УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал болжээ. Хуралдаанаар Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонсож, гишүүд саналаа илэрхийлжээ. Улмаар УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанд үзэл баримтлалын хүрээнд дэмжье, хэлэлцүүлгийн түвшинд тооцоо судалгааг нарийсгаж, сайжруулах шаардлагатай, нийгмийн ажлын гүйцэтгэл үр дүнг хангуулах замаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн зохицуулалт, стандарт руу шилжих нь зөв гэж тогтсон байна.
Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Монголд 6,000 орчим нийгмийн ажилтан ажиллаж байна. Тэд хүнээ хөгжүүлэх, чадавхжуулах ажлаа онол, аргазүйн хувьд хийж чадахгүй нөхцөлд хүрээд байгаа. Тиймээс нийгмийн ажил, мэргэжлийн холбоо байгуулна. Олон улсад энэ холбоо сургалт, лиценз, мэргэшүүлэх асуудлыг хариуцдаг, үүнийг бид Монголд бий болгохоор ажиллаж байна.
Өөртөө туслах бүлэг, бие биетэйгээ ярилцдаг дэмжих бүлэг, спортын зэрэг сонирхлын бүлгээр идэвхтэй насжилтыг дэмжье гэдэгт дэлхийн олон улс, орон анхаарч байна.
Сургуульд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал гарч байна. Дээрэлхэлт, гэмт хэрэг зэрэгт нийгмийн ажилтан, хамтарсан баг ажилладаг. Тэр хүүхэд дахиад дээрэлхүүлсэн үү, эцэг эхтэй нь ажилласан уу, гэмтлийн зэргийг тогтоосон уу зэрэг асуудлыг хэзээ, хаана ярьдаг вэ?. Ийм залгамж холбоо манайд дутагдаад байна. Үүнийг улс орнуудад нийгмийн ажилтны үйлчилгээгээр зохицуулж байгаа. Тэгэхээр урсгал, уялдаа холбоотой хариуцлагатай нийгмийн хамгааллын үйлчилгээг бэхжүүлэх юм гэдгийг ойлгож хараасай гэж хүсэж байна.
Хүн осолд орлоо, хөгжлийн бэрхшээлтэй боллоо. Хэрэв зөв сэргээн засалт байвал тэр хүн ажил хийдэг, гэр бүлээ аваад явдаг. Үүнийг хийдэг функц нь нийгмийн ажлын үйлчилгээ юм. Энэ чиглэлийн өөрийн холбоотой бий болгохоор хуулийн төсөлд тусгасан байгаа.
Тэтгэвэрт гарсны дараа ч хүнд хийх ажил олон бий. Гэтэл өнөөдөр Монголд ахмадуудад чиглэсэн үйлчилгээ гэвэл бүжигт явах эсвэл сувилалд явах л байна. Та бүгд өөрийг нэрлэж чадах уу?. Нийгмийн ажлын үйлчилгээгээр буюу өөртөө туслах бүлэг, бие биетэйгээ ярилцдаг дэмжих бүлэг, спортын зэрэг сонирхлын бүлгээр идэвхтэй насжилтыг дэмжье гэдэгт дэлхийн олон улс, орон анхаарч байна.
Гэтэл манайд нийгмийн ажлын үйлчилгээ төрөлжсөн агуулгаараа хууль эрхзүйн болоод үйлчилгээний хувьд ч бий болоогүй байна. Тиймээс арга зүй, стандарттай болгон цэгцэлж өгснөөр нийгмийн халамжийн, хөгжлийн үйлчилгээг үзүүлэхэд үр нөлөөтэй хуулийн төсөл юм” гэв.