gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     2.12
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 0
Зурхай
 2.12
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 2.12
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын даргаа иргэд нь сонгодог болох хуулийн төсөлд иргэдийн санал өгөх идэвх сул байна

Э.Энхмаа
Улс төр
1 цаг 52 минутын өмнө
15
Twitter logo

Улаанбаатар хотын Захирагчийг нийслэлийн иргэд шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог тогтолцоонд шилжүүлэх тухай хуулийн төслийг иргэн М.Төртогтох санаачилж, энэ саналаа DParliament.mn цахимд платформд байршуулан иргэдийн саналыг авч байна.

Энэ төслийг 2026 оны 1-р сарын 15-ны өдөр цахимд байршуулсан бөгөөд 2-р сарын 11-ний 14.00 цагийн байдлаар 8335 иргэн дэмжиж гарын үсэг зурснаас иргэдийн идэвх сул байгаа нь харагдана. Энэ санал 100 мянган хүний дэмжлэг авбал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх босгыг давах юм. Санал асуулгын хугацаа гурав хоногийн дараа дуусна. 

УИХ-ын Тамгын газарт хандаж иргэн М.Төртогтохын гаргасан өргөдөлд,
Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тал хувь орчим нь амьдарч, улсын эдийн засаг, нийгмийн гол ачааллыг үүрч байна. Гэвч ийм том хотын удирдлагыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгох эрх өнөөг хүртэл бүрдээгүй, хотын Захирагч улс төрийн томилгооны зарчмаар томилогдож ирсэн нь бодит үнэн юм. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Улсын Их Хуралд сонгогдсоны дараа шууд томилогдох жишиг тогтсон.

Үүний үр дүнд хотын удирдлага нийслэлийн иргэдийн өмнө бус, парламентын болон намын улс төрийн нөлөөнд илүү хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж, хотын бодлого тогтворгүй, богино хугацааны улс төрийн шийдвэр давамгайлах нөхцөл бүрдэж байна.

Утаа, замын түгжрэл, газар зохион байгуулалт, авто зам, нийтийн тээвэр, ногоон бүс зэрэг нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх олон асуудал удаашралтай, бодлогын залгамж чанаргүй байгаагийн гол шалтгаан нь хотын удирдлагын энэ тогтолцоотой салшгүй холбоотой гэж үзэж байна.

Нийслэлийн иргэд хотынхоо удирдлагыг өөрсдөө сонгож, хотын Захирагч иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг, бодлогоо хамгаалж тайлагнадаг ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага бодитоор тулгарч байна.

Иймд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” болон холбогдох сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү e-petition-ийг дэмжсэнээр нийслэлийн иргэд бид Улаанбаатар хотын засаглалыг илүү хариуцлагатай, ил тод, иргэдэд ойр болгох бодит өөрчлөлтийн эхлэлийг хамтдаа тавина гэжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан