Үндэсний их баяр наадам болоход ердөө дөрөв хоног үлджээ. Энэ өдөр нийслэлчүүдийн зарим хэсэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлт үзэж, гадна талбайгаар нь тойрч, ойр зуур юм үзэж сонирхон, зургаа авахуулж, хуушуур идэж баярладаг.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил /2024.07.01/ өчигдрийн байдлаар 77 хувьтай үргэлжилж байна. Дотор болон гадна талбайн тохижуулалт, засварын ажлыг хийж байгаа аж. Тэдгээрээс онцолбол дэвсээд 9 жил болсон хиймэл зүлгийг хуулж шинийг тавьж байна.
Хуучин ногоон хиймэл зүлгийг сур, шагайн талбайд дэвсэж, шинээр сайн чанарын хиймэл зүлгийг төв талбайд дэвсэнэ. Шинэ зүлэг нь олон улсын FIFA-ийн шаардлага хангасан буюу намхан, илүү босоо, зөөлөн үстэй өмнөхөөс илүү сайн чанарынх байх аж. Энэ нь олон төрөлт зориулалттай буюу спортын болон концерт, тоглолтод ч ашиглаж болохуйц юм. Өмнөх зүлэг нь резинэн материалтай тул наранд хэт халахаараа хаймрын үнэр ялгаруулдаг сул тал талтай байжээ.
Цахилгааны ил утастай байсан гэрлийн шонгуудыг буулгаж цахилгааны утаснуудаа газар доогуур явуулж, өнгө үзэмжийн талаас илүү цэгцтэй болгожээ. Мөн шинээр 16 ширхэг цамхагт гэрлүүдийг тавьж байгаа ба энэ нь гоёлын гэхээсээ илүү орчны гэрэлтүүлэг болно. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд оройн цагт харанхуй байдаг асуудал цэгцэрнэ хэмээн "Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хэлж байлаа.
Мөн ус зайлуулах 200 м шугам хийсэн ба ингэснээр цэнгэлдэхийг тойроод ус тогтохгүй гэсэн үг. Гадна талбайн чөлөөлсөн хэсэгт ногоон байгууламж барина. Ингэхдээ сайн сортын ногоон зүлэг тарина гэв.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы урд л зөвхөн том зогсоол талбай байдаг байсан. Харин ард байх 700м.кв орчим шороон талбайг асфальтаар хучиж дууссан ба ингэснээр 215 автомашин, таван автобусны зогсоолтой болж байгаа юм. Мөн цэнгэлдэх хүрээлэнд тоглолттой өдрүүдэд автомашины зогсоолд ашиглана.
Засварын ажлаас төлөвлөсөн хугацаанаас хоцорч байгаа ажил бол цэнгэлдэхийн чанх урд талбайд барьж буй 3X3 сагсны болон теннисний талбай бүхий спортын талбай болон хүүхдийн тоглоомын талбай юм. Энэхүү ажил наадмын дараа дуусах юм байна. Ногоон зүлэгжүүлэлт болон суурь хучилт одоо хийгдэж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн хавийн бүх цахилгааныг хангадаг үүсгүүрийг чөлөөлж энэхүү талбайг гаргасан ба түүнийг шилжүүлэхэд багагүй саатаж байгаа ч баяр наадмаас өмнө дуусгана гэв. Сур, шагайн харваан талбай орчимд явган хүний зам шинээр хийжээ. Мөн гүйлтийн замыг шинээр хийж байгаа аж.
Мөн хаалга бүрд хяналтын камер суурилуулах юм байна. Орц, гарцанд шинэ таних тэмдэг, хаалтыг байрлуулжээ. Түүнээс гадна хаягжилтыг олон улсын стандартын дагуу англи, монгол хэл дээр, өмнөхөөсөө илүү ойлгомжтой болгожээ.
Төв цэнгэлдэх дотроо шинээр 9 ширхэг ариун цэврийн өрөөтэй болгоно. Түүн дотроо хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэх боломжтой болох юм. Ингэснээр өмнө нь байсан гуравтай нийлээд 12 ариун цэврийн өрөөтэй болж байна. Мөн бусад тоглолтын үеэр ч ашиглах боломжтой тул "00 хүрэлцдэггүй" гэх асуудал үүгээр цэгцэрч магадгүй юм. Гэхдээ эдгээр нь зөвхөн дулааны улиралд ашиглах буюу өвөл ажиллахгүй.
Дэлхийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн, 3700 гаруй зураг төсөлд ажилласан архитектур, “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин саяхан ирж манай Төв цэнгэлдэх хүрээлэнтэй танилцсан. Тэрбээр "Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай. Гэвч бидний урьдчилсан дүгнэлтээр засвар хийсээр эцсийн шатандаа хүрчээ. Ийм суурин дээр олон давтамжтай засвар хийж, хөрөнгөө зарцуулж байснаас энэ талбайд шинэ хүрээлэн байгуулах цаг болсон байна” гэж байв.
Тиймээс шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөжээ. Мэргэжилтэн газар зүйн байршлын хувьд эндээ дахин барих боломжтойг хэлсэн байна. Мөн хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн судалжээ. Зураг төсөл 6-9 сарын хугацаанд хэрэгжиж, дэд арена, худалдааны төв гэх зэрэг цогц байдлаар төлөвлөвөл барилгын явц олон улсын жишгээр 3-4 жил үргэлжлэх тооцоололтой байна.
Мөн энэ жил төв цэнгэлдэхийн гадна худалдаа, үйлчилгээний зохион байгуулалт илүү сайжрахыг "Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хэлж байлаа.
Тэрбээр "Иргэдээс хамгийн их ирдэг санал, хүсэлт бол цэнгэлдэх орчмыг "Зах шиг битгий болгооч, гар дээрээс борлуулж буй хяналтгүй худалдаанд зохицуулалт хийгээч" гэдэг. Тиймээс гар дээрх худалдааг хориглож, асруудыг зохион байгуулалттай болгож, наадмын газрын зураг гаргасан. Тодруулбал, газрын зурагт хаана уран зургийн үзэсгэлэн, түргэн тусламж, хоолны асар, зураг даруулах хэсэг, шууд дамжуулалтын лед дэлгэц, хүүхдийн тоглоомын бүс байгаа зэрэг байршлын мэдээлэл ойлгомжтойгоор байршина. Kids Zone хэсэг хүүхдийн хөлбөмбөгийн талбайд байрлах ба тэнд playstation тоглоом, гулсуур, дэлгэц байршуулж контент үзүүлэх, цагийн хуваарийн дагуу тайзны үзүүлбэрүүдийг хүргэхээр төлөвлөж байна" гэв.
Энэ жил 240 ААН-д хүнс үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрлэлээр худалдаа эрхлэх зөвшөөрөл олгоно. Ингэхдээ /иргэн биш/ зөвхөн аж ахуй нэгжүүдээс хүсэлтийг цахимаар авч шаардлага хангасанд нь зөвшөөрөл олгох юм байна.
Цэнгэлдэх тойроод жуулчдад зориулсан дөрвөн хэсгийг тохижуулна. Мөн медиа төвүүд шинээр ажиллана. Дотор ажиллах хэвлэлийн хэсгүүдийг сайжруулах ба гаднын хэвлэлийнхэнд зориулсан мөн хэсгийг гаргана гэв.