gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Баярмаа: Хайж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ манай сайтаас хараад, харьцуулах боломжтой

А.Наранцацрал
Гарааны бизнес
2020-05-27
84
Twitter logo

-Гарааны бизнес-

Та ажлын газрынхаа ойролцоо үсчинд оръё гэж бодлоо. Нэгдүгээрт, үсчин хаана байрладаг вэ гэдгийг мэдэх шаардлагатай болно. 

Үсчний газраа олсон бол таны хүссэн үйлчилгээг үзүүлдэг эсэх, хэрвээ тийм бол тухайн үйлчилгээг авсныхаа төлөө та ямар төлбөр төлөх вэ, мөн ойролцоо байрладаг бусад үсчингүүдийн үйлчилгээ болон төлбөрийн мэдээлэлтэй харьцуулж харах, сонгосон газрынхаа утасны дугаараар үйлчлүүлэх цагаа авах гэх мэт бидэнд үл анзаарагдах олон алхам хийдэг. Энэ бүх мэдээллийг нэг дороос харах боломж олгох Brand-in-Mongolia.com бүтээгдэхүүн, үйлчилгээний зуучлалын веб сайтын үүсгэн байгуулагч Э.Баярмаа бүсгүйг Гарааны бизнес буландаа урьж ярилцсан юм.

Манай сайтаас ижил төрлийн үйлчилгээтэй байгууллагуудыг харьцуулах боломжтой

-Сайтаар тань дамжуулж хэрэглэгч ямар үйлчилгээ авах боломжтойг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Сүүлийн үед бүтээгдэхүүнийг нь борлуулж өгдөг худалдаанд чиглэсэн сайтууд их гарч байна. Харин манай Brand-in-Mongolia.com сайт шууд борлуулалт хийдэггүй. Зөвхөн тухайн байгууллагыг ийм үйлчилгээтэй, ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн мэдээллийг дэлгэрэнгүйгээр оруулдаг, тухайн салбарт ажиллаж байгаа байгууллагуудыг нэг цэсэнд оруулдаг сайт юм. 

Тэгэхээр хэрэглэгч нэг байгууллагыг бусад газартай харьцуулан судалгаа хийх боломжтой болно. Хайж байгаа бүтээгдэхүүнээ богино хугацаанд судлаад анализ хийгээд гаргах боломжтой. 

Манай сайт Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Монголд үйлдвэрлэв гэсэн гурван том цэстэй.

Бүтээгдэхүүн  цэс рүү орохоор дотор нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдаалдаг, нийлүүлдэг бүх төрлийн байгууллагуудыг жагсаасан. Жишээ нь, Авто, гэр ахуй, хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, электрон бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгч, албан ёсны импортлогч байгууллагууд бий.

Үйлчилгээ  гэхээр амралт сувилал, авто үйлчилгээ, байгаль орчин, банк санхүү, барилга, гоо сайхан, дуудлагын үйлчилгээ гэх мэт үйлчилгээг албан ёсны бүртгэлтэй компанийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг оруулж байна.

Монголд үйлдвэрлэв  цэснээс зөвхөн монгод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн харах боломжтой. Ихэвчлэн гадагшаа явах гэж байгаа монголчууд, эсвэл гадаадад байгаа хүмүүс рүү явуулах зорилгоор бүтээгдэхүүн хайдаг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөр дамжин орж байгаа бүх байгууллагуудын мэдээллийг нэг жилийн турш үнэ төлбөргүйгээр сурталчилж өгч байна. 

Ажил олгогч нарт ажлын байр байгаа бол нөгөө талаас хэрэглэгчид ажлын  байр хайж болно.  

Хажуугаар нь манай сайт нэг байгууллагад зориулсан бүх төрлийн үйлчилгээг нэг дор оруулж ирж чадаж байгаа юм. Тухайн байгууллага өөрсдийн дэд сайтад бүтээгдэхүүн үйлчилгээгээ оруулахаас гадна ажлын байр зарлаж болдгоороо онцлогтой.  Мөн маркетингийн сувгууд ч бий.

Хэрэглэгч ч мөн адил ажил хайж байгаагаа бичих боломжтой. Ажил олгогч нарт ажлын байр байгаа бол нөгөө талаас хэрэглэгчид ажлын  байр хайж болно.  Цагийн ажлыг ч хэрэгтэй бол эндээс хараад олж болно. Байгууллагууд шаардлагатай хүмүүсээ олоод шууд холбогдох боломжтой. Үүний цаана хэрэглэгчийн  аюулгүй байдал яригддаг. Тийм учраас харилцагч байгууллагуудтай харилцаа тогтоогоод ажлын байр оруулахаар бол манайтай гэрээ хийдэг. Зуучлалаар ажилд орж байгаа хүний аюулгүй байдалтай холбоотой, нөгөө талаасаа танай байгууллага асуудалгүй, ажлаа хийгээд цалин өгнө гэдэг баталгаа өгнө гэдгийг гэрээгээр баталгаажуулж өгдөг.

-Сайтаар тань дамжуулж зуучлалын үйлчилгээ авна гэдгийг тайлбарлаад өгөхгүй юу?
-Онлайн зуучлалын сайтын гол онцлог нь дата юм. Дата цуглуулж, түүнийгээ зохион байгуулж хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээллийг өгөх юм. Манай баг үүнийг илүү сайжруулахаар ажиллаж байна. Манай сайт байгууллагуудыг салбар хамаарахгүйгээр бүртгэж оруулах боломжтойгоороо бусад сайтуудаас давуу талтай. Манайд үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн байгууллага мэдээллээ бүртгүүлэх боломжтой. 

Байгууллагууд манай сайтад бага зардлаар өөрийн дэд сайтаа хөтлөх боломжтой

Тэгэхээр Өвөрхангай эсвэл Архангай аймагт ажилладаг байгууллага манай сайтад бүртгүүлж болно. Тэрийг Хэнтийд байгаа хэрэглэгч олж үзэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Харилцаа холбоог уян хатан, хүртээмжтэй хялбар болгох гээд байгаа юм.

Зуучлалын үйлчилгээг илүү шинэ түвшинд хүргэж, мэдээллийг илүү бодитой харж, чөлөөтэй харьцуулан судлах боломжоор хангадаг. Ингэснээр судалгаа хийх цаг хугацааг хэмнэх юм.

Энэ нь аль аль талдаа л ашигтай. Байгууллагууд манай сайтад бага зардлаар өөрийн гэсэн дэд веб сайтаа хөтлөх боломжтой. 

Мөн байгууллагуудтай хоршиж ажилладаг хүмүүст тохирох байгууллагыг зуучилж өгөх боломжтой. Энэ нь их шинэлэг үйлчилгээ болж гарч ирж байна. Сошиал нөлөөлөгчид болон шинэ төсөл санаачлагчид санхүүгийн эх үүсвэр олох боломжтой гэх мэт манай сайтын анхны зорилго илүү баяжиж бас хөгжиж байна.

Түүнчлэн байгууллагуудад тулгарч байгаа асуудлыг шийдэх хүмүүсийг зуучлах зорилготой. Жишээ нь, маркетингийн мэргэжилтнүүд, санхүүгийн мэргэжилтнүүд, зөвлөх үйлчилгээ эрхлэгчид, гадаад дотоод худалдаа эрхлэгчид, ОУ-н байгууллагууд зэрэг салбартаа олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд туршлагаа илүү олон хэрэгтэй байгууллагуудад хүргэх боломжийг нээсэн Зөвлөх гэх цэс манай сайтын гол онцлог болж байна.

Тэндээ тухайн хүн ямар салбарт ямар чиглэлийг барьж ажилладаг, яг юу хийсэн туршлагатай вэ, хэдэн дагагчтай зэргийг нээлттэй харуулахад нөгөө байгууллагын цагийг нь хэмнэнэ. Ийм үйлчилгээ авна гэж бодож байгаа хүмүүст санаа сэдэл өгөх зорилготой.

Нэг хүн хайж хайж олтол нөгөө хүн нь завгүй, сургалт хийдэггүй, эсвэл сонгосон сэдвийг нь судалдаггүй байх эсвэл холбогдож чаддахгүй уддаг гэх мэт асуудлыг нь манайх шийдэж өгөх гээд ажиллаж байна.

Жишээ нь, Б.Одгэрэл гэж цэцэгчин хүн манайд бүртгэлтэй байна. Цэцэг сайн тарьдаг, тэр үйл ажиллагаагаа бусад хүмүүст зааж сургадаг ажил давхар хийдэг. 

Манайхаас байгууллагууд сургалт хийдэг хүмүүсийн мэдээллийг харж, сонголтоо хийгээд байгууллага дээрээ урьж авчран, гоё шинэлэг уур амьсгал оруулж болно. Тэр хүний талаар дэлгэрэнгүй харахыг хүсвэл холбоосоор нь ороод тухайн хүн юу хийдэг, ямар байгууллагад харьяалагддаг, ямар туршлагатай вэ гэдгийг харах боломжтой. 

Энэ жилдээ багтаагаад 1000 харилцагч байгууллагын мэдээлэл оруулахаар төлөвлөж байна Одоогийн байдлаар энэ ажлын талыг нь нугалсан байгаа учраас сэтгэл өндөр байна. Цаашдаа энэ систем маань харилцагчдын хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан хөгжөөд явна.

Үйлдвэрлэлээ хариуцаад явж байгаа цаг зав багатай захирлууд манай байгууллагатай гэрээ хийснээр бид тодорхой хугацаанд зуучлалын үйлчилгээ үзүүлдэг юм.

-Сайтаа хэрхэн бизнес болгож, ашиг хүртэж байна вэ?
-Дэд вэб сайтын үйлчилгээгээ нэг сарын, нэг жилийн хугацаатайгаар байгууллагуудад санал болгох юм. Эхний жил системээ харилцагч байгууллагуудад үнэгүй санал болгон энэ хугацаанд хөгжүүлэлтээ хийж байна. Гэхдээ зардал их гардаг тул эхэндээ санхүүгээ зохицуулахын тулд би гэрээт борлуулалтын менежерээр ажилладаг. Байгууллагуудаар өөрөө явж, бусад газруудтай холбож өгөөд цалин авдаг. Тийм маягаар сайтынхаа нэмэлт зардлыг төлж байна. 

Үйлдвэрлэлээ хариуцаад явж байгаа цаг зав багатай захирлууд манай байгууллагатай гэрээ хийснээр бид тодорхой хугацаанд зуучлалын үйлчилгээ үзүүлдэг юм. Тодруулж хэлбэл, нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байлаа гэхэд тэр бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой талд нь очиж холбож өгнө. Жишээ нь, сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх үү, зөвхөн борлуулалтын компанид өгөх үү, эсвэл гадаад худалдаа хийх үү гээд байгууллага болгонд тулгардаг асуудлын голд ажилласнаар би яг яаж тэдэнд илүү үр дүнтэй, хэрэгтэй дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ давхар судалж ажилладаг.

Энэ зарчмаар вэб сайтын дата мэдээллээ цуглуулаад л явж байна. Манайд бүртгэлтэй ихэнх байгууллагын дата хуримтлагдаж байна. Дата өгөгдлийг цуглуулаад байгууллагуудад зориулан шийдвэр гаргах түвшинд ашиглах боломжтой тайлан болгоод өгөх боломжтой.

Анх вэб сайтаа өөртөө ажлын байр гаргах зорилгоор эхлүүлж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ ажил маань илүү сонирхолтой бас маш их зүйлийг надад ойлгуулж илүү их суралцах хэрэгтэйг минь сануулж байв. Ингээд миний эрэл хайгуул Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвтэй холбож тэндээс зарласан төслийн уралдаанд миний төсөл шалгараад инкубатор хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар би мэргэжил, сонирхлоо бизнес болгож,  илүү олон хүнд хүртээмжтэй хүргэх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг  сургалтуудаас олж аваад богино хугацаанд бизнесийн загварчлал боловсруулаад менторинг хөтөлбөрт хамрагдаад явж байна. Миний хувьд цаашдын зорилгоо тодорхойлчихсон тул ажлын хурд хоёр дахин нэмэгдсэн. 

-Сайтаас үйлчилгээ авахын тулд ямар төлбөр төлөх вэ?
-Манайд бүртгэлтэй байх нэг жилийн гишүүнчлэлийн эрх нь 130 мянган төгрөг бөгөөд энэхүү төлбөрийг зөвхөн манайхаас дата авах тохиолдолд төлнө.  Харин энгийн бүртгэлтэй харилцагчийн хувьд одоогоор үнэ төлбөргүй байна. Байгууллага өөрсдөө байгууллагынхаа дэд веб сайтаа удирдаад явъя гэвэл гишүүнчлэлийн бүртгэлээ төлснөөр манайхаас удирдлагаа авах эрхийг нь бид нээж өгдөг.

Нэг талаасаа харилцагч нь манайх ийм үйлчилгээтэй гэж веб сайтаар дамжуулаад танилцуулах бол нөгөө талаас хэрэглэгч хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээ категороор шүүгээд харж болно.

-Тэгэхээр байгууллагууд танай сайтад өөрсдөө мэдээллээ оруулаад хянаад явна гэсэн үг үү? Нэг ёсондоо Page шиг гэж ойлгож болох уу?
-Тийм. Хүссэн үедээ бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ оруулах, ажлын байраа оруулж, тайлан мэдээлэлээ хүссэн үедээ харахыг хүсвэл гишүүнчлэл авах хэрэгтэй.

Манай веб сайт харилцагч, хэрэглэгчдийн дунд ажиллах, түнш байгууллагуудын уялдаа холбоог нь хангаж өгөхөөр ажиллаж байна. Нэг талаасаа харилцагч нь манайх ийм үйлчилгээтэй гэж веб сайтаар дамжуулаад танилцуулах бол нөгөө талаас хэрэглэгч хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээ категороор шүүгээд харж болно.

Гурав дахь нь энэ хоёрт нөлөөлж ажилладаг байгууллагууд болон хувь хүмүүс, ТББ, сошиал нөлөөлөгчид, маркетингийн компаниуд хоорондоо холбогдох боломжийг нь манай сайт олгож байна.

Манай сайт цэвэр судалгааны талбар гэсэн үг. Монгол Улсад албан ёсоор тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг оруулдаг. Энэ бүх үйлчилгээ бүтээгдэхүүн нь хариуцах эзэнтэй, буух хаягтай.

Байгууллагууд дэд сайтдаа мэдээллээ оруулахдаа манай үндсэн категориудад хувааж оруулж өгдөг. Жишээ нь, нэг байгууллага хоёр үйлчилгээ үзүүлдэг байж болно. Нэг нь хувцас цэвэрлэгээ, нөгөө нь хивс цэвэрлэдэг байж болно. Энэ хоёр үйлчилгээг тусад нь хивс цэвэрлэгээ, хими цэвэрлэгээ гэсэн хоёр категори руу оруулах боломжтой. 

Ингээд хими цэвэрлэгээ категори руу орохоор дан хими цэвэрлэгээ хийдэг байгууллагууд байдаг. Эндээс үнийн судалгаа хийж болно. Асуух шаардлагатай бол холбоо барих руу орно.

-Яг л энэ салбарт нь ажил хийх хэрэгтэй юм байна гэдгийг хэзээ олж харсан бэ?
-Би ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийг мэдээллийн системийн  администратор мэргэжлээр төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ ажиллахаар ажил хайсан боловч миний мэргэжилээр ажлын байр ховор байлаа. Ингээд оператор компанид үйлчилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж байсан. Тэр хугацаанд хэрэглэгчийн үйлчилгээний талаар ойлголттой болж үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ авах гэж юу вэ гэдэг бүх процессыг ойлгоод дутагдалтай болон сайжруулах тал байдгийг анзаарч эхэлсэн. 

Дөрвөн жил сураад төгссөн учраас мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байлаа. Мөн хүүхдүүд нялх байсан болохоор үндсэн цагийн ажил хийх хэцүү байсан. Ингээд л өөртөө ажлын байр бий болгож, энэ вэб сайтыг хийж эхэлсэн. 

Ажилтан байх үедээ заримдаа 19 цагт хүүхдээ цэцэрлэгээс нь авдаг байлаа. Иймэрхүү байдалтай хоёр гурван сар өнгөрөхөөр хүндрэлтэй болж эхлээд ажлаасаа гарч хувийн бизнесээ эхлүүлэхээр зорьсон.

-Анх хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэж байсан бэ?
-Гэр бүлийнхээ хөрөнгөөр шийдэж байлаа. Би мэдээллийн системийн мэргэжилтэн боловч программ бичдэггүй. Тиймээс программ бичдэг компанитай хамтраад, төслөө бичин бизнесээ эхлүүлж байсан. Эхний хөрөнгө оруулалт нэлээн их мөнгө байсан. Гэтэл надад  гол зүйл буюу дата өгөгдөл дутуу байлаа. Би датагаа бүрдүүлэлгүй, эхлээд системээ хийчихсэн. 

Тиймээс 2019 оноос би өөрөө камераа үүрээд, гадуур явж үйлчилгээний байгууллагууд, үйлдвэрлэгчид, төрийн бус байгууллагуудтай уулзаж эхэлсэн. ЖДҮ эрхлэгчдийг дэмжих төвүүдтэй уулзаж, үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудал, үйлчилгээ эрхлэгчдэд тулгардаг асуудлуудын талаар ярилцаж, датагаа цуглуулж байлаа. 

Би серверийн мөнгөө олохын тулд нэмэлт ажил хийх хэрэгтэй болсон. Сургалт явуулж, борлуулалтын менежер хийх ажил орж ирдэг байсан.

Ингээд уулзаад явтал борлуулалт, үйлчилгээний байгууллагуудад зорилтот хэрэглэгчээ олох нь гол асуудал байв. 

Нэг талд хэрэглэгч нь байгууллагаа хайгаад байдаг, нөгөө талд яг тохирсон үйлчилгээг нь өгөх гэж байгаа үйлчилгээний байгууллага нь байж байдаг ч энэ хоёр уулзаж чадахгүй байна. Хэрэглэгчид хэрэгтэй үед, хэрэгтэй цагт нь хүссэн үйлчилгээ нь байх ёстой юм байна гэж бодоод энэ сайтыг хийж эхэлсэн. Одоогоор хоёр хүн нэмж ажиллуулж байна. 

-Цаашдаа сайтаа сайжруулах зорилгоор ямар ажил төлөвлөж байна вэ?
-Миний гол асуудал серверийн төлбөр байсан. Онлайн бизнест гол нь сервер тасалдахгүй байх ёстой. Тэр асуудлыг манай веб сайтыг хийсэн компани хариуцаад явдаг. Би зөвхөн төлбөрөө төлөх үүрэгтэй.  Төлбөрөө олохын тулд би хэрэглэгчдэд хэрэгтэй үйлчилгээг нь  үзүүлэх ёстой байсан. Миний веб сайт нийгмийн хэрэгцээнд нийцэхгүй, загвар дизайны хувьд тааруу, дата байгаа ч хүртээмж талаасаа муу байсан. Эдгээр асуудлуудаа шийдэж, сайжруулахаар ажиллаж байна.  

Би серверийн мөнгөө олохын тулд нэмэлт ажил хийх хэрэгтэй болсон. Сургалт явуулж, борлуулалтын менежер хийх ажил орж ирдэг байсан. Одоогоор гэрээгээр ажиллах менежерийн ажлаа багасгаад веб сайтын хөгжүүлэлт дээрээ төвлөрөн, дата бүрдүүлэлт дээр чадлаараа нэмээд явж байна. Харин одоо серверийн төлбөр маань БЭЭТ төслийн санхүүжилтээр шийдэгдэж байгаа учраас би санаа зоволтгүй нэлээд хугацаанд үндсэн ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадахаар болсон. 

Энэ нь миний ажлыг хоёр дахин хурдлуулж, урам өгсөн. Энэ ташрамд  БЭЭТ, Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамт олонд маш их талархаж байгаагаа хэлье.

 Нэг масс баннер оруулахад манайд бүртгэлтэй бүх байгууллагын дэд сайт дээр гарч ирнэ. Энэ нь манай сайтын нэг онцлог. 

-Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага байлаа гэхэд бүтээгдэхүүнээ дан дангаар нь сурталчлах бололцоо байдаг уу?
-Онцгой байлгах бүтээгдэхүүнээ баннераар байршуулж болно. Манай үндсэн сайт дотор байгууллагын дэд сайт гэж бий. Дэд сайтыг байгууллага болгонд үүсгэж өгдөг онцлогтой. Дэд веб сайт бүрт масс баннер байрлуулж болно. Өөрөөр хэлбэл манай үүсгэж байгаа бүх дэд веб сайтуудад нэг масс баннерын орон зай байдаг. Нэг масс баннер оруулахад манайд бүртгэлтэй бүх байгууллагын дэд сайт дээр гарч ирнэ. Энэ нь манай сайтын нэг онцлог. Нэг баннер байршуулахад манай сайт руу хандсан бүх хэрэглэгчдэд харагдана. Тухайн харилцагчийн хайж орж ирсэн байгууллага дээр баннер байрлаж байна. 

Манай Brand-in-Mongolia.com сайтад олон байгууллагын мэдээлэл нэг дор хамт байгаа нь их том давуу тал. Нэг байгууллагыг хайж орж ирсэн хүн нөгөө байгууллагын мэдээллийг авчихна. 

-Бүтээгдэхүүн үйлчилгээ хайхдаа өөрт ойр байрладаг газрыг олох боломжтой гэж байсан?
-Хайлтын системээ байршил дээр суурилж хайх функцтэй. Та өөрийн байгаа байршлаа сонгоод ард нь хайх мэдээллээ оруулж болно. Ингэхдээ хүмүүсийн илүү сайн мэддэг байршлаар нь буюу Тэнгис кино театр орчим, Хороолол, Баянбүрд гэх мэт сонголтоос сонгоод хайж болно. 

Зайсангийн Оргил худалдааны төв орчимд байгаа бол энэ байршлаа оруулаад машин угаалгын газар гэж хайвал ойролцоо гэж бүртгэгдсэн машин угаалгын газрууд гараад ирнэ. 

Хэрэглэгч өөртөө ойрхон үйлчилгээг хурдан хугацаанд олох боломжтой. Нэг үгээр хэлбэл хэрэглэгч байгууллагыг хурдан уулзуулах талаас нь бодож хийсэн. 

Тэр үйл явдал надад өөрийнхөө дуртай ажлыг олох замыг нээж өгсөн. Өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө юу хийх ёстойг мэдэж байлаа. Хоёр жилийн хугацаанд цалинтай цалингүй ажиллан хичээл зүтгэл гаргасны үр дүн гарсан гэж боддог. 

-Хувиараа гэрээсээ ажилладаг хүмүүс танай сайтад бүртгүүлье гэвэл болох уу?
-Болно. Гол нь тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг байх шаардлагатай.

-Мэдээллийн системийн мэргэжилтэй хүн ажлынхаа хажуугаар байгууллагуудад борлуулалтын менежерээр ажилладаг нь сонирхолтой санагдлаа...
-Энэ өвөрмөц ажил. Өмнө нь миний үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлага надад их хэрэг болдог.  Мөн би үйлдвэрлэлийн салбарт санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж байгаад туршилтын хугацаандаа халагдсан. Тэр үйл явдал надад хүндээр туссан учир том сургамж болсон. Хоёроос гурван сар ажиллаад гарсан нь миний ажлын карьерт хар толбо үүсгэчихсэн. Тэр үйл явдал надад өөрийнхөө дуртай ажлыг олох замыг нээж өгсөн. Өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө юу хийх ёстойг мэдэж байлаа. Хоёр жилийн хугацаанд цалинтай цалингүй ажиллан хичээл зүтгэл гаргасны үр дүн гарсан гэж боддог. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж байгаа хүн болгоноос би юм сурч, тэднээс урам авч явсан. Тэр туршлага маань намайг борлуулалтын менежер хийхэд нөлөөлж байна. Олон хүнтэй харилцсан туршлага дээрээ суурилаад хоёр байгууллагад ажилласан. 

