүрдүүлсэн байна. Ийнхүү өнөөдөр албан ёсоор нээв. 5G сүлжээ нь өндөр хурдны интернэтээр хязгаарлагдахгүй. Харилцаа холбоо, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг олон салбарт хувьсал авчирна.
БНХАУ 1.3 тэрбум хүн, АНУ-д 200 сая, Европт 250 сая хүн тус тус ашиглаж байна.
5G технологийн ашиг тус:
Хямд өртөгтэй дата: Манай улсад нэг GB дата дунджаар 0.6 ам.доллар буюу дэлхийн дунджаас (4.2$) хямд байдаг. 5G-ийн хөгжилтэй хамт дата үйлчилгээний хүртээмж, хямд байдал луам сайжирч, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулна.
Хурдан, найдвартай интернэт: Манай улсын хүн амын 45 хувь нь Улаанбаатарт төвлөрсөн. Харин хөдөө хүн ам сийрэг тархсан тул 5G-гийн өндөр хурд (10Гбит/с хүртэл)ь бага хоцрогдол (1 миллисекунд) нь хот хөдөөгийн дижитал хуваагдлыг багасгахад тусална. Жишээ нь, Улаанбаатарт цахим үйлчилгээ, тоглоом, видео стриминг хурдан болж, хөдөөд ч өндөр хурдны интернетэд холбогдох боломж нэмэгдэнэ.
Хөдөө, орон нутгийн холболт сайжруулалт: Хөдөөгийн иргэд, ялангуяа нүүдэлчид, уламжлалт харилцаа холбооны дэд бүтцэд хязгаарлагдмал хүртээмжтэй байдаг. 5G-ийн утасгүй технологитойгоор (Жишээ нь wireless local loop) хөдөөгийн сум, багуудад өндөр хурдны интернет нэвтрүүлэх боломжтой болж, малчид орон нутгийн иргэд цахим сургалт, үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Жишээ, Сэлэнгийн Бугант сумын малчин эмэгтэйн хүүхэд 5G сүлжээний тусламжтайгаар цахим хичээлдээ холбогдож байна.
Цахим засаглал ба E-Mongolia: Засгийн газар дижитал үндэстэн болох зорилго тавьсан. E-Mongolia системээр 1Хямд өртөгтэй дата: Манай улсад нэг GB дата дунджаар 0.6 ам.доллар буюу дэлхийн дунджаас (4.2$) хямд байдаг. 5G-ийн хөгжилтэй хамт дата үйлчилгээний хүртээмж, хямд байдал улам сайжирч, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулна.
264 төрлийн үйлчилгээг 1.3 сая хэрэглэгчид хүргэж байна. 5G-ийн хурд, найдвартай байдал нь энэ платформыг илүү хурдан, хүртээмжтэй болгоно. Жишээ нь, иргэд жолооны үнэмлэх, пасспортын үйлчилгээг алсаас авахад дэмжлэг болно.
Эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил: 5G нь говийн бүсэд аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бий болоход түлхэц өгнө гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү онцлов. Уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт Iot (эд зүйлсийн интернет) автоматжуулсан системүүдийг нэвтрүүлэхэд 5G-ийн өндөр хүчин чадал, олон төхөөрөмжийг нэгэн зэрэг холбох чадвар чухал нөлөөтэй.
Боловсрол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө: 5G нь алсын зайнаас сургалт, теле-медицинийг хөгжүүлэхэд тусална. Цар тахлын үеэр хөдөөгийн оюутнуудын интернет хүртээмж муугаас болж онлайн сургалтад хамрагдахад хүндрэл гарч байсан. Жишээ нь, Сэлэнгийн Сэргэлэнгийн хувьд хязгаарлагдмал датагаас болж хичээлээ тасалдуулж байв. 5G-ийн хямд, хурдан интернэт энэ асуудлыг шийдвэрлэж, хөдөөгийн хүүхдүүдэд чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүргэнэ.
Сорилтууд ба онцлогууд:
Манай улсын хүн амын сийрэг байршил, өргөн уудам газар нутаг нь 5G-ийн дэд бүтэц бий болгоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Гэсэн хэдий ч оператор компаниуд 5G сүлжээний туршилтыг амжилттай хийж, үе шаттайгаар асааж эхэллээ. 5G нь дижитал хуваагдлыг багасгаж, хөдөөгийн хөгжил, цахим засаглал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулна.
Гэхдээ хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил зэрэг сорилтуудыг даван туулах шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улс 5G хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлээд байна. Дэлхийн хүн амын 21 хувь нь буюу 1.7 тэрбум хүнд 10 сая гаруй 5G технологийн антен сүлжээгээр дамжуулан үйлчилгээ хүргэж байна.
- Өмнөд Солонгос 2019 онд 5G-г нэвтрүүлсэн. 2025 он гэхэд хүн амын 60 хувь нь буюу 31 сая хүн 5G-ийн хэрэглэгч болно гэж тооцжээ.
- БНХАУ 1.3 тэрбум хүн, АНУ-д 200 сая, Европт 250 сая хүн тус тус ашиглаж байна.
Дэлхийн 186 улсад 623 оператор компани 5G сүлжээ байгуулахаар төлөвлөсөн. Туршилт хийж, давтамжийн зөвшөөрлөө авч, сүлжээгээ байгуулан, үйлчилгээний зөвшөөрлөө авчээ. Өөрөөр хэлбэл зах зээлд бүрэн нэвтрүүлсэн байна.
5G нь 2024 оны эцэс гэхэд мобайл дата урсгалын 34 хувийг эзэлжээ. 2030 оны эцэс гэхэд нийт дата урсгалын 80 хувийг дамжуулах төлөвтэй гэж Эриксон компаниас таамаглажээ. 2030 он гэхэд 5G сүлжээний дэлхийн холболтын тоо 6.3 тэрбумд хүрч, мобайл нийт холболтын тоо 67 хувьтай тэнцэнэ.