Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан 2026 онд хэрэгжүүлэх, хамгийн чухал гэж үзсэн дөрвөн ажлаа нэрлэв.
НЭГ.
Хөшигтийн хөндий-Багахангайн төмөр замыг энэ онд дуусгана. Ингэснээр транзит болон экспортын ачаа тээврийн галт тэргийг Улаанбаатараар тойруулж явуулдаг болно. Улаанбаатараар өдөрт дамжин өнгөрч байгаа галт тэрэг болгонд аюултай ачаа нэвтэрч байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүнүүд, тухайлбал түлш, бензин, газ багтдаг.
Дээрээс нь тэсрэх болон химийн бодис гэх мэт 34 нэр төрлийн бараа Улаанбаатар руу нэвтэрдэг нь нийслэлчүүдэд аюултай. Өнгөрсөн жил эхлүүлсэн төмөр зам барих ажлыг энэ жил дуусгаж, шинэ төмөр зам Улаанбаатараар тойрч гарна. Бид 2026 оны хоёрдугаар улиралд дуусган, ирэх 8-9-р сараас эхний галт тэрэг аялна.
Дулааны цахилгаан станцууд голдуу нийслэлийн баруун талд байрлалтай тул нүүрсийг нь баруун талаас тээвэрлэнэ.
Энэ төслийг өнгөрсөн хавар эхлүүлсэн ч мөнгө санхүүгийн улмаас гацсан. Нийслэлээс төмөр замаа гаргах нь нийслэлийн асуудал, хамтарсан төмөр замын асуудал биш юм. УБТЗ-ыг хохиролгүй болгох үүднээс бид 100 хувь мөнгөө гаргах ёстой. Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард "Монголын төмөр зам"-д 300 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргах эрх олгосон. Энэ бондыг банкуудад амжилттай арилжин, ажил хийсэн ААН-үүдийн төлбөрийг нь олголоо.
Энэ төмөр зам хойд талтай холбоход 39 км дутуу. Нийслэл энэ хавар газар чөлөөлнө гэсэн. Саяхан бид газар дээр нь ажиллалаа. Дулааны цахилгаан станцууд голдуу нийслэлийн баруун талд байрлалтай тул нүүрсийг баруун талаас тээвэрлэнэ. Толгойт өртөөнөөс Дархан Сэлэнгийн замтай холбох юм.
Төмөр замаа шилжүүлэхэд УБТЗ-д хугацаа шаардлагатай. Төмөр зам дагуу Зүтгүүрийн депо, зам засвар, үйлдвэр, оффисууд нь бий. Нүүдэл суудлаа шат дараатай хийнэ. Гэхдээ зорчигчийн галт тэргийг эхний хоёр жилд хот руу оруулна. Энэ хугацаанд нийслэл зорчигчийн асуудлаа шийдэх юм.
Одоо барьж буй төмөр замыг УБТЗ-д хүлээлгэж өгөөд гол зам буюу хот дундуурх замыг нийслэл зөрүүнд нь авна. Нийслэл 300 тэрбум төгрөгийн бондыг төлөх юм.

ХОЁР.
Монгол Улсын агаар дээгүүр дамжин өнгөрч буй олон улсын нислэг, Монголд бууж хөөрч байгаа нислэгүүдийн аюулгүй байдлыг хангах, Иргэний нисэхийн үндэсний төв буюу ИНЕГ-ын харьяа навигацын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ.
Өнгөрсөн онд улсын төсөв батлахдаа УИХ, Замгийн газар дэмжсэн. Бид навигацын орлогоос улсын төсөвт нийлүүлдэг байсан татаасын 50 хувийг хөнгөлснөөр тоног төхөөрөмжөө шинэчлэх бололцоо бүрдлээ.
Дөнгөж сая Францын тал буюу Францын банкны нөхөд уулзаад гарлаа. Бидэнд 23 сая еврогийн, хөнгөлөлттэй зээл өгнө. Энэ зээлээр навигацын тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилнэ. Тоног төхөөрөмжийг шинэчилснээр манай агаар дээгүүр дамжин өнгөрч буй онгоцнуудыг бүрэн хянах боломж бий.
Өнгөрсөн жил Чингис хаан нисэх буудал түүхэндээ анх удаа 2.4 сая зорчигч хүлээж авлаа.
Мөн нөөц навигацын төв барина. Энэ төвийг барьснаар манай дээгүүр дамжин өнгөрөх онгоцны тоо хоёр дахин нэмэгдэнэ. Бид навигацаас 200-300 тэрбум төгрөгийг бүрдүүлдэг байсан бол Нөөц навигацын төвтэй болж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилснээр энэ тоо 2-3 дахин нэмэгдэх боломжтой.
Навигацын орлогыг олон улсын ICAO-гийн дүрмээр бол улсын төсөвт зарцуулалгүй, тоног төхөөрөмжөө жил бүр шинэчилж байх, хүмүүсээ сургах учиртай. Ингэснээр манай нислэгийн аюулгүй байдал ч хангагдана.
Өнгөрсөн жил Чингис хаан нисэх буудал түүхэндээ анх удаа 2.4 сая зорчигч хүлээж авлаа. 2024 онд 50-60 нислэг үйлддэг байсан бол өнгөрсөн онд 80 нислэг болсон. Навигацын тоног төхөөрөмжийг шинэчилж буй гол шалтгаан нь бид зах зээлийн нийгэмд шилжиж ороод 1990-ээд оны сүүлээр л шинэчилж, түүнээс хойших 25 жилд нэг ч удаа шинэчлээгүй.
Энэ ажлыг 2026 оны гуравдугаар улиралд дуусгана. Бид Францын талтай тоног төхөөрөмжийн захиалга, санхүүжилтээ оны өмнө тохирсон. Одоо банкны зээлийн хүү, хугацааны талаар үндсэндээ тохиролцоонд хүрсэн. Засгийн газраас баталгаа аваагүй, навигацын орлогоороо зээлээ төлөх тул төсөвт ачаалал үүсэхгүй.
Навигацын тоног төхөөрөмж нийлүүлдэг хоёр л том компани байдаг юм байна. Урд хөрш Францын "Тайлас"-аар хийлгэдэг юм билээ. Испанийн нэг том компани бий. Бид эдгээрээс сонгон шалгаруулахаар судалгаа авсан. "Тайлас"-ыг сонгосон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт үнэ, хоёрдугаарт Францын банкнаас бидэнд зээл олгоно.
ГУРАВ.
Мөн иргэний нисэхийн салбартай холбоотой. Жуулчлалын улирал Монголд зуны гуравхан сард л эрчимтэй байдаг. Энэ хугацаанд бид дөрвөн аймгийг олон улсын нисэх онгоцны буудал болгож, үйлчилгээ үзүүлнэ.
Навигацын тоног төхөөрөмжийг шинэчилснээр орон нутгийн онгоцны буудлуудад олон улсын онгоц буух боломж бүрдэх юм. Дунд оврын онгоц буулгах боломжтой дөрвөн буудал нь Өмнөговь аймгийн Гурвансайхан, Хөвсгөлийн Мөрөн, Баян-Өлгийн Өлгий, Ховдын онгоцны буудал юм.
Эдгээрт ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Казахстанаас шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр ид жуулчлалын цагаар Чингис хаан нисэх буудлын ачааллыг хуваалцах ач холбогдолтой.
Жуулчид шууд орон нутагт бууснаар зардлаа хэмнэх, орон нутагт орлого орох бололцоотой. Манайд ирдэг жуулчдын ихэнх нь дунд түвшний жуулчид учраас бид аль болох зардлыг багасгах үүднээс орон нутгийн нислэгийг олон улсын болгож байна.
Зардлыг багасгаснаар жуулчдын тоо нэмэгдэнэ. Их жуулчин авснаар хөдөө үзэх газарт нь шууд буулган, тэндээ жуулчид мөнгөө үлдээх боломж, хөдөөгийн бизнесийг дэмжих боломжтой.
ДӨРӨВ.
Ирэх жил амжихгүй ч маш чухал ажил Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам. Өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн энэ ажил 2027 оны зургаадугаар сард барьж дуусна. Ажил эрчимтэй явж байна. Одоо ч үргэлжилж байна.
Хурдан дуусгахын тулд хятадын талтай өдөр бүр ярьдаг. Монгол талаас шийдэх ёстой бүх асуудлаа шийдсэн. Хятадын талтай виз, чөлөөт бүсийг оны өмнө шийдсэн. Ажилтнууд орж гарах, ямар нэг тоног төхөөрөмж оруулж гаргахад асуудал үүсэхээргүй болсон.

Эдгээр дөрвөн ажлаас гадна Зам тээврийн яамны үндсэн ажил нь төрийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар барих, өмнөх онд тавигдсан замын ажлуудыг гүйцээх юм. Цаашдаа стратегийн, эдийн засгийн өгөөжтэй төмөр зам, тусгай зориулалтын замуудыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих, төлбөртэй болгох төлөвлөгөө боловсруулж байна. Ингэснээр улсад дарамт үүсэхгүй. Хувийнхан өөрсдөө зам бариад төлбөрөө авна. Ингэж байж зам сайжирна.
Мөн бид Сэхэ-Шивээхүрэнгийн боомтын бичиг баримтыг хятадын талтай эцэслэж байна. Дараа нь Ханги-Мандалын боомтыг БНХАУ-ын 15-р таван жилийн төлөвлөгөөнд оруулах, Хилийн дэглэмийн тухай хуульд төмөр замын гарцыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж байна.
Төгсгөлд нь онцлоход, МИАТ-ын арван хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй худалдах Засгийн газар шийдвэр гарсан. Гэхдээ эхлээд алдагдлыг нь бууруулж, үнэ цэнтэй болгох хэрэгтэй. Шатахууны зардал, орон нутгийн нислэгийн хямд үнэ тус компанид хүндрэл үүсгэдэг.