-Дэлхийн кино зах зээлд монгол киног танилцуулах нь танай компанийн үндсэн үйл ажиллагаа шүү дээ. Та хэрхэн ажилладаг тухайгаа хуваалцаач.
-Манай компани кино наадмуудад /фестивальд/ оролцож монгол киног гадаад зах зээлд сурталчилж, гаднын киног Монголд нийлүүлдэг. Энэ хүрээнд жилд ойролцоогоор 8-9 маркетаар явна. Маркет гэдэг нь киноны яармаг худалдаа буюу зах зээл юм.
Кино наадамд уран бүтээлчид киногоо танилцуулж, дэлхийн хүртээл болгодог. Кино наадмууд Мөн дэргэдээ маркет гаргадаг. Энэ үеэр кино уран бүтээлчид бүхээг /booth/ засаж, чимэглээд тухайн жилийнхээ шинэ киног сурталчилж, борлуулдаг. Гэхдээ кино наадам болгон маркет гаргадаггүй л дээ. Энэ тохиолдолд би тэнд зөвхөн кино үзэх гэж л очихоос биш бизнес хийх боломж бага байдаг.
-Шинээр гарч байгаа монгол кино бүрийг авч явдаг уу?
-Анхандаа бол монгол кино бүрийг авч явах эрмэлзэлтэй байсан. Сүүлдээ үнэхээр тэгж болохгүй юм байна, чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Яагаад гэхээр бүх киног авч явахад зардал их гардаг юм. Хүн болгон “миний киног хүн бүр үзнэ” гэж хийдэг. Гэтэл үзэгчдийн сонирхол тийм биш. Сэдэв, насны ангилал гэх мэт олон зүйлээс шалтгаалаад зорилтот хэрэглэгч нь хүртэл ангилагдана.
Тэгэхээр үнэхээр мундаг кино гаргаад ирвэл гаднын улсуудтай холбож өгье гэдэг үзэл баримтлалтай байна. Харин уран бүтээлчид өөрсдөө гаднын компаниудтай гэрээ хийж, цөөн газраар борлуулдаг болсон. Ийм маягаар ажиллаж байгаа газрууд зөндөө бий.
-Дотоод, гадаадын гэж ялгалгүй хүн бүхэн сонирхох кино хийе гэвэл бид юуг анхаарах ёстой вэ?
-Бүтээж байх явцаасаа эхлээд уран бүтээл нь үзэгчдэд хүрч байх ёстой. Ихэнх уран бүтээлчдийн алдаа бол хийж байгаа зүйлээ бэлэн болсон хойно нь хүнд хүргэх гэдэг. Яагаад ингэж болохгүй вэ гэдгийг жишээгээр тайлбарлая.
Ресторан байлаа гэж бодъё. Манайд орж ирэх хүмүүс будаатай хуурга л идэх байх гээд баахан будаатай хуурга хийгээд тавьчихъя. Гэтэл орж ирэх хүмүүс тахиа идмээр байж болно. Даанч чамд тахиа байхгүй, будаатай хуурга л бий. Будаатай хуургыг нь авч идэх нэг, хоёр хүн бий. Харин ихэнх нь идэхгүй.
Яг үүнтэй адилхан киног хийж байх явцдаа л хүмүүст хүргэж эхлэх хэрэгтэй. Тэгээд миний киног хэн, хаана сонирхож байна гэдгийг судлах нь чухал. Одоо амжилттай кино наадмуудаас явж байгаа манай кинонууд ихэвчлэн ко-продакшн буюу гаднынхантай хамтарсан бүтээл байдаг. Франц, Итали гэх мэт хаанах ч юм тэр гаднын хүмүүс тухайн уран бүтээлийг эхлүүлэхэд нь л хамт ажиллаж, бүх сурталчилгааг нь хийж өгдөг.
Борлуулалтын бус кинонууд ихэнхдээ тухайн киноны зардлыг эргэн төлөх төлбөрийн нөхцөлгүйгээр тэтгэлэг хэлбэрээр санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл янз бүрийн сангаас олгогддог мөнгө. Ийм мөнгөөр ихэнхдээ зохиогчийн киног хийдэг. Харин арилжааны кино санхүүжих тохиолдолд, заавал буцаан олгох урьдчилсан тохиролцоотой байдаг.
-Зохиогчийн кино гэдгийг тайлбарлаач.
-Бидний сайн мэдэх арилжааны кино бол шууд утгаараа ямар нэгэн сэдвийг баяжуулаад мөнгө олох зорилготой бүтээгдсэн байдаг шүү дээ. Харин зохиогчийн гэдэг нь ямар нэгэн чухал сэдэв хөндсөн бүтээл байдаг. Дэлхийн хүмүүст заавал харуулах, ойлгуулах хэрэгтэй гэсэн сэдэв, агуулга хамаарна.
Киног үзэх зорилтот хэрэглэгч хүртэл ангилагддаг гэж хэлсэн дээ. Тэгвэл зөвхөн зохиогчийн буюу кино наадамд оролцсон, сайн кино үзэх сонирхолтой хүмүүс байдаг. Тийм хүмүүс арилжааны кино үзэж, цаг үрэх шаардлагагүй гэсэн үзэл баримтлалтай байх жишээтэй.