Мобиком групп 30 жилийн ойдоо зориулан хэрэглэгчидтэйгээ мартагдашгүй дурсамж бүтээх “Red Show” тоглолтоо энэ оны зургаадугаар сарын 27-нд “SocialPark”-д зохион байгуулахаар болжээ.
Тус тоглолтод Монголын хөгжмийн ертөнцийн онцгой гурван уран бүтээлч нэгэн тайзнаа нэгдэх бөгөөд тэдний нэрс одоогоор нууц хэвээр байгаа юм. Харин үзэгч, сонсогчдодоо зориулан уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн түүхээс сэдэвлэсэн комик цувралыг хүргэж, олон нийтийн дунд таавар өрнүүлээд байна.
Бид эхний уран бүтээлчийн бага насны дурсамж, урлагийн ертөнцтэй холбогдсон түүхийг өгүүлсэн комик цувралыг танилцуулсан билээ.
Ингээд "Red Show"-нд оролцох эхний уран бүтээлч бол дуучин Д.Уламбаяр буюу бидний сайн мэдэх "Ука" юм. Ингээд түүний хүүхэд насны дурсамж болон урлагтай холбогдсон сонирхолтой түүхийг хүргэж байна.
-Би 11 настайдаа туранхай жижигхэн биетэй, бор хүрэн үстэй, нүүр дүүрэн инээмсэглэлтэй жаахан охин байлаа. Тухайн үед манайх гэдэг айл зургуулаа амьдардаг байв. Зургаан буудлын гэр хороололд аав ээж хоёрын маань өөрсдийн гараар барьсан жижигхэн модон байшин бий.
Нэг том өрөөтэй, тусдаа гал тогоотой тэр байшинд бид бүгд хамтдаа хооллож, зурагт үзэж, тоглож, газраар зэрэгцээд унтдаг байв. Байшингийн хажууд өмнө нь гэрээ барьдаг байсан буурин дээрээ дүү нартайгаа өдөржин тоглоно. Тэр үе л миний етөнцийн хамгийн дулаахан хэсгүүдийн нэг байж.
90-ээд оны хаврын эхэн сарын нэгэн ням гарагийн өглөө. Манайх өмнөх өдөр нь их угаалга хийчихсэн, усгүй шахуу үлдчихсэн байв. Аав маань хоосон сав руу хараад "өглөө цай чанах ус ч үлдээсэнгүй юу даа" гээд ээжтэй ярьж байгааг сонссон юм. Тэр үед шүүдрийн усаар цай чанавал ээжийнхээ ачийг хариулдаг гэдэг үг их тод үлдсэн байсан юм л даа.
Эргээд бодоход, хүүхэд нас хайр аа тайлбарладаггүй, зүгээр л хийчихдэг үе юм байна.
Гадаа нам гүмхэн. Уулсын цаанаас өглөөний нар аажуухан мандаж, тэнгэрийг алтлаг өнгөөр будчихсан юм шиг харагдана. Тэр өглөөний агаарт хүртэл нэг л онцгой, тайван мэдрэмж байсан санагддаг. Яагаад ч юм, яг тэр мөчид ээждээ зориулж нэг сайн зүйл хиймээр санагдсан. Худгийн онгойх цаг болоогүй байсан болохоор нэлээн хол байдаг рашаан руу явъя гэж бодлоо. Хүүхэд ухаанаараа бол тэр их хол зам байсныг мэдэж байсан ч, сэтгэлдээ бол ээждээ ус авч өгөхөөс илүү чухал зүйл тэр үед байгаагүй юм.
Анх удаа ганцаараа тийм хол явах гэж байгаа болохоор дотроо их л догдолж байлаа. Тэгээд эгчийнхээ шагай хүрсэн урт шаргал пальтог өмсөв. Хар захтай, дөрвөн товчтой, их л гоё пальто. Том хар гутлыг нь ч өмслөө. Усанд явахад огт тохирохгүй байсан ч тэр өглөө би өөрийгөө том хүн шиг мэдэрмээр санагдсан юм.
Хоёр том хөнгөн цагаан сав бариад гэрээсээ гарахад өглөөний хүйтэн агаар хүртэл өөр санагдаж байлаа. Уулын орой хавьд байдаг гэрээсээ өөр уулын бэл рүү алхах тэр замд би амьдралдаа анх удаа жинхэнэ эрх чөлөөг мэдэрсэн юм. Хэн ч намайг дагаагүй. Хэн ч болохгүй гэж хэлээгүй. Би анх удаа өөрийнхөө өмнөөс, өөрийнхөө шийдвэрээр алхаж байлаа. Тэр жижигхэн зам миний хувьд ертөнц рүү ганцаараа гарч буй хамгийн анхны аялал байсан байх.
Ингээд зургаан буудлаас алхсаар "Дондогдулам"-ын рашаан дээр ирлээ. Рашаанд муухай зүйл хүргэж болдоггүй гэдгийг сонссон болохоор их л хүндэтгэлтэй хандаж, доод талынх нь ёроолыг угааж байгаад усаа хутгаж авсан юм. Гэхдээ сав дүүрэн ус өргөнө гэдэг миний хувьд дэндүү хүнд санагдаж билээ. Хэдэн ч удаа оролдоод дийлсэнгүй. Хүйтэн рашааны ус гар руу тас няс хийн цохиж, би даарч, айж эхэлсэн. “Чадахгүй бол яах вэ?” гэсэн мэдрэмж тэр үед надад их хэцүү санагдсан. Гэхдээ би шантраагүй ээ. Нэг саваа арайхийн дүүргээд, дараа нь нөгөөг нь дүүргэж, шүдээ зуун байж өргөсөн. Тэгээд алхаж эхэллээ.
Хөлдсөн Сэлбийн голыг гатлах тэр мөч одоо ч санаанаас гардаггүй. Савнуудаа сайн өргөхгүй бол чулуунд шүргээд ус асгарчих гээд. Мөс нь цөмөрчих вий гэж айна. Гэхдээ тэр үед би ус авч яваа хүүхэд биш, хайртай хүмүүсийнхээ төлөө шантрахгүй байхыг анх удаа сурч явсан байх.
Гэхдээ үнэндээ нохойноосоо илүү усаа асгахаас айж байсан юм байна лээ. Ингээд хамгийн сүүлийн даваа үлдэв. Машины зам руу гарахын тулд өндөр далан өөд өгсөх хэрэгтэй болсон. Пальтон дээр ус асгараад хөлдчихсөн, дээрээс нь гар өвдөөд, би бараг уйлах шахсан. Яг тэр үед нэг ах над дээр ирээд "Алив ах нь өргөлцөөд тусалъя" гэж хэлээд уснуудыг минь аваад дээш гаргаж өгсөн юм.
Одоо бодоход тэр ах зөвхөн ус өргөж туслаагүй юм байна. Заримдаа хүн хамгийн хэцүү мөчдөө яг хэрэгтэй үедээ хэн нэгний сайхан сэтгэлтэй таардаг гэдгийг анх удаа мэдрүүлсэн байх. Тэр цагаас хойш хүнд үед хаа нэгтэйгээс заавал нэг хүн гарч ирдэг юм шиг надад санагддаг болсон.
Ингээд гэртээ ирэхэд бүгд унтаж байсан. Би нэг л том баатарлаг зүйл хийчихсэн хүн шиг догдлоод, би ус аваад ирлээ гэж чанга орилоод бүгдийг нь сэрээчихсэн юм. Ээж, аав хоёр сэрээд ямар мундаг юм бэ, миний охин, гэж магтаад л.
Тэр үед би өөрийгөө жинхэнэ баатар шиг мэдэрсэн дээ. Магадгүй хүн анх удаа би чаддаг юм байна гэдгээ мэдрэх тэр мөчөө хэзээ ч мартдаггүй байх.
Түүнээс хойш би усанд байнга явдаг болсон. Бас өөрийнхөө хийж чаддаг зүйлсийг ойлгож эхэлсэн. Би аяга таваг угаах дургүй. Хоол хийх ч дургүй. Харин усанд явж чадна. Дэлгүүр явж чадна. Түлээ нүүрс оруулж чадна. Тэгээд гэрийнхэнтэйгээ хүртэл өөрийн гэсэн жижигхэн тохиролцоо хийдэг болов. Би үүнийг хийхгүй шүү, харин тэрийг нь хийнэ, гээд л. Одоо бодоход тэр жижигхэн тохиролцоо надад нэг том зүйл ойлгуулсан юм байна. Хүн бүр адилхан байх албагүй. Харин өөрийн чаддаг зүйлээрээ гэр бүлдээ хэрэгтэй байж болдог юм байна гэдгийг.
Заримдаа усанд явчхаад бетон дээрээ хэсэг сууна. Тэндээс холын хот жижигхэн мөртлөө гэрэлтэй харагддаг байлаа. Хүүхдийн парк алсаас харагдана. Нэг л өдөр тэнд очиж тоглоно доо гэж дотроо мөрөөднө. Бас ирээдүйд ямар хүн болох бол гэж их боддог байсан. Магадгүй тэр бетон дээр суусан жаахан охин анх удаа өөрийнхөө ирээдүйтэй дотроо ярьж эхэлсэн байх.

Тун удахгүй 6-р сарын 27-нд "SocialPay" Park-д болох #REDSHOW дээр би амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй дурсамжуудын зангилааг тайлж, мөрөөдөлдөө анх дурласан УКА-гаа та бүхэнтэй хамт дахин олно. Тэр үдэш та бүхэн зөвхөн дуучин УКА-г биш, мөрөөдөл рүүгээ хоёр савтай ус тэврэн алхсан 11 настай охины зүрхийг харах болно.