МАН-ын Бага хурал өчигдөр 17.00 цагийн орчимд эхэлж, өглөө 04.00 цаг өнгөртөл хуралдаж, шийдвэрээ гаргалаа.
МАН-ын VI Бага хурлаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд, Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа АН-ын УИХ дахь бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн удаа дараагийн үйлдлүүд гаргасан. Мөн МАН-ын анхан, дунд шатны байгууллагуудаас ирсэн санал, шүүмжлэлд үндэслэн МАН-ын Бага хурлаас "Хамтрах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй" гэсэн тогтоол батлагдсаныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулав.
МАН-ын төлөөллийн төв байгууллага болох Бага хурлын шийдвэрийг өнөөдөр хамтарсан Засгийн газарт ажиллаж буй бусад намын дарга нарт танилцуулж, хамтарсан Засгийн газар байгуулах хүрээнд байгуулагдсан Бодлогын зөвлөлөөр асуудлыг ярихаар боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газарт ажилласан намын дарга нартай мөн өнөөдөр үдээс хойш уулзаж, өнгөрсөн арван сарын хугацаанд хамтарч ажилласан гэрээгээ дүгнэснээр намууд мөр мөрөө хөөн ирэх сонгуультай золгохоор болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яах вэ?
“Хамтарсан Засгийн газар байгуулахгүй бол цаашид Ерөнхий сайдаар ажиллахгүй. УИХ-д МАН болон бусад намын төлөөллийн тоо хол зөрүүгүй тул Засгийн газар мега төслүүд болон үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүндрэл, улс төрийн гацаа үүсэх эрсдэлтэй” гэсэн байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын бүлэг болоод бусад хурлуудад анхнаасаа илэрхийлж байжээ.
Бага хурлын үеэр ч энэ байр сууриа илэрхийлж, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг намын нөхдөдөө илэн далангүй өгч, Бага хурлын гишүүдийн үгийг сонссон байна.
Ерөнхий сайд Засгийн газарт хамтарсан намуудын дарга нартайгаа гэрээний биелэлтийг дүгнэснээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхөөр болжээ. Засгийн газрын асуудлыг УИХ-ын баасан /2025.05.23/ гарагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Эцэст нь 126 суудалтай УИХ-ын 68 суудлыг авсан МАН дангаараа засаглах нь тодорхой болж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, 126 гишүүнтэй парламентад МАН болон бусад намын гишүүдийн тооны харьцаа ойролцоо. Хэрэв хамтарсан Засгийн газрыг унагаавал УИХ-д хууль батлах үндсэн үйл ажиллагаа гацаанд орно. Хуулиа баталж чадахгүйд хүрнэ. Тиймээс хамтарсан Засгийн газрыг огцруулж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлж байв.
Хамтарсан Засгийн газар огцрох нь тодорхой болсон тул дараагийн Ерөнхий сайдын нэр өдийд тодорчихсон байгаа болов уу. Харин гишүүдийн дунд сайдын сэнтийн төлөөх марафон эхэлж байна.