gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 10
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын нисэхийн салбарын "Red Flag"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
Өчигдөр
Twitter logo
Г.Тэгшсүрэн
Twitter logo
Нийгэм
Өчигдөр
Монголын нисэхийн салбарын "Red Flag"

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (International Civil Aviation Organization (ICAO)-аас ирэх сард Монгол Улсын нисэхийн салбарт аудит хийнэ.

Монгол Улс 1989 онд Олон улсын иргэнийн нисэхийн тухай конвенцод нэгдэн орсноор ICAO-д гишүүн орноор элсэж, иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны стандартыг дагаж мөрдөх үүргийг тус байгууллага болон гишүүн орнуудын өмнө хүлээсэн.

ICAO-ын 1992 оны 29 дүгээр чуулганаар “Чикагогийн конвенцын аюулгүй байдлын стандарт, зөвлөмжүүд түүнд хамаарах журам, аргачлалыг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг улс орнууд хянах шаардлагатай” гэж үзсэн. Улмаар 1998-2010 оны хооронд Аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог бий болгох шаардлага тавьж, Аюулгүй байдлын хяналтын хөтөлбөр (USOAP CMA)-ийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлжээ.Тус хөтөлбөр нь нисэхийн аюулгүй байдлыг дэлхий нийтээр хангуулах зорилготой. 

Аудитын дүгнэлт сайн гарвал авиа компаниудын гадаад зах зээл дэх үнэлэмж өснө. Харин муу дүгнэлт гарвал “Red Flag” буюу "техникийн дохио, аюултай байдал" ангилалд орж болзошгүй.

ICAO-ын аюулгүй ажиллагааны аудитаар холбоо навигаци, нисэх буудал, аэродром, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх, нисэхийн сургалт, техник үйлчилгээ, агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадвар, агаарын хөлгийн радио холбоо, дуу чимээ зэргийг шалгаж, тухайн орны иргэний нисэхийн үйл ажиллагаа олон улсын стандарттай нийцэж байгаа эсэхийг бүхэлд нь хянадаг.

Аудитын дүгнэлт сайн гарвал авиа компаниудын гадаад зах зээл дэх үнэлэмж өснө. Харин муу дүгнэлт гарвал “Red Flag” буюу "техникийн дохио, аюултай байдал" ангилалд орж болзошгүй бөгөөд, энэ тохиолдолд агаарын тээвэрлэгч компаниудын олон улсад үйлддэг тогтмол, болон захиалгат нислэгүүдийг бусад улс хүлээж авахаас татгалзах, хязгаарлалт тогтоох нөхцөл үүсэж болзошгүй. 

Монгол Улс энэ аудитын шалгалтад хоёр жил тутамд хамрагддаг. ICAO-ын салбар Ази, Номхон далайн бүсийн төв байгууллагаас ИНЕГ-ын захиалгаар өнгөрсөн оны есдүгээр сард  есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг манай улсад ирж ажиллажээ. Тэд ирэх 4 дүгээр сард хийгдэх аудит, шалгалтын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ирсэн. Хамтарсан ажиллагааны баг урьдчилсан шалгалтаар "ноцтой эрсдэлтэй"-д бүртгэгдэж болзошгүй гэж тодорхойлсон байна.

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ТАЙЛАН (2025): ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН БУСАД АЛБАН ХААГЧИДТАЙ ХАМААРАЛ БҮХИЙ 102 ХҮНИЙ СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ $6.1 САЯЫГ ЗАРЦУУЛЖЭЭ

Үндэсний аудитын газраас “Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө” сэдэвт аудитын тайланг 2025 онд гаргажээ. Энэ тайланд “Төрийн бодлого, тогтолцооны алдаанаас иргэний нисэхийн салбар мэргэшсэн хүний нөөцийн дутагдал, техник технологийн хоцрогдолд орж, олон улсын өмнө хүлээсэн аюулгүй байдлыг хангах үүрэг алдагдах эрсдэлтэй байна” гэж дурдсан байна.

Энэ тайлангаас онцолбол:

  • Монгол Улс агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас 2018-2024 онд 1,476.5 тэрбум төгрөгийн орлого олжээ. Үүнийг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжийн шинэчлэх, хүний  нөөцийг мэргэшүүлэх байтал дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй, зориулалт бусаар  зарцуулсан байна. Тухайлбал, навигацийн орлогоос 622.6 тэрбум төгрөгийг төсөвт  төвлөрүүлж, зөвшөөрөгдөөгүй нэмэлт бүтцийн нэгжийг санхүүжүүлэх, өөр  байгууллагын эзэмшин ашиглаж буй үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлөх, орон  нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах, зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх,  зорчигчийн тасалбарын үнийг хямдруулах, нөхөн олговортой нислэг үйлдэх, дэмжлэг  үзүүлэх зэргээр үр дүн нь тодорхойгүй арга хэмжээг санхүүжүүлэхэд 179.3 тэрбум  төгрөгийг тус тус зарцуулжээ.

  • ИНЕГ нь нэг талаас Засгийн газрын агентлаг буюу төрийн захиргааны байгууллага, нөгөө талаас ТӨААТҮГ гэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, 2 өөр хариуцлагын хэлбэрийг нэг байгууллага хэрэгжүүлснээр эрх олгох, хянах чиг үүрэг, бодлогын хэрэгжилт, салбарын бодлого зохицуулалт, хяналтын чиг үүргийг давхар хэрэгжүүлж, санхүүгийн зохистой удирдлагыг хангахад хүндрэл учруулж, ОУИНБ-д буруу ойлголт төрүүлж байна.
  • Иргэний нисэхийн бодлого, зохицуулалт хариуцсан нэгжийн удирдлагыг 2014-2025  онд 11 удаа өөрчилж, нэг удирдлагын ажилласан хугацаа дунджаар 437.3 хоног байна. ИНЕГ-ын нэг удирдлагын эрх хэрэгжүүлсэн хугацаа 1.7 жил байгаа нь удирдлага үйл  ажиллагааг тогтвортой явуулах, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг олон улсын  гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд боловсруулах, хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарлаж, үр  нөлөөтэй бодлого хэрэгжүүлж ажиллах боломжгүй болгожээ.

  • ИНЕГ-ын зардлаар 2010-2020 онд 377 иргэн гадаадад суралцсанаас ИНЕГ-ын  удирдлагууд болон бусад албан хаагчидтай хамаарал бүхий 102 суралцагчийн сургалтын  төлбөрт 6.1 сая ам.долларыг зарцуулжээ.

Мөн 2010-2020 онд Сангийн сайд, ЗТХС (хуучин нэрээр)-ын хамтарсан тушаалаар баталсан гадаад улсад бэлтгэх шаардлагатай нэн чухал мэргэжлийн жагсаалтад байхгүй  дараах мэргэжлээр 35 иргэнийг сургахад 2.2 сая ам.долларыг зарцуулсан гэж дурджээ.

Үүнд:

  • Хүний нөөцийн менежмент;
  • Улс төр гадаад харилцаа;
  • Олон улсын бизнесийн удирдлагын магистр, доктор;
  • Төрийн удирдлагын мэргэшүүлэх;
  • Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч;
  • Компьютерын шинжлэх ухаан ба мэдээллийн инженеринг.

Иргэний нисэхийн салбарт 2020 оноос хойш навигацийн орлогоор нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгээгүй, олон улсын дүрэмд заасан шаардлага хангасан ажилтныг сонгон шалгаруулах, ажиллуулах, эрхээ хэрэгжүүлэх чиглэлээр албан  тушаалтнуудыг сургалтад хамруулах чиглэлээр санаачилгатай ажиллахгүй байгаагаас  иргэний нисэхийн салбар мэргэжлийн боловсон хүчний хомсдолд оржээ.

  • Монгол Улсад 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 39 агаарын тээвэрлэгчийн, 36 агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ тус тус хүчинтэй байна. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч гэрчилгээ олгох, шинэчлэх, өөрчлөлт оруулах, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргаад Улсын ерөнхий байцаагч буюу ИНЕГ-ын дарга гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох чиг үүргийг хэрэгжүүлж байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас 2022-2024 онд Зорт эйр ХХК-ийн агаарын хөлгийг  гэрчилгээжүүлэхдээ иргэний нисэхийн дүрэмд заасан ангилал зөрүүлж, хяналтын үе шатыг алгасаж гэрчилгээ олгожээ. Зорт эйр ХХК-д олгосон энэхүү гэрчилгээ, зөвшөөрөл Чикагогийн конвенцын гэрчилгээ, зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөх тухай заалтыг зөрчсөн байна. Улмаар ИНЕГ-ын захиалгаар 2025 оны 9 дүгээр сард ОУИНБ-аас ирэх аудит, шалгалтын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ирж ажилласан Хамтарсан ажиллагааны баг дээрх зөрчлийг аюулгүй байдлын ноцтой асуудал хэлбэрээр бүртгэгдэж, Монгол Улсын агаарын тээврийн хяналтын тогтолцоонд хийх үнэлгээнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж дүгнэжээ.

  • Монгол Улсын өрхийн 2025 оны сарын дундаж орлого 2.5 сая орчим төгрөг байгааг олон улсын зарим чиглэлийн 2 талын тасалбарын үнэтэй харьцуулахад 1 хүний 1 удаагийн аяллын нислэгийн үнэ өрхийн сарын орлогын 50-230 хувийг эзэлж, иргэдийн хувьд гадаадад зорчих боломж хязгаарлагдмал байгаа нь иргэний нисэхийн салбарын хөгжилд нөлөөлж байна. Эдийн засгийн бодит өсөлт нь өрхийн орлогыг нэмэгдүүлснээр нислэгийн эрэлт, бизнесийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний үнийг бууруулах зэргээр агаарын тээврийн хөгжилд нөлөөлж салбарын цар хүрээг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэхээр байна.

  • Урьдчилсан шалгалтаар “ноцтой эрсдэлтэй” байгууллагаар бүртгэгдэх эрсдэлтэй гэж тодорхойлсон нь ирэх дөрөвдүгээр сард хийгдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үнэлгээгээр хүлээн зөвшөөрөгдөхгүй байх эрсдэлийг дагуулж байна. Ингэсэн тохиолдолд Таиландын жишээнээс харахад олон улсын өмнө эрхээ сэргээхэд дор хаяж 10 жилийн хугацаа зарцуулж, нисэхийн салбарын хөгжлийг хойш татсан үйлдэл болохоор байна.

Үндэсний аудитын газрын тайланд дурдсан Таиландын жишээг дэлгэрүүлбэл, 2015 онд  ICAO‑аас тус улсын нисэхийн салбарт хийсэн  аудитаар 33 ноцтой алдаа илэрч тухайн орныг “Red Flag” буюу “аюултай байдал” ангилалд оруулж байжээ. Ийм статустай улсуудыг  ICAO‑ын техникийн стандартуудыг хангаж чадахгүй байна гэж үздэг.

Тайланд улсын нисэхийн салбар энэ алдаагаа засаж статусаа өөрчлүүлэх хүчин чармайлтыг 2017 оноос эхлүүлсэн бөгөөд  2025 онд гүйцэтгэл нь 91 хувьд хүрч, үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлжээ.

ICAO‑ын аудитад “тэнцээгүй” буюу Red Flag үнэлгээ нь “Нислэг хийхэд эрсдэлтэй” гэсэн тодорхойлолт болдог бөгөөд олон улсын агаарын тээврийн компаниуд тухайн улс руу шууд нислэг хийх зэргээр хамтран ажиллахаас татгалзах эрсдэл үүсдэг байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан