Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирэх сард манай улсад айлчилна гэж Акипресс мэдээлэв.
Өндөр түвшний айлчлалаар Монгол, Казахстан улсууд худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.
Тодруулбал Казахстанаас 500 сая ам.доллар хүртэл үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн импортлох талаар хэлэлцэх аж. Одоогийн байдлаар манай улс Казахстанаас 100 сая орчим ам.долларын үнэтэй газрын тос худалдан авдаг байна.
Мөн талууд Монгол-Казахын бизнес зөвлөл байгуулах, хоёр орны хооронд нислэг үйлдэх, хурдны авто зам тавих боломжуудыг ярилцахаар төлөвлөжээ.