Володимир Зеленський BBC-д өгсөн ярилцлагадаа Владимир Путин Дэлхийн гуравдугаар дайныг аль хэдийн эхлүүлсэн бөгөөд түүнийг зогсоох ёстой гэжээ.
Зеленськийн хэлснээр Путин аль хэдийн эхлүүлээд буй Дэлхийн гуравдугаар дайныг зогсоох цорын ганц арга бол цэрэг, эдийн засгийн хүчтэй дарамт шахалт үзүүлж түүнийг ухраах явдал гэлээ.
“Путин аль хэдийн үүнийг эхлүүлсэн. Асуулт нь тэр хэр хэмжээний газар нутгийг булаан авах вэ, түүнийг хэрхэн зогсоох вэ гэдэгт байна. Орос улс дэлхийд өөр амьдралын хэв маягийг тулган хүлээлгэж, хүмүүсийн сонгосон амьдралыг өөрчлөхийг хүсэж байна” гэж тэр хэлсэн.
Сэтгүүлч "Оросын зүгээс Украин одоо ч хяналтдаа байлгаж буй зүүн бүсийн Донецк мужийн 20 хувийг Украин бэхлэлтийн хотууд гэж нэрлэдэг хотуудын шугам, мөн өмнөд нутгийн Херсон, Запорожье мужийн нэмэлт газар нутгийг хүлээлгэн өгөхийг шаардсан. Хэрэв энэ нь гал зогсооход хүргэвэл боломжийн шаардлага биш үү" гэж асуухад, “Би үүнийг өөрөөр харж байна. Би үүнийг зүгээр л газар нутаг гэж харахгүй. Энэ бол буулт. Манай байр суурийг сулруулах, тэнд амьдарч буй хэдэн зуун мянган иргэдээ орхих явдал гэж харж байна. Ийм ухралт нь манай нийгмийг хуваана гэдэгт би итгэлтэй байна” гэж хариулжээ.
"Хэрэв энэ нь Путиныг сэтгэл хангалуун болгож, дайныг зогсоовол төлж болох төлөөс биш үү? Энэ нь түүнийг үнэхээр хангалуун болгох болов уу?" гэхэд “Түүнийг хэсэг хугацаанд хангалуун болгож магадгүй. Түүнд завсарлага хэрэгтэй. Гэхдээ тэр сэргэсний дараа, Европын түншүүдийн хэлж байгаагаар 3–5 жилийн дотор дахин хүчээ авна. Миний бодлоор бүр 1–2 жилийн дотор ч сэргэж магадгүй. Дараа нь тэр хаашаа чиглэх вэ? Бид мэдэхгүй. Гэхдээ дайныг үргэлжлүүлэхийг хүсэх нь тодорхой” гэж Зеленский хариулсан байна.
Эх сурвалж: BBC