gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй

Л.Амарцэцэг
Эрүүл мэнд
2025-02-21
13
Twitter logo
Л.Амарцэцэг
13
Twitter logo
Эрүүл мэнд
2025-02-21
Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй Архивын зураг ашиглав

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний  нөхцөл ба улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр "Улаанбурхан өвчнөөс үүдэн бага насны хүүхэд эндэх өндөр эрсдэлтэй. Иргэд цагаан сарын үеэр янз бүрийн өвчний мэдээлэл цацлаа гэх хардалттай байна. Гэвч яалт ч үгүй менингококкт, томуу төст өвчин, улаанбурхан өвчний дэгдэлт гарч байна. 

Томуу төст өвчний дэгдэлт харьцангуй гайгүй байгаа ч долоо хоногийн дараа цагаан сарын баяр болно. Эдгээр өвчний дэгдэлт нэмэгдэж магадгүй учир иргэд урьдчилсан сэргийлэх шаардлагатай байна. Улаанбурханы өвчний тохиолдол батлагдсан үед амны хаалтыг тогтмол зүүхийг иргэддээ уриалж байна.

Улаанбурхан туссан эсвэл вакцин хийлгэсэн хүмүүс дахин халдвар авах боломжгүй. Тийм учраас иргэдийг вакцинд хамрагдахыг дахин уриалж байна. Гэвч 0-9 сартай хүүхдүүд вакцинд хамрагдах нас нь хүрээгүй байдаг учраас халдвар авах өндөр эрсдэлтэй. 

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний 3 дах тохиолдол лабораториор батлагдсан. Тус улсаас Улаанбаатар чиглэлийн шууд нислэгт 230 зорчигч байсан. Эдгээр хүмүүстэй холбогдож, тандан судалгааг хийж байна.

Олон улсад зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байгаа учир гаднын улсаас ирсэн хүн бүр сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Өндөр халуурах, тууралт гарсан шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлах шаардлагатай. 230 зорчигч дунд вакцинд хамрагдаагүй бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүмүүс байсан. Батлагдсан 3 хүн Вьетнам, Малайз зэрэг олон улсад аялсан өгүүлэмжтэй байна" гэлээ.

Улаанбурхан өвчин гэж юу вэ?

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Улаанбурхан өвчин аюултай юу?

Халдварт  өвчин  дотроос  халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд  хүргэх аюултай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан