УИХ-ын гишүүн М.Мандхай УИХ дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө.
-“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хөнгөлөлттэй зээл олгож байна. Зээлийн хүүгийн зөрүүг төр татаас хэлбэрээр олгодог. Зээлийн батлан даалтын сангийн нөөц санг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засгийн газар энэ онд 500 тэрбум төгрөгийг татаас болгон олгохоор төсөвлөжээ. Малчид энэ хөдөлгөөнд идэвхтэй нэгдэж байгаа тул өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш нийт 5000 орчим шинэ хоршоо байгуулагдсан байна. 58 мянган малчин хоршооны гишүүнээр элсжээ. Одоогоор 442 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд малчдад олгосон.
Таван жилийн турш нийт таван их наяд төгрөгийг хоршооны гишүүдэд олгоно. ХХААХ-ийн сайд Ж.Энхбаяр Монголбанны тав банканы Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд албан бичиг илгээж, малчидтай байгуулж буй гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн хэмжээг нэмэх хүсэлтээ илэрхийлжээ.
Төрөөс сүүний, арьс ширний урамшуулал олгосоор байна. Эдгээр нь нэмүү өртгийн сүлжээний зөвхөн нэг шат дамжлагыг санхүүжүүлсэн, цогц байж чадаагүй. Иймд төрөөс мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй гурван төслийг нэгтгэх, хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь харах шаардлага үүссэн. Ингэснээр энэ салбарын тогтвортой хөгжих суурийг тавина.
Шинэ хоршоо хөдөлгөөн түүхий эд бэлтгэлийн анхан шатны дамжлага болох тул малчдыг чадавхжуулах, хариуцлагажуулах шаардлага бий. Бид сургалт явуулах, хоршооны зохистой загвар гаргахад анхаарч ажиллана.
Шинэ хоршоо, Цагаан алт, Хүнсний хувьсгал гэсэн хөтөлбөрүүд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байна. Цагаан алт хөтөлбөрөөр ноолуур боловсруулалтын түвшинг 20 хувь байгааг 40 хувьд хүргэх зорилготой. Ажлын байрыг 9800-аас 13 мянгад хүргэх, экспорт 398 сая ам.доллар байгааг 690 саяд хүргэх, ноос боловсруулалтын түвшин 25 хувь байгааг 55 хувь болгох, ажлын байрыг 2300-аас 5500-д хүргэх, экспортыг 52 сая ам.доллараас 112 сая ам.доллар болгох тодорхой зорилго дэвшүүлжээ. Энэ хөтөлбөрт арьс ширний үйлдвэрлэл мөн багтсан.
УИХ-ын даргын захирамжаар УИХ дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийг байгууллаа. Би энэ ажлын хэсгийг ахална. Бид ХАА-н салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, шаардлагатай хуулийн өөрчлөлтийг хийх үүрэгтэй гэв.
Ажлын хэсгийн гишүүд:
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, М.Ганхүлэг, Б.Заяабал, Ц.Идэрбат, С.Лүндэг, З.Мэндсайхан, Л.Соронзонболд, Р.Сэддорж, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин
УИХ-ын гишүүн Мэндбаярын Мандхайгийн төгссөн сургууль:
2001 – 2005 Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль, , Их Британийн Вест Лондон коллеж Аялал жуулчлалын менежмент
2005 – 2008 Их Британи дахь Америкийн Олон улсын их сургууль, Санхүүгийн менежмент
2023 – Одоо улс төр судлалын докторант
Ажилласан байдал:
2006 – 2008 “Office of Fair Trading” Хэрэглэгчийн зөвшөөрөл, compliance хариуцсан мэргэжилтэн
2008 – 2009 Ази Номхон Далайн Хөрөнгө Оруулалтын Партнерс ХХК Маркетинг, төслүүд хариуцсан менежер
2009 – 2011 Нортонсек ХХК Бизнес Хөгжил Хариуцсан Захирал
2011 – 2015 Оюу Толгой ХХК Нийгмийн Төслүүд Хариуцсан төслийн менежер
2015 – 2016 Нүүдэлчин Групп ХХК Группийн Бизнес Хөгжил Хариуцсан Захирал
2016 – 2018 ОУ-ын хөрөнгө оруулалтын сан Зөвлөх
2018 – 2021 Сүү ХК Гүйцэтгэх захирал
2021 – 2023 Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр “Бизнес ба Хүний эрх” төслийн үндэсний зөвлөх
2023 – Одоо Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга