gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -14
  • Зурхай
     3.03
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 -14
Зурхай
 3.03
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -14
Зурхай
 3.03
Валютын ханш
$ | 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орон сууцны конторууд элэгдлийн санд засварын мөнгөө цуглуулах ёстой ч бусад зардалд зарцуулчихдаг

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
7 цаг 53 минутын өмнө
0
Twitter logo

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) Улаанбаатарын оршин суугч, хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангадаг. Мөн бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлдэг.  

ОСНААУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэртэй ярилцлаа. Тэрээр ус, дулааны төлбөрийг олон жил нэмээгүй тул ОСНААУГ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй болсныг онцлов.  

-Бидний өдөр тутам хэрэглэдэг халуун, хүйтэн усны үйлчилгээний үнийг Усны зохицуулах хорооноос тогтоодог. Хамгийн сүүлд усны үнийг тогтоосон бэ?
-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос зөвхөн цэвэр ус хангах, түгээх болон бохир ус татан зайлуулах үйл ажиллагааны тарифыг баталдаг. Мөн Ус сувгийн удирдах газраас орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар  худалдаж авах усны бөөний үнийг тогтоодог. 

Халуун усны үнэ Эрчим хүчний зохицуулах хороонд хамаардаг юм. Өөрөөр хэлбэл халуун усыг Орон сууцны удирдах газар тоног төхөөрөмж болон инженерийн байгууламжаараа дамжуулан үйлдвэрлээд хэрэглэгчдэд хүргэдэг. Ус сувгаас авсан цэвэр усыг халаагаад хэрэглэгчдэд хүргэдэг. Ус халаах үйлчилгээ нь эрчим хүчнээс зардал нь гардаг. 

Хүний хамгийн анхдагч хэрэгцээ бол ус уух, дулаан тавтай тухтай орчинд амьдрах юм. 

Халуун усны үнэ Эрчим хүчний зохицуулах хороонд хамаардаг.

Бидний үйл ажиллагааны ихэнх зардлыг ажилчдын цалин эзэлдэг. Энэ зардал жил бүр өсдөг. Өсөх ч шаардлага бий. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглан, шийдэж байна. Гэвч ус, дулааны эрчим хүчний тариф нэмэгддэггүй. Иймд байгууллагын үйл ажиллагаа хэвийн, найдвартай явахад асуудалтай байна. 

-Өнөөдрийн байдлаар 2100 хүн ажиллаж байгаа юм байна. Энэ орон тоо нь хангалттай юу, хүний нөөцөө нэмэх шаардлага бий юу? 
-Хүний нөөцөө нэмэх шаардлага бий. 2100 орон тоог саяхан баталлаа. Бид 2019 онд 110 мянган хэрэглэгчтэй байв. Өнөөдөр 166 мянган хэрэглэгчтэй болсон. 

Хэрэглэгч 50 хувиар өссөн ч ажиллах хүч нэмэгдээгүй. Энэ нь манай үндсэн үйл ажиллагааны тариф хүрэлцээгүй байдалтай холбоотой. Нэг л өөрчлөлт орсон нь  300 гаруй орон тоо нэмэгдсэн. Манай байгууллагад өмнө нь 24 цаг ажиллаад 48 цаг амардаг буюу гурван ээлжтэй байв.  

Хөдөлмөрийн хууль шинэчлэгдэж, гурван ээлжээр ажилладгийг дөрвөн ээлжтэй болгосон. Энэ дагуу ажилчид нэмэгдэн, 2000 руу хүрлээ. Цаашид манай ачаалал нэмэгдэнэ. Манайх аж ахуйн тооцоотой байгууллага тул хэрэглэгчээ нэмэгдүүлэх нь нэг талаараа орлого өсөж, байгууллагын үр ашигт сайнаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй. 

Зарим, хариуцлагагүй контоорууд “өрмийг нь хамна” гэдэг шиг шинэ байр хүлээж аваад, оршин суугчдаас төлбөр авчхаад засвар үйлчилгээгээ хийгээгүй тохиолдол бий.

Улаанбаатарт 70 орчим хувийн контоор, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар байгууллагууд орон сууцны өрхүүд, ААН-д үйлчилгээ үзүүлж байна. 

Үүний талыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг. Бид цар хүрээгээ тэлж, хуучин болон шинэ байруудыг ч авдаг. Гэхдээ дутагдалтай нэг тал бий. 

