Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Намхайдоржтой ярилцав.
Оном сантай хамтран 200 тун Алтеплаз тариаг УБ Сонгдо эмнэлгийн эмнэлзүйн сургалт, удирдамж, хяналтын дагуу орон нутгийн, дүүргийн болон улсын эмнэлгүүдэд үнэ төлбөргүй тараах гэж байна.
Алтеплаз тариаг ямар өвчтөнд, ямар нөхцөлд тарьдаг вэ? Яагаад энэ тариаг үнэ төлбөргүй олгох болсон талаар Ц.Намхайдорж эмчээс тодруулав.
-Танай нийгэмлэг Оном сантай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Алтеплаз тариаг үнэ төлбөргүй тараах болжээ. Эхлээд энэ тарианы талаар та товчхон мэдээлэл өгөөч.
-Энэ тариа бол судсанд үүссэн бүлэнг задалж уусгадаг тариа. Эмнэлзүйд цочмог тархины харвалт, зүрхний шигдээс, гүний венийн тромб, уушгины эмбол, хөл гар чацархай зэрэг эрхтнүүдийн артеруудын бөглөрөл, мөн биед эмчилгээ хийхээр суулгасан хүрц гуурсууд бөглөрсөн үед нээх зорилгоор уг тариаг хэрэглэдэг.
Манай улсад төдийгүй дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчин байсаар байна. Тэр дундаа тархины харвалт, зүрхний шигдээс бол голлох шалтгаан нь юм. Манай улс өргөн уудам газар нутагтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хугацаа алддаг.
Өвчтөнийг сумаас аймгийн төв рүү, аймгийн төвөөс бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү, тэндээс нийслэл рүү тээвэрлэхэд хугацаа их алддаг. Аливаа эрхтний тэжээгч судас цочмогоор бөглөрсөн үед тухайн эрхтэн богино хугацаанд үйл ажиллагаагаа алдаж эргэж сэргэдэггүй тул аль болох эрт тухайн бөглөрсөн судсыг нээх нь чухал байдаг. Хугацаа алдах тусам тавилан мууддаг.
Жишээ нь Тархины харвалтын шинж тэмдэг илэрснээс хойш 4.5 цаг дотор. зүрхний шигдээс болсноос хойш 12 цагийн дотор Алтеплаз тариаг хийвэл үр дүн сайн байдаг тул хийхийг зөвлөдөг. Энэ тариа хүний амь насыг аврахаас гадна амьдралын чанартай үлдэхэд их чухал нөлөөтэй.
Аливаа эрхтний тэжээгч судас цочмогоор бөглөрсөн үед тухайн эрхтэн богино хугацаанд үйл ажиллагаагаа алдаж эргэж сэргэдэггүй тул аль болох эрт тухайн бөглөрсөн судсыг нээх нь чухал.
-Энэ нь юу гэсэн үг вэ?
-Харвасан хүн гар хөл нь саажих, хэлгүй яриагүй болох зэргээр тахир дутуу болж тэргэнцэр дээр суун, хүний асрамжинд орох нь элбэг. Зүрхний шигдээсийн үед цаг алдаж эмчилснээр зүрхний дутагдалд орж аахилж амисгаадсан, ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүн болж хувирдаг.
Тэгвэл гар хөл нь саажсан, хэл яриагүй болж харвасан хүн ороод ирлээ гэхэд цаг алдалгүй уг тариаг хийхэд тэр дороо гар хөлийн саа сэргэж хэл яриа сэргэх боломжтой. Үнэхээр үр дүнтэй эмчилгээ.
-Та бүхэн Алтеплаз тариаг ямар эмнэлгүүдэд олгох вэ?
-Энэ эмчилгээ хамгийн чухал бөгөөд ач холбогдолтой хийгдэх эмнэлгүүд бол аймаг дүүргийн эмнэлгүүд юм. Учир нь тухайн эмнэлгүүдэд одоо ерөнхий оношилгоо, тухайн эмчилгээг хийх хүний нөөц, бусад нөхцөл боломжууд байгаа.
Одоо ихэнх аймгууд компьютер томографитай болсон. Тухайн эмнэлгүүдэд тархины харвалт, зүрхний шигдээс зэрэг судасны бөглөрлүүдийг оношлоод тээвэрлэх явцад хугацаа алдаад байна. Тиймээс аймгуудын нэгдсэн эмнэлэг энэ эмчилгээг өргөн хийж нэвтрүүлэх юм бол олон хүний амийг аварч, амьдралын чанартай үлдэх ач холбогдол нь их.
Иймд бид аймгуудын нэгдсэн эмнэлэг рүү түлхүү тараах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотод бол дүүргийн эмнэлгүүд, бусад төв эмнэлгүүд хэрэгцээ шаардлага байгаа бүх эмнэлгүүд хүсвэл авах боломжтой. Бид шаардