Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгжийн 221 албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ үйл ажиллагаа эрхэлж байна.
Такси үйлчилгээ нийтийн тээврийн ангилалд багтдаг, анхаарах ёстой салбар хэдий ч сүүлийн 10 жилд нэг ч шинэчлэл хийгээгүй.
Энэ хүрээнд такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан мэдээлэл өглөө.

Аль ч хотын такси нийтийн тээврийн салбарт ордог учраас хотоос бодлогоор дэмжих ёстой. Үүнээс биш хувийн хэвшилтэй өрсөлдөөгүй. Хувийн хэвшлийнхэн 74 хувийн санхүүжилт гаргаж, үлдсэн 26 хувьд буюу 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаатай жил бүр 3.3 тэрбум төгрөг эргэн төлөгдөх хэлбэрээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гаргахаар төлөвлөсөн.
Өнөөдөр такси үйлчилгээ автомашины түрээс, лизингийн үйлчилгээгээр явж байгаа учраас жолооч нарт эрсдэл ихтэй байна. Мэргэжлийн хүмүүсийн санал болгож байгаагаар баазын системээр буюу автобустай адил, хоёр ээлжийн жолоочтой, тогтмол цалин орлоготой, даатгал төлдөг ажлын байр бий болно.
ТЭЗҮ-д тусгагдсанаар жолооч, инженер, техникийн ажилтан зэрэг 4573 хүн байнгын ажлын байртай болно. Нийслэлд 4500-5000 такси үйлчилгээнд явах боломжтой гэсэн судалгаа байна. Үүний 20 хувь буюу 1000 автомашиныг төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээнд явуулна. НИТХ-аар ТЭЗҮ батлагдсан.
Аж ахуйн нэгж, иргэдэд хэлэлцүүлэг явуулж, мэдээлэл өгнө. Ажлын даалгавар, бичиг баримтын дагуу тендерээр төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулж, дахин НИТХ-д өргөн барьж, бүх бичиг баримтаа хэлэлцүүлж батлуулах байдлаар ажил өрнөнө” гэв.