-Ер нь веб сайт хийх санаа яаж төрсөн юм бэ?
-Би мэргэжилээрээ ажилламаар байсан болохоор онлайн ажил л хиймээр байлаа. Тэгээд яг B2B сайт хийж туршсан ахаасаа ментор зөвлөгөө авсан. Энэ нь надад маш үнэтэй зөвлөгөө болсон. Тэгээд л би туршлагатай хүмүүсийг маш их нөөц баялаг юм байна эргэлтэнд оруулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож билээ.

Би тэр санааг төсөл болгоод гаргалаа. Тэрийгээ үзүүлэхэд ахад маань таалагдаад, “Үнэхээр сайн болсон байна, чамаас өөр хэн хийх вэ?” гэж урамшуулж билээ. Би цалингүй жил ажилласан. Тэр хугацаанд нөхрийнхөө цалингаар амьдран, хааяа сургалтын төвд цагаар ажиллаад, оройдоо датагаа цуглуулдаг байлаа.

Тэр үед нөхөр маань “Чи нэгэнт эхлүүлчихсэн юм чинь эцсийг нь үз” гэсэн. 

-Бүтэхгүй нь дээ гэсэн шантрах үе байсан уу?
-Байсан. Шантрах үе нь хоёр жилийн дараа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард байсан.  Хостны төлбөр нэмэгдээд  надад дарамт учруулж эхэлсэн. Хостны мөнгөө олох уу, энэ ажлаа  үргэлжлүүлэх үү гэдэг сонголт дээр ирж байлаа. Өмнө нь ганцаараа л датагаа цуглуулдаг байсан. Тэр үед нөхөр маань “Чи нэгэнт эхлүүлчихсэн юм чинь эцсийг нь үз” гэсэн. Тэгээд нөхөртэйгөө ярилцаад хоолныхоо мөнгөнөөс хостны төлбөрөө төлж байлаа. Нөхөр маань миний ажлыг их дэмжиж урам өгч байсан учраас би санхүүжилтээ олох эх сурвалжууд хайж эхэлсэн. Ингээд БЭЭТ-д төслөө өгтөл азаар тэнцсэн. 

-Хөрөнгө оруулагчдаас тусламж авах гэж үзсэн үү?
-Үгүй. Би үнэндээ хөрөнгө оруулагчдын хүсэж байгаа хэмжээний үр дүнг үзүүлж чадахгүй бол яах вэ гэж айж байсан болохоор бага багаар өөрсдийнхөө хөрөнгөөр тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан. Одоо ерөнхийдөө ашиг олох зах зээлийн багтаамж бий болж байгаа учраас нэг хөрөнгө оруулагч нэмэх бодол байна. Одоохондоо хайж үзээгүй  л байна.

-Бизнесээсээ мөнгө олох чиглэлд ямар зөвлөгөө авч байсан бэ?
-Би орлогын модель дээрээ ажиллаж чадаагүй байсан. Энэ жил инкубатор хөтөлбөрт ороод олон мэргэжлийн менторуудтай харилцахад манай ажилд бизнес загвар гаргах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тэгснээр хаанаас ямар орлого олох нь тодорхой болдог. Өмнө нь сонирхогчийн  түвшинд байсан бол одоо бизнесээ мэргэжлийн түвшинд авчирч байгаа хэрэг юм. 

Үүнийг өөрөө судлаад сурсан бол урт хугацаа зарцуулах байсан. Мэргэжлийн хүмүүсийн туршлага бол надад маш үнэтэй байдаг.

Би БЭЭТ-д бүртгүүлэхээс өмнө шантрах тал руугаа орчихсон байсан. Загваргүй удаан явснаар өөртөө маш их ачаалал өгч, бүгдийг хиймээр санагдаж, самгардаж байлаа. Сургалтанд хамрагдсанаас хойш миний хийх ажил цэгцтэй болж, стресс багасаад, хийх ёстой ажилдаа төвлөрч чадсаны үр дүнд бизнесийн үнэ цэн өсөөд явж байгаа юм. 

Миний хувьд хэрэгтэй цагт гарч ирсэн тусламж байлаа.

Миний гол зорилго хэрэглэгчдийн үргүй зардлыг бага ч гэсэн багасгах хүсэл юм. 

-Сайтаа сайжруулах тал дээр юу хийх вэ?
-Байршил дээр суурилсан хайлтаа хөгжүүлж байна. VR технологи ашиглах боломжоо судлаад явж байна. Хайлтын системээ нарийсгах, мөн өндөр технологи оруулж ирэх хэрэгтэй байна. Бидэнд хөрөнгө мөнгө, хүн хүч, чадварлаг мэргэжилтэн хэрэг болж байна.

Их хэмжээний дата өгөгдөлд дүн шинжилгээ хийх дата аналист хэрэгтэй. Аппликейшнээ илүү инноваци шингээж хийх хэрэгтэй тул судалгаа хийгээд явж байна. Одоогоор өөрсдийн чадах түвшинд веб сайтаараа дамжуулан үйлчилгээ үзүүлж байна. 

Миний гол зорилго хэрэглэгчдийн үргүй зардлыг бага ч гэсэн багасгах хүсэл юм. Мэдээллийн систем мэргэжил дэлхий дахинд маш их эрэлттэй, өндөр цалинтай мэргэжил. Компанийн үйл ажиллагаа, борлуулалт, маркетинг, хүний нөөц, үйлдвэрлэл, захиалга гээд бизнесийн процессууд нь мэдээллийн технологийн дэвшлийг ашиглахгүйгээр бүтээмжээ нэмэгдүүлэх боложгүй юм.

Тэр тусмаа эмэгтэй хүн, бага насны хүүхэдтэй ээж хийж болдог гэдгийг харуулахыг хүссэн. 

Энэ үед мэдээллийн системийн мэргэжилтнүүд тэдгээрийн хоорондын уялдаа холбоог нь хангаж ажиллах үүрэгтэй. Би ийм л зүйл хийхийг зорьж байна.

Эмэгтэй хүмүүс сэтгэл зүйн дарамтанд их ордог. Миний хувьд ажлын цагаасаа болж стресст их орно. Ажлын цаг дээрээ байгууллагууд ялангуяа эмэгтэй хүмүүст уян хатан хандаж байгаасай гэж хүсдэг.  

Би танай Гарааны бизнесийн ярилцлагыг уншаад их урам орж байсан. Надтай л адилхан ээж хүн мөртлөө маш гоё юмнууд хийж, бизнестэй болсон байхыг хараад их бахархаж, үлгэр дуурайл авсан.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг үнэндээ биширдэг. Эдгээр эмэгтэйчүүд амьдралынхаа хажуугаар хичээж байхад нь нэг ч гэсэн өөрийн чадах юмаар тус болчих юм сан гэж боддог. 

-Бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд юу гэж хэлмээр байна вэ?
-Бизнес бол тийм ч амар салбар биш юм байна. Миний харилцдаг үйлдвэрлэгчдийн ихэнх хувь нь эмэгтэй хүмүүс байна. Маш дайчин. Би өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүн биш. Датанд суурилсан бизнес хийж байгаа хүн. Би бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс маш их урам авдаг. Хамгийн хүнд хэцүү ажлууд тэнд л байна. Битгий шантраарай.

Би та бүхнээс урам аваад бизнесээ өргөжүүлэхээр явж байгаа бизнес эрхэлдэг эмэгтэй. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг үнэндээ биширдэг. Эдгээр эмэгтэйчүүд амьдралынхаа хажуугаар хичээж байхад нь нэг ч гэсэн өөрийн чадах юмаар тус болчих юм сан гэж боддог. Тийм болохоор би аль болох чанартай юм хийхийг хичээдэг. Энэ дан ганц миний ажил гэхээс илүү маш олон хүний хөдөлмөрийг би сайтаараа дамжуулан харуулж байгаа юм. Бүтээгдэхүүнээ чанартай сайн үйлдвэрлэсэн байхад, бусад ажлыг зохицуулах газрууд байгаа шүү гэж хэлмээр байна. Би тэр хүмүүсийг олж өгч, харилцагчдыг түнш байгууллагатай уулзуулах зорилготой ажиллаж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан