Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлжээ. Бүртгэл эхэлснээс хойш 24 цагийн байдлаар 49.736 хүүхэд бүртгүүлжээ.
Үргэлжлүүлэн суралцах болон шинээр элсэх хүүхэд бүр E-Mongolia системээр заавал бүртгүүлнэ. Иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө хийлгэхийг анхаарна уу. https://parent.edu.mn/-д хандаж явцын мэдээллийг харах боломжтой.
Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариултад Боловсролын ерөнхий газраас хариулт бэлтгэсэн байна. Үүнд:
-Одоо амьдарч байгаа хаяг дээр аав нь бүртгэлтэй, ээж нь шилжиж ирээгүй бол яах вэ?
-Эцэг, эхийн аль аль нь хүсэлт гаргах боломжтой.
-Хаяг дээрээ түр оршин сууж байгаа тохиолдолд хэрхэн бүртгүүлэх вэ?
-Түр оршин суух хаягтай иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр очиж хүн ам, өрхийн мэдээллийн системд түр оршин суугаа хаягаа бүртгүүлсэн байх шаардлагатай.
-Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ илгээсний дараа хариу нь хэзээ ирэх вэ?
-2024 оны наймдугаар сарын 19-нөөс 2024.08.21-ний өдрүүдэд бүртгүүлсэн гар утасны дугаарт тань зурвасаар очно. Мөн E-Mongolia системээр рүү орж шалгах боломжтой.
-Хувийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?
-Цэцэрлэгт бүртгэлтэй тул хүсэлт илгээх боломжгүй бөгөөд тухайн цэцэрлэг дээрээ хасалт хийлгэсний дараа хүсэлт илгээх боломжтой.
-Цэцэрлэгийн бүртгэл элсэлтийн мэдээллийг хаанаас авч болох вэ?
-E-Mongolia систем болон https://parent.edu.mn/login цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11, Нийслэлийн боловсролын газрын 7011-3039 дугаарт хандан мэдээлэл авах боломжтой.
-Цэцэрлэгтээ хуваарилагдсан ч тухайн цэцэрлэгийн барилга нь ашиглалтад ороогүй, ажиллахгүй байвал яах вэ?
-Харьяа дүүргийнхээ боловсролын хэлтэст хандана.
-Цахимаар бүртгүүлээд дараа нь хуваарилагдсан цэцэрлэгтээ очиж давхар бүртгүүлэх үү?
-Цахимаар зөвхөн цэцэрлэгт хамрагд хүсэлтээ гаргах бөгөөд цэцэрлэгт хуваарилсан тухай мессеж ирсний дараа тухайн цэцэрлэгт очиж гэрээ байгуулна.