gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ахмадууд тэтгэврийн зээлийг тултал авах боломжоор хангахыг шаардаж байна. Болохгүй зүйлгүй, гэхдээ...

Э.Энхмаа
Эдийн засаг
Өчигдөр
1168
Twitter logo

Ахмад настнууд тэтгэврээ 100 хувь барьцаалж, 24-36 сараар зээл авч байсан нь эргээд тэднийг санхүүгийн дарамтад оруулж, хоол хүнс, эмний ч мөнгөгүй эмзэг байдалд оруулж буйд зохицуулалт хийх шаардлагатай гэсэн хүсэлт Монголын ахмадын холбооноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд иржээ.

Тус яамнаас ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах зорилгоор “Тэтгэврийн зээлээ төлсний дараа үлдсэн мөнгө нь ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөхийг хүсэж”, өнгөрсөн өвөл Монголбанкинд албан бичиг илгээжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ оны I улирлын хурал 2025 оны 3-р сарын 6, 7-ны  өдөр болж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь банкны систем дэх хэрэглээ болон тэтгэврийн зээлтэй холбоотой байв.

Банкны системийн хэрэглээний зээлийн үлдэгдэл 2024 оны эцсийн байдлаар 11.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсжээ. Үүний 23.7 нэгж хувийг цалингийн зээл, 5.3 нэгж хувийг тэтгэврийн зээл бүрдүүлж байна.

Тооцооллоор дундаж өрхийн хувьд амьжиргааны суурь зардлаа хангахын тулд сарын орлогынхоо 48 хувиас багагүй хэсгийг хэрэглээндээ зарцуулах шаардлагатай байхаар байна. Гэтэл зээлдэгчид өр, орлогын харьцааны дээд хязгаарт буюу 55 хувьд тулгаж зээл авах хандлагатай нь тухайн өрхийн хувьд амьжиргааны суурь зардлаа хангаж чадахгүйд хүрэх, өрийн дарамтад орох нөхцөл үүсгэж байна гэж үзсэн.

ТЭТГЭВЭР АВАГЧ 345 МЯНГАН ИРГЭНИЙ 53.2 ХУВЬ НЬ ЗЭЭЛТЭЙ

Мөнгөний бодлогын хорооны хурлаар тэтгэврийн зээлийн нөхцөл байдлыг авч үз
ээд, нийт тэтгэвэр авагч 345 мянган иргэний 53.2 хувь нь тэтгэврийн зээлтэй ба эдгээр иргэдийн дундаж өр, орлогын харьцаа 84 хувьтай байна. Ахмадууд тэтгэврийнхээ 84 хувийг зээлд суутгуулж, 16-хан хувийг авч үлдэж буй нь тэдний амьжиргаанд яагаад ч хүрэхгүй.

Түүнчлэн, тэтгэвэр зээлдэгчдийн 82.3 хувь нь хамгийн багадаа нэг удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлтээр зээл авч байгаа нь дээрх иргэдийн хувьд санхүүгийн хараат бус байдал алдагдсан, нийгмийн баталгаа хангагдахгүй байх нөхцөл үүссэн гэж Мөнгөний бодлогын хорооны хурлаар танилцуулж, дараах шийдвэр гаргажээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрт:

  • Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоох 
  • Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчид үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох  шийдвэр гаргасан нь одоо хэрэгжиж байна.

Энэ шийдвэрийг тэтгэвэр авагчид эсэргүүцэж, шийдвэрээ эргэн харахыг ГБХНХЯ болон Монголбанкнаас хүсэж, шаардаж буй юм.

ОДОО ЯАХ ВЭ?

Монгол Улсын нийт хүн амын 10 хувь буюу 345 нь тэтгэвэр авагчид. Тэдний 50 хувь нь Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 689 мянган төгрөгийн тэтгэвэртэй. 

Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу ахмадууд зээлээ төлсний дараа үлдэх орлого нь амьжиргааны доод түвшин буюу 498 мянган төгрөг байх тул ялангуяа бага тэтгэвэртэй иргэд хүссэн зээлээ авах орон зайгүй болсон. Энэ нь ахмадуудын эрхэд халдсан шийдвэр. Энэ шийдвэрээ буцааж, хуучин зохицуулалтад нь оруулах ёстой гэсэн шаардлага, шүүмжлэлийг тэтгэврийнхэн ГБХНХЯ-д хурцаар тавьсаар байна. 

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөж өгөх хүсэлт гаргаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр албан бичиг илгээжээ. 

Салбарын сайдын хүсэлтэд ямар хариулт өгөх талаар Монголбанкнаас тодруулахад, Салбарын яамнаас хүсэлт ирсэн тул асуудлыг эргэн харж, хуучин зохицуулалтад нь оруулахад болохгүй зүйл үгүй. Гагцхүү уг шийдвэрийг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гаргасан тул тус хороо дараагийн хуралдаанаараа гаргах зохицуулалтай.

Дараагийн ээлжит хурал нь 2025 оны II улиралд буюу зургаадугаар сарын 23-27-ны өдөр болж, 27-ны өдөр шийдвэрээ гаргах товтой. Тэр хүртэл тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаатай холбоотой зохицуулалт хийх боломжгүй гэсэн үг хэмээн тайлбарлав.

УИХ-ЫН ГИШҮҮД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ХУУЧИН ЗОХИЦУУЛАЛТАД ОРУУЛАХ ШАХАЛТ ҮЗҮҮЛЭВ

УИХ-ын чуулганы 2025 оны 5-р сарын 9-ний баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын хэд хэдэн гишүүн тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг чангатгасан гэх дээрх асуудлыг хөндөв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Батшугар, Ц.Идэрбат нар тэтгэврийн зээл хамгийн эрсдэлгүй зээл. Гэтэл өр, орлогын харьцааг чангатгаж иргэдийн эрхэд халдаж болохгүй, тэтгэврийн зээлийн хүү бусад зээлээс бага байх ёстой гэх асуудлыг хөндөж, Монголбанкны удирдлагуудаас хариулт авч байв.

2025 оны 3-р сараас хэрэгжиж эхэлсэн энэ шийдвэрийг гарсан даруйдаа ахмадуудын эсэргүүцэлтэй тулж, цахим орчинд хүсэлтээ илэрхийлсээр байна. Уг шийдвэртай холбоотой ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалангийн цахим хуудсанд ахмадуудын үлдээсэн сэтгэгдлүүдээс харвал:

  • Тэтгэврийн зээлийг 24-36 сараар 100 хувь олго.
  • Ахмадуудын эрхэд халдахаа зогсоо.  
  • Тэтгэврийн зээлийг өр, орлогын харьцаа 50:50 хувь байхаар тооцож олговол бид юу ч хийж чадахгүйд хүрч байна.
  • Тэтгэврийн зээлийг 36 сараар бүтнээр нь авч, амьдрал ахуйдаа хэрэглэмээр байна. Ахмадуудаар битгий тоглоод бай.
  • Ахмадуудын тэтгэврийн зээлийг хуучин хэвэнд оруулахгүй бол бид 6-р сард жагсахад бэлэн байна.
  • Ахмадын зээлийн хугацааг хязгаарлахгүй, зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Бид тэтгжвэрээ яаж зарцуулахаа өөрсдөө мэдье. Та нар ямар бидний өмнөөс төлөх биш бага дарамтал гэх мэт сэтгэгдлүүд урсаж байна.

Тэтгэврийн зээлийг хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэх нь тэдний эрх байж болох ч зээлийн дийлэнх ахмадуудад өөрсдөд нь биш, үр хүүхдэд нь зарцуулагдаж байгаа нь бодит үнэн. Зарим ахмадууд  үр хүүхдийнхээ дарамт, шахалтад орж өөртөө эм авах мөнгөгүй болтлоо хүнд нөхцөлд үлдэж байгааг салбарын яамнаас нь зохицуулалтад оруулахыг хүссэн нь өнөөдөр ийм шүүмжлэлд хүргээд буй юм.  
 
Ахмадууд тэтгэврийн зээл тултал нь авч өөртөө зарцуулахаас илүү сургалтын төлбөр, автомашин зэрэг хүүхдүүдийнхээ хэрэглээнд зарцуулж байна. Мөн үр хүүхэд нь эцэг, эхдээ мэдэгдэлгүй тэтгэврийн зээл авч, ашигласан гэмт хэрэг олон гарсан бөгөөд энэ бүх эрсдэлээс ахмадуудыг хамгаалах зорилгоор дээрх хүсэлтийг Монголбанкинд хүргүүлснээ ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан тайлбарласан билээ.

АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАРЦУУЛБАЛ ХОРИХ ЯЛ ОНООНО

2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдсэн хүчирхийллийг хэлбэрээр нь ангилахад эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлжээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэгт ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах зэрэг үйлдэл орно.

2024 оны 6-р сард Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2025 оны 1-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан холбогдох бусад хуульд дараах өөрчлөлтийг тусгасан юм. Үүнд: 

Эрүүгийн тухай хуульд:

“1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Зөрчлийн тухай хуульд:

“4.5.Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан ахмадууд тэтгэврээ өөрийн хүссэнээр захиран зарцуулахыг баталгаажуулж өгсөн юм.

Тэтгэврийн зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчид үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй буюу 498 мянган төгрөг байх Монголбанкны шийдвэр бага тэтгэвэртэй иргэдийн боломжийг улам бүр хумигдуулсныг салбарын сайд хүлээн зөвшөөрчээ. Тиймээс энэ шийдвэрээ зөөллөх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаас нь ажиллахыг хүсэж Монголбанкны Ерөнхийлөгчид албан бичиг илгээснийг дахин дурдъя.

Нөгөө талаас Монголбанк хүсэлтийг хангах боломжтой ч, шийдвэр гагцхүү Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар гарах зохицуулалттайг сануулж буй юм. Тус хорооны ээлжит хурлын шийдвэр 2025 оны 6-р  сарын 27-ны өдөр гарах товтой байна.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан