Монгол Улс 2024 оны зуднаар 9.3 сая гаруй толгой малаа алдсан нь байгаль орчин төдийгүй эдийн засагт хүндхэн сорилт болсон.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган зудын давтамж нэмэгдэж, малын зүй бус хорогдол ихэссээр байгаа энэ үед ШУА-ийн Технологийн инкубаторын судлаачид малын сэг зэмийг ашиглан шинэ технологи боловсруулж, нэмүү өртөг шингэсэн инновацын бүтээгдэхүүн гаргажээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын “Шохой цагаан” хэмээх газарт хоёр жилийн турш хийсэн судалгааны талаар тус Инкубаторын захирал Ч.Батсүхтэй ярилцлаа.

-Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан малын хорогдол нэмэгдэж байна. Та бүхэн энэ асуудлыг шийдэл болгох ямар арга технологи дээр ажиллаж, судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
-Манай улс хөдөө аж ахуй, газар тариалангийн орон. Мал аж ахуй бол стратегийн гол салбар боловч өнөөдөр малын гаралтай түүхий эд, арьс шир үнэгүйдэж байна. Дээр нь зудтай жил мал олноор хорогдож байгаа нь хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудал боллоо.
Хорогдсон малын сэг зэм байгаль орчин, бэлчээр, гол усыг бохирдуулахаас гадна хүн, малын халдварт өвчин тархаах өндөр эрсдэлтэй. Нөгөө талаас төрөөс малын сэг зэмийг булж устгах гэж асар их хэмжээний мөнгө зарцуулдаг.
Эрдэмтэн судлаачдын зорилго, үүрэг бол нийгэмд тулгамдаж буй асуудлуудад технологийн оновчтой шийдэл гаргах юм. Тиймээс манай судлаачдын баг 2023-2024 онуудад малын сэг зэмийг боловсруулан органик бордоо хийх туршилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
-Туршилт судалгааны явц болон технологийн аргачлалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Бид Төв аймгийн нутаг дэвсгэрт тусгайлан заасан газарт хоёр жилийн турш туршилт судалгааны ажлаа явуулсан. Туршилтдаа зөвхөн байгалийн жамаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж ашигласан.
Энэхүү технологийн гол зорилго нь малын сэг, зэмийг агааргүй орчинд задралд оруулж, бордоо болгон био аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй байдлыг хангаж малын сэг зэмийн зохистой нөөцийг ашиглах явдал юм.
Технологийн хувьд агааргүй орчинд дулаан боловсруулах аргыг ашигласан.
Сэг зэмийг ашигтай бичил биетэн, өтөг бууц болон бусад нэгдлүүдтэй хольж, дөрөвдүгээр сараас эхлэн ил болон далд овоолгын аргаар булдаг. Далд овоолго гэдэг нь газар доор, ил овоолго нь газар дээр битүү орчинд задрал явуулахыг хэлж байгаа юм.
-Үр дүн хэдий хугацааны дараа гардаг вэ?
-Бид аравдугаар сарын сүүл хүртэл сард хоёр удаа тогтмол хяналт, тандалт, боловсруулалт хийсэн. Хагас жил орчмын дараа малын сэгнээс зөвхөн яс л үлдэж, бусад бүх хэсэг нь бүрэн задарч бордоо болдог. Технологийн аргачлал болон стандартаа боловсруулахын тулд бид хоёр жилийн хугацаа зарцууллаа.
2025 онд бид хоёр тонн орчим бордоо гаргаж авсан. 2026 онд бид холбогдох төрийн байгууллагуудад судалгааны ажлынхаа үр дүнг албан ёсоор танилцуулахаар төлөвлөж байна.

Хөгжилтэй орнуудад энэ асуудлыг хэрхэн шийддэг вэ? Олон улсын судалгааны талаар мэдээлэл хуваалцаач?
-Дэлхийн хэмжээнд жилд 100-150 тэрбум кг малын дайвар бүтээгдэхүүн хаягдал болдог. Европын Холбоо болон АНУ-д сэг зэмийг ил задгай хаях, булшлахыг хориглож, өндөр технологиор боловсруулахыг шаарддаг. Хятад, Герман зэрэг улсуудад 2010 оноос хойш малын сэг зэмийг агааргүй орчинд задалж, бордоо болон био хий гарган авах үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байна.
-Эдийн засгийн өгөөжийг нь хэрхэн харж байна вэ?
-Энэхүү суурь судалгааны төслийг гүйцэтгэснээр эдийн засаг, нийгмийн хүрээнд хүн, малын халдварт өвчин гарахаас сэргийлнэ. Мөн малын сэг зэмийг нэгдсэн байдлаар цуглуулах, үхсэн мал бүхий бэлчээр, бууц, хашаа байр, уст цэг, усны эх булгийг цэвэрлэж халдваргүйжүүлэх ач холбогдолтой.
Сэг зэмийг боловсруулж органик бордоо үйлдвэрлэснээр дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад экспортлох бүрэн боломжтой. Хэрэв төрөөс бодлогоор дэмжиж, малын сэг зэм цуглуулах цэгүүдийг байгуулбал малчид үхсэн малынхаа сэгийг үнэт түүхий эд болгон тушааж, орлого олох боломж бүрдэнэ.
Мөн мал эмнэлэг, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулснаар нийгэмд зөв дадал, туршлага бий болгож, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх сайн талтай юм.
-Та бүхэн өөр ямар дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж байгаа вэ?
-Бид Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт заасан чиглэлүүд, тухайлбал ХАА-н салбар, МАА-н салбарт нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүний технологи хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт голлон анхаарч ажиллаж байна.
Яагаад гэвэл МАА-н гаралтай түүхий эдийн асар их нөөцтэй боловч нэмүү өртөг шингээж боловсруулах технологийн хувьд учир дутагдалтай байдлаас энэ их нөөц үнэгүйдэж, хөдөө орон нутагт бараг хаягдал болж байгаа.
Энэ асуудлын шийдэл болгож манай байгууллага олон шинэ технологиудын туршиж зүгшрүүлэлтийг явуулаад байна.
Тухайлбал мал аж ахуйн үйлдвэрлэлд махан ашиг шимийг нэмэгдүүлэх, өсвөр малын мах буюу хурганы махыг үйлдвэрлэлд бэлтгэхэд ашигтай бичил биетний био бэлдмэлийг ашиглаж байна.
Мөн малын гаралтай дайвар түүхий эд болох гэдэс дотрыг боловсруулж таван цулын бэлэн хоол боловсруулах технологи, малын шар сүүг боловсруулж ванны бөмбөлөг зэрэг сет бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээс гадна, малын яснаас коллаген уураг гарган авах зэрэг технологиудыг онцолж болох юм.
Мөн байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс бохирдсон нуурыг цэвэршүүлэх, үйлдвэрлэлийн хаягдал усыг цэвэршүүлэх, хөрсийг эрүүлжүүлэх технологиудын туршилт судалгааг тууштай явуулсны үр дүнд хэд хэдэн технологи боловсруулж, бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна.