gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -7
  • Зурхай
     12.05
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -7
Зурхай
 12.05
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -7
Зурхай
 12.05
Валютын ханш
$ | 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Байгаль хамгааллын хамгийн том асуудал нь санхүүжилт. Ажилтны цалингийн зардлаас давдаггүй"

Б.Азбаяр
Ногоон дэлхий
Өчигдөр
12
Twitter logo

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санаачилгаар Монголын Байгалийн Өв Сан, Германы сэргээн босголт зээлийн банк (KfW)-ны Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл (BACCP), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Ханнс Зайделийн сан, Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагууд хамтран “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын зөвлөлдөх уулзалт”-ыг 2025 оны 12-р сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Үүнтэй зэрэгцэн ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын 2026 оны ажлын төлөвлөгөөг сүлжээний түвшинд нэгтгэн төлөвлөх, менежментийн төлөвлөгөө болон байгаль хамгааллын санхүүжилтийн өнөөгийн байдал–суурь судалгааны эхний үр дүнг хэлэлцэх, мөн тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомжийг сайжруулах шаардлагуудыг тодорхойлох ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн хамгаалалтын захиргаадын удирдлага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

ТХГН-ийн зөвлөх Б.Оюунгэрэл хэлэхдээ, "Монгол Улс нийт газар нутгийнхаа 20.8 хувийг тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд үүнийг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ бол дэлхийд ховор жишиг. Том нутаг дэвсгэрээ ингэж өндөр түвшинд хамгаалж чадсан орон цөөхөн байдаг. Тиймээс Монгол Улс хамгаалалтын тогтолцоогоороо загвар болж байгаа гэж бид үздэг.

Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Өнө мөнхийн Монгол" хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газруудаа эзэнтэй болгох, санхүүжилтийн тогтолцоог нь тогтвортой болгох зорилготой. Энэ санхүүжилт зүгээр нэг олгогдоогүй. Харин манай улсын хамгаалалтын бодит ахиц, 30 хувийн зорилтыг дэмжихэд чиглэгдсэн том хөрөнгө оруулалт.

Хөтөлбөр гурван үндсэн зорилготой. Нэгдүгээрт, одоо байгаа 21 хувийг 9 хувиар нэмэгдүүлж, хамгаалалтыг 30 хувь хүргэнэ. Хоёрдугаарт, хамгаалалтад авсан газруудаа цаасан дээрх хамгаалалт бус бодитоор ажилладаг, менежменттэй, эзэнтэй болгоно. Гуравдугаарт, ТХГН-ийн орчны бүсэд амьдардаг 25 мянга гаруй малчин өрхийн амьжиргааг дэмжиж, тэдний оролцоотой хамгаалалтын загварыг бэхжүүлнэ.

Хөтөлбөр 15 жилийн хугацаатай. Эхний жилд суурь судалгаа, үнэлгээ хийгдсэн. Одоо тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөнүүдийг нарийвчлан хараад, аль хэсэгт ямар дэмжлэг, хөрөнгө оруулалт шаардлагатайг тодорхойлж байна. Үүн дээр үндэслэн хамгаалалтын үйл ажиллагаа, санхүүжилт, орчны бүсийн хөгжлийн бодлого зэрэг дараагийн шатны ажлууд хэрэгжиж эхэлнэ.

Монгол Улс нийт газар нутгийнхаа 20.8 хувийг тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд үүнийг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ бол дэлхийд ховор жишиг. Том нутаг дэвсгэрээ ингэж өндөр түвшинд хамгаалж чадсан орон цөөхөн байдаг. Тиймээс Монгол Улс хамгаалалтын тогтолцоогоороо загвар болж байгаа гэж бид үздэг.

Хөтөлбөр 15 жилийн хугацаатай. Эхний жилд суурь судалгаа, үнэлгээ хийгдсэн. Одоо тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөнүүдийг нарийвчлан хараад, аль хэсэгт ямар дэмжлэг, хөрөнгө оруулалт шаардлагатайг тодорхойлж байна. Үүн дээр үндэслэн хамгаалалтын үйл ажиллагаа, санхүүжилт, орчны бүсийн хөгжлийн бодлого зэрэг дараагийн шатны ажлууд хэрэгжиж эхэлнэ" гэлээ. 

Харин төрийн бодлого, зохицуулалтын талаар БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг тайлбарлахдаа, "Тусгай хамгаалалттай газрын хэмжээ 21 хувьд хүрсэн ч санхүүжилт, менежментийн тогтолцоо бүрдээгүй нь хамгийн том асуудал байна. Хамгаалалтын захиргаанууд маш том газар нутаг хамгаалдаг ч цалин, үйл ажиллагааны суурь зардлаа дөнгөж хүргэдэг. 35 захиргаанаас 8 нь төр-хувийн хэвшлийн түншлэлээр ажиллаж байгаа.

2030 онд хамгаалалтын хэмжээг 30 хувь, 2050 онд 35 хувьд хүргэх зорилттой. Үүнийг биелүүлэхийн тулд санхүүжилтийн тогтолцоо, хууль эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Одоогийн мөрдөж буй 1997 оны хууль өнөөгийн нөхцөл байдалтай нийцэхээ больсон.

Хүн амын өсөлт, дэд бүтцийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, газар доройтол, аялал жуулчлалын дарамт нэмэгдсэн.

Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл, Орхоны хөндий зэрэг газарт газар олголт, ашиглалтын дарамт ихсэж байгаа тул нарийн хуульчилсан зохицуулалт шаардлагатай. Түр журмаар зохицуулдаг одоогийн байдал нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Хуулийн шинэчлэл Газрын тухай болон бусад холбогдох хуулиудтай нийцүүлэх шаардлагаар удааширсан. Өмнөх Засгийн газрын үед үзэл баримтлал нь батлагдсан ч УИХ-д өргөн бариагүй тул одоо дахин батлуулна" гэв.

Тэгвэл байгаль хамгааллын ажил гүйцэтгэж буй төрийн бус байгууллагыг төлөөлж, Их нарт Байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв ярихдаа, "Их Нартын байгалийн нөөц газар 1996 онд тусгай хамгаалалтад орж, 2013 онд хамгаалалтын захиргаа байгуулагдсан. Манай газар 66,7 мянган га талбайтай, улсын тусгай хамгаалалттай газрын ангиллын нэг болох байгалийн нөөцийн ангилалд багтдаг.

Хуульд байгалийн нөөц газрыг орон нутаг хариуцна гэж заасан ч төсөв, орон тоо байхгүйгээс хамгааллын ажил олон жил орхигдож ирсэн. Үүнийг шийдэхийн тулд бид ТББ хэлбэрээр орон нутагтай гэрээ байгуулж, төр–хувийн хэвшлийн түншлэлийн загвараар 12 дахь жилдээ хамгаалалтын ажлыг хариуцаж байна. Энэ бол Монголд байгалийн нөөц газарт анх удаа бий болсон жишиг загвар.

Улсын хэмжээнд 47 байгалийн нөөц газар бий. Гэтэл тэдгээрийн зөвхөн 17 нь л хариуцах эзэнтэй. Үлдсэн 30 гаруй газар нь төсөвгүй, орон тоогүй, бодит хамгаалалтгүй байгаа нь хамгийн том асуудал.

Байгалийн нөөц газар нь дархан цаазат газраас ялгаатай. Энэ ангилалд уламжлалт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрдөг ч байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх зохицуулалт шаардлагатай. Гэвч хуульд бэлчээрийн даац, отор нүүдлийн хяналтын зохицуулалт сул, хориглох заалтууд ч тодорхой бус байгаа нь зөрчил, хууль бус агналт гарахад нөлөөлдөг.

Их Нартын загвараар бид 25 жил тасралтгүй биологийн мониторингийн судалгаа явуулж, 150 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн. Үүнээс 37 нь магистр, 11 нь докторын зэрэг хамгаалсан. Судалгаанд суурилсан хамгаалалт гэдэг зарчмыг бүрэн хэрэгжүүлж буй цөөн газрын нэг.

“Шийдэл бол хариуцах эзэнгүй байгаа газруудад төр-хувийн хэвшлийн гэрээг нэвтрүүлэх, хамгаалалтын захиргааг орон нутагт бодит төсөвтэй нь хамт байгуулах, мөн байгалийн нөөц газрын хуулийн хориглох заалтуудыг шинэчлэх явдал. Хуулийн шинэчлэлд бид саналуудаа өгсөн, батлагдвал хамгаалалтын эрх зүйн орчин эрс сайжирна" хэмээн ярилаа. 

Монголын байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь, "Монголчууд байгаль хамгаалах үйлсэд уламжлалт ойлголттой, идэвхтэй оролцдог ард түмэн. Гэхдээ өнөөдөр бидний тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол тогтвортой санхүүжилт. Улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө зарцуулагддаг ч энэ нь ихэвчлэн байгууллагын цалин, ажилтнуудын зардлыг давахгүй. Хүний нөөцөө бүрэн бүрдүүлэхэд ч хүрэлцдэггүй.

Манай байгаль хамгааллын олон ажил олон улсын төсөл, хөтөлбөрөөр явдаг. Гэхдээ энэ төслүүд ихэвчлэн 3-5, дээд тал нь 7 жилийн хугацаатай.

Яг үр дүн гарч эхлэх үед төсөл дуусаж, дараагийн шат руу шилжиж чадалгүй зогсдог сул талтай. Байгаль хамгаалах ажил бол богино хугацаанд үр дүн харуулах боломжгүй, урт хугацааны тууштай санхүүжилт шаарддаг онцлогтой.

Үүнийг шийдэхийн тулд Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, TNC, Монголын Байгалийн өв сангаас хамтран "Өнө мөнхийн Монгол" нэртэй 15 жилийн хугацаатай, 200 сая ам.долларын санхүүжилттэй байнгын хөтөлбөрийг эхлүүлсэн. Хөтөлбөр нэг жил гаруй хэрэгжиж байгаа бөгөөд гол зорилго нь Тусгай хамгаалалттай газрын менежмент, хамгаалалд шаардлагатай санхүүжилтийн дутагдлыг олон эх үүсвэрээр нөхөх юм.

Санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх боломж их байна. Нэгдүгээрт, улсын төсвөөс шаардлагатай хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, аялал жуулчлалын бодлогыг шинэ шатанд гаргах. Бутан, Шинэ Зеландын жишээгээр өндөр орлоготой, байгальд бага нөлөөтэй жуулчдыг татах замаар хамгаалалтад зориулсан тогтвортой орлого бий болгодог. Шинэ Зеланд жуулчин тус бүрээс 100 доллар авч, жилдээ 80 орчим сая долларыг байгаль хамгаалалтад зарцуулж байна. Монголд аялал жуулчлалын 80 хувь нь Тусгай хамгаалалттай газар нутгаар дамждаг учраас ийм механизм нэвтрүүлэх боломжтой.

Гуравдугаарт, олон улсын эх үүсвэр, хувийн хэвшилтэй хамтарсан шинэ төрлийн санхүүжилтийн загварууд бий болж байна. Жишээ нь, биологийн олон янз байдлын кредит, карбон зах зээлийн шинэ хэлбэрүүд. Шинэ Зеланд нэг га газрыг хамгаалсны төлөө 12 долларын хураамж авдаг загварыг нутагшуулж байгаа нь сайн туршлага.

Санхүүжилт босгох нь нэг тал. Харин нөгөө талдаа манай хамгаалалтын үйл ажиллагаа бодитоор үр дүнтэй байх ёстой. Байгалийн нөөц, амьтдын тоо, бэлчээрийн нөхцөл, орчны нөлөөг үнэлдэг нэгдсэн мониторингийн системийг байгуулж байж хамгаалалтын бодит үр дүнг баталгаажуулна. Эцсийн зорилго бол байгаль орчныг хамгаалснаар иргэдийн сайн сайхан байдлыг хангах.

Эдгээр ажлуудыг нэгтгэсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн дунд болон урт хугацааны зорилтуудтай үндэсний стратегийг бид энэ зөвлөгөөнөөс эхлүүлж байна. Дараа жилийн зургаадугаар сар хүртэл Байгаль орчны яам болон холбогдох байгууллагууд хамтран нэгдсэн, алсын хараатай стратегийг боловсруулж дуусгана" гэв. 

Зөвлөлдөх уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа агентлагууд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллагууд, байгаль орчны төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Гурван өдөр үргэлжлэх зөвлөлдөх уулзалтын үеэр тусгай хамгаалалттай газар нутаг болон биологийн олон янз байдлын хамгааллын өнөөгийн суурь нөхцөл, тулгамдсан асуудал, боломжуудыг хэлэлцэж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг” боловсруулах ажлыг эхлүүлж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан