Монголын үндэсний музейгээс 17-р жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулан өнөөдөр /2023.02.17/ "Монголчуудын уламжлалт цагаан сар" сэдэвт тусгай үзэсгэлэнг дэлгэлээ.
Үзэсгэлэнгийн талаар МҮМ-н захирал Л.Жаргал "Музейн сан хөмрөгт байгаа үзмэрүүдийг дахин давтагдашгүйгээр дэлгэн үзүүлдэг. Энэ удаад бид боовны хэвийг онцолсон. Нутаг орноороо ялгарсан 100 гаруй төрлийн хэв манай оронд бий. Айлууд өөрсдөө боовоо хийж тухайн идээгээр жилийн өнгөө тодорхойлдог байсан. Мөн Монголчуудын уламжлал болсон хорол, алаг мэлхий зэрэг тоглоомыг онцолж хүргэхийг зорьсон" гэв.
Үзэсгэлэнд махны хөлтэй, хөлгүй тэвш, самбай, даш, сэрж, аюуш, ходоод, соном, баранзад, нанзад, нанжвандан зэрэг хадаг, уламжлалт хувцас, гоёл чимэглэл, тавилга хэрэгсэл, цагаан сараар тоглох зарим наадгайг дэлгэсэн байна.
Цагаан сарын үүсэл хөгжил, уламжлалт зан зүйл, цээр хорио, өв соёлыг залуус хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдах уламжлалт хоол хүнс, хувцас, гоёл чимэглэл, тавилга хэрэгсэл, хадаг, цагаан сараар тоглох зарим тоглоом наадмаас дээжлэн үзэгчдэдээ хүргэж байна.