“Ард" нээлтэй бондын цан цохих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү нээлттэй бонд нь жилийн 18.5 хувийн хүүтэй. Улирал бүр өгөөж олгох нөхцөлтэй, нэгж бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй. ₮13.5 тэрбумын дүн бүхий 135.000 ширхэг бондыг олон нийтэд арилжаалах юм.
“Ард Кредит” ББСБ нь анх 2024 оны хоёрдугаар сард ₮8.9 тэрбумын нэмэлт хувьцааг олон нийтэд санал болгосон. Ийнхүү тус компани энэ онд хоёр дахь удаагаа олон нийтээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, хоёр биржээр үнэт цаасаа гаргаж буй анхны байгууллага болоод байгаа юм.
Уг бондын татан төвлөрүүлэх дүн ₮13.5 тэрбум хэдий ч барьцааны нийт үнэлгээ ₮19.3 тэрбумаар үнэлэгдэж буйгаараа давуу талтай юм.
Ёслолын үеэр "Апекс капитал" ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор “Энэхүү нээлттэй бонд нь 2024 онд гарч байгаа нь ихээхэн онцлог болж байна. Нээлттэй бонд нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийг хамгаалсан бүтээгдэхүүн юм. "Ард" Кредит ББСБ нь ₮13.5 тэрбумын бондыг төвлөрүүлэх зохистой харьцаа болох санхүүгийн үзүүлэлтээ бүрэн хангасан.
Нөгөө талаас, олон нийтэд нээлттэй компани учир хөрөнгийн бирж дээр нэгдүгээр самбарт хувьцаагаа арилжаалдаг. Энэ үзүүлэлт нь олон нийтээс үнэт цаас төвлөрүүлэхэд давуу талтай гэж харж байна. Уг давуу талаа ашиглан хөрөнгө оруулагчдад өгөөж өндөр, эрсдэл багатай бүтээгдэхүүн санал болгож байгаа.
Барьцаа хөрөнгө нь бондынхоо үндсэн дүнгээс их байгаа нь маш том давуу талтай.
Мөн Апекс капиталын хувьд ч хөрөнгийн зах зээлд цаг ямагт өгөөжтэй, үр дүнтэй бүтээгдэхүүн санал болгон ажилладаг.
Бонд нь гэрээний дагуу хүүгээ өгөөд, эргэн төлөгдөх нөхцөлтэй бүтээгдэхүүн шүү дээ. Хэрвээ эргэн төлөгдөхгүй бол бүтээгдэхүүний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах вэ гэх асуудал гардаг. Тиймээс "Ард ББСБ"-ын хувьцааг батлан даалтад тавьж тусгаарласан. Тухайн бондын хөрөнгө оруулалт дуустал нийт ₮19.5 тэрбум бүхий хувьцааг төлбөр тооцооны төвд тусгаарлаад байна гэсэн үг. Тэгэхээр барьцаа хөрөнгө нь бондынхоо үндсэн дүнгээс их байгаа нь маш том давуу тал болоод байна" гэлээ.
"Ард Кредит" ББСБ-ын Гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар “Өнөөдөр бидний хувьд түүхэн өдөр болж байна. "Ард Кредит" ББСБ нь 2024 онд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд томоохон хоёр шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, нэмэлт хувьцаа гаргасан. Өнөөдөр нээлттэй бонд гаргаж байна. Манай байгууллага бол нээлттэй компани. Тэгэхээр нээлттэй компани нээлттэй бонд гаргана гэдэг нь эрсдэлийг бууруулах нэг хүчин зүйл юм.
Мөн Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр самбарт хувьцаа гаргагч топ 20 компанийн нэг. Энэ байр сууриа сүүлийн таван жилд алдаагүй. "Ард Кредит" ББСБ нь 1 сая гаруй хэрэглэгчтэй, 14.800 орчим хувьцаа эзэмшигчтэй. Энэ үзүүлэлт нь манай байгууллагын маш том давуу тал юм.
Ард нээлттэй бонд нь жилийн 18.5 хувийн хүүтэй. Анх удаа Улаанбаатар хөрөнгийн биржээр бид арилжаагаа явуулах гэж байна. Ингэснээр цагийн менежмент тэргүүтэй олон давуу талууд бий болсон. Манай бонд байгууллагын үнэ цэнэ, харилцагчдын оруулж байгаа өгөөжөөс хамаарч байгаа учир маш таатай барьцаа гаргасан. Нэг ёсондоо эрсдэлгүй гэж хэлж болно” гэв.
Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Монгол улсад хөрөнгийн зах зээл 1994 онд үүсэн бий болсон. 2021 оноос эхлэн Монголын хөрөнгийн бирж Ард санхүүгийн нэгдэлтэй холбоотойгоор ашигтай ажиллаж эхэлсэн. Гэхдээ өнөөг хүртэл Хөрөнгийн бирж дээр 10-13 цаг хүртэл буюу гурван цаг л арилжаа нь үргэлжилдэг. Зөвхөн хувьцааг эрэлт нийлүүлэлтийн үр дүнд ханшийг тогтоогоод өгч, авдаг харилцаа л явагддаг. 34, 35 жил үйл ажиллагаа явуулж байгаа гэхэд чамлахаар шүү дээ.
Хөрөнгийн зах зээл банкны зах зээлтэй эн тэнцүү очиж өрсөлдөж байж улсын эдийн засаг бат бөх болно.
Ард нээлттэй бонд гарснаар хоёрдогч арилжаа идэвхтэй байх болов уу гэж харж байна. Хадгаламж бол хугацаа нь дуусахаар л мөнгөө авдаг эсвэл хүүгээ алдчихдаг. Харин бонд бол тухайн өдөр хүртэлх хугацаагаа тооцуулаад өгөөжөө авдгаараа давуу талтай. Манай улсын өнөөдрийг хүртэлх гарсан бондууд хадгаламжаас ялгаагүй. Харин Ард бондын хувьд хоёрдогч зах зээл дээр идэвхтэй байхаар тооцож гаргасан нь илүү их боломжийг бий болгоно. Мөн бид UBX бирж дээр цаашид хөшүүрэгтэй арилжаа хийх сонирхолтой байна.
Хөрөнгийн зах зээл банкны зах зээлтэй эн тэнцүү очиж өрсөлдөж байж улсын эдийн засаг бат бөх болно. Гэтэл өнөөдөр зөвхөн банкнаас зээл авч үйлдвэрлэл хөгжүүлж, байшин барьдаг төсөөлөлттэй яваад байна. Монголчууд хөрөнгө оруулалт хийж байж, өөрийнхөө төлөө мөнгөө ажиллуулж байж чинээлэг ард түмэн болно.
Хөрөнгийн зах зээл ямар түвшинд байх ёстойг гаднын улсуудын зах зээлийг харах ёстой. Монголд үүсмэл бүтээгдэхүүнүүд байхгүй, хөшүүрэгтэй арилжаа явуулахгүй байна. Арилжаанд оролцож буй хүмүүсийн тоо бага мөн боломж нь хомс байна. Бодлого тогтоож буй дарга нар зоригтойгоор шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэв.
Тус бондын захиалгыг хүлээн авч биелүүлэх байгууллагаар Apex Capital, арилжаа эрхлэгчээр UBX үнэт цаасны байгууллага ажиллаж буй. Арилжаанд оролцохыг хүсвэл Ardbond.mn сайтаар нэвтэрч захиалгаа өгөх боломжтой аж.