Зарим, хариуцлагагүй контоорууд “өрмийг нь хамна” гэдэг шиг шинэ байр хүлээж аваад, оршин суугчдаас төлбөр авчхаад засвар үйлчилгээгээ хийгээгүй тохиолдол бий. Цаг өнгөрөх хэрээр инженерийн шугам сүлжээ элэгдэнэ.  

Ашиглалт, үйлчилгээ хариуцдаг байгууллагууд элэгдлийн сан буюу засвар үйлчилгээний мөнгөө хуримтлуулах ёстой. Гэтэл цалин, бусад зардалд хамаг мөнгөө зарцуулчихдаг тул байрны дулаан, ус хангах, бохир ус татан зайлуулах үйл ажиллагаа нь доголддог. Ингээд эзэнгүйдэхээр нь улсын байгууллага руу шилжүүлдэг дутагдал манай салбарт бий.  

Бид улсын байгууллага тул энэ хариуцлагыг үүрэхээс өөр аргагүй. Учир нь иргэд хохирдог. Иргэд тав тухтай, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Иймд бид 24 цаг тасралтгүй, найдвартай үйлчилгээ явуулж энэ нөхцөл бүрдэнэ. 

-Хувийн контооруудыг удирддаг байгууллага бий юу? 
-Тэдгээрийг нэгтгэсэн байгууллага байхгүй. Хоёр зохицуулах хорооноос шаардлага хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгодог. Хариуцлага тооцож байгаа хамгийн дээд хэлбэр нь тусгай зөвшөөрлийг нь цуцлах. 

-Оны өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар “2026 онд ямар ч төлбөр нэмэхгүй” гэж хэлсэн. Үүнд та бүхний үзүүлдэг үйлчилгээ  багтсан уу? 
-Тийм ээ. Төрөөс үзүүлж буй бүх үйлчилгээний төлбөрийг нэмэхгүй гэж шийдвэрлэсэн. Үүнд ус, дулаан аль аль нь хамаарна. 

-Хувийн контоорууд инфляц, цалингийн өсөлтийг харгалзан төлбөрөө нэмэх боломжтой юу? 
-Хувийн, улсын контоорт үнийн ялгаа байхгүй. Хэрэглэгчдэд борлуулж буй нэг литр усны үнийг яг адилхан тогтоосон. Нийтэд нь л нэмэх асуудал яригдана. Усны төлбөрийг олон жил нэмээгүй тул хувийн контоорууд ч санхүүгийн хүндрэлтэй тулж, цалингаа тавьж чадахгүй асуудал үүсдэг.  

Гэхдээ сүүлийн Засгийн Газар энэ шийдвэрийг гаргаад байгаа юм биш. Дулааны эрчим хүчний үнэ тариф нэмэгдэх тогтоол 2024 онд гарсан. Энэ тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих байсныг нэг жилээр хойшлуулсан байв. Манай эдийн засагчид 2026.01.01-нээс ус, дулааны төлбөр нэмэгдэнэ гэж тооцоолсон байсан ч дахин нэг жилээр нэмэгдлийг хойшлууллаа. 

-Усны үйлчилгээний тариф одоо ямар үнэтэй вэ? 
-Монголд мөнгөөр илэрхийлсэн үнэтэй ганцхан зүйл байгаа нь ус. Нэг литр ус 1 төгрөг 34 мөнгө буюу маш хямд. Зах зээлийн зарчим гэж ярихгүй, ээ ядаж өртгөө нөхдөг байх хэрэгтэй байна. Үнэ тариф хатуу, өртгөө нөхөж чадахгүй яваад байгаагийн горыг бид  амсана. Хэзээ гэдгийг мэдэхгүй ч тун удахгүй. 

Ус дулааны үйлчилгээний үнийг ядаж өртөгт нь хүргэх хэрэгтэй. Нийслэлийн шугам сүлжээний 60-70 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Тэр болгоныг нь солих гэхээр төсөв хүрдэггүй. Энэ нь “аюулын харанга” юм. 

Хэрэглэгч хямд үнээр ус, дулаанаа аваад байгаа ч цаг өнгөрөх хэрээр энэ асуудал хүндэрнэ. 

Тоолуургүй, усны хэрэглээнд хоёр дахин их төлбөр төлж байна. 

-Нэг төгрөг 34 мөнгийг хэдэн төгрөгт хүргэвэл өртөгтөө хүрэх вэ? 
-2024 онд усны үйлчилгээнээс 2.1, 2025 онд 9.4 тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээсэн. Манай үйл ажиллагааны зардлын 35 орчим хувь нь ус түгээхэд зарцуулагддаг. 

Бидний тооцооллоор нэг өрх дунджаар цэвэр ус ашиглаж, бохир ус зайлуулсны төлбөрт хамгийн ихдээ 30 орчим мянган төгрөгийг сард төлдөг. 

-Усны үйлчилгээний төлбөр хямд тул иргэд төдийлөн анхаардаггүй байх. Манайх таван ам бүлтэй. Хамгийн сүүлд усны нэг сарын төлбөрт 11 мянган төгрөг төлжээ. 

Монгол улсад усны үнэ гэж байхгүй. Усыг олборлон, хэрэглэгчийн крант хүртэл түгээх үйл ажиллагааны зардлыг л тогтоосон. Гэвч энэ зардлаа нөхдөггүй. Зарим улсад байгалиас ус авсныхаа төлөө Засгийн газартаа төлбөр төлдөг. Бид байгалиас үнэгүй ус авч байна.  

-Үнэ бага байхын хэрээр гамгүй, хэмнэлтгүй хэрэглэдэг буруу хандлага байна уу? 
-Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын хэрэглэгчдийн хэрэглэсэн усны хэмжээ буурах хандлагатай гэсэн судалгаа гарсан. Үүнд технологийн дэвшил, иргэдийн ухамсар дээшилсэн нь нөлөөллөө. Гэхдээ усны тоолуургүй хэрэглэгчид бий. Инженерийн шугам сүлжээний хийцлэлээс шалтгаалан тоолуур тавих боломжгүй айлууд бий. 

Задгай тарифаар буюу ам бүлийнхээ тоогоор төлбөрөө тооцуулдаг. Тоолуургүй, усны хэрэглээнд хоёр дахин их төлбөр төлж байна. 

-Усны үнийг нэмэхгүй бол хэцүү байдалд орлоо гэж та хэллээ. Алгуур буюу багаар үнэ нэмэх нь зөв үү? Эсвэл эхлээд өртөгтэйгөө тэнцүүлэх хэрэгтэй юу? 
-Өртөгтөө шууд хүргэх хэмжээгээр нэмэгдвэл байгууллагад ашигтай. Би өөрөө ч хэрэглэгч. Хэрэглэгч талаасаа гэнэтийн үнийн өсөлт хувь хүн, айл, аж ахуй нэгжид хэцүү.  

Тухайн жилийн инфляцтай уялдуулан, бага багаар нэмэх нь хамгийн зөв байх. Тухайлбал, дулааны эрчим хүчний тариф 2019 оноос хойш нэмэгдээгүй. Бид аль болох зардлаа хумин, ажилчдынхаа цалинг бололцоогоороо нэмж явсаар үнэнд гүйцэгдэнэ гэдэг нь боллоо.  Үнэ тариф шийддэг газрууд аль аль талаас нь бодолцож, шийдэх болов уу. 

-Усны төлбөр багаас гадна цагтаа төлбөрөө төлдөггүй өрх, ААН-үүд мэр сэр байгаа байх. Энэ нь та бүхэнд ямар хүндрэл үүсгэдэг вэ? 
-2-3 жилээр төлбөрөө төлөөгүй цөөн айл, ААН бий.  Бусад нь цагтаа төлөөд явдаг. Нийтээр нь харвал манай байгууллагын орлого зун буурдаг. Энэ нь амралт зугаалгатай холбоотой.  

-Усны төлбөртэй холбоотой гомдол, санал иргэдээс хэр их ирдэг вэ? 
-Төлбөр бага тул гомдол харьцангуй бага ирдэг. Тоолуураа цаг тухайд нь баталгаажуулаагүй тохиолдолд асуудал үүсдэг. Тоолуур гацсан бол мэргэжилтнүүд шалгаад, тооцоо гаргана. Сарын хэрэглээний дундаж үнийг гарган, төлбөр ногдуулахаар  асуудал үүсдэг. Бусдаар гайгүй. Иймд иргэн бүрд хариуцлагатай байцгаая гэж уриалмаар байна. 

Ярилцсанд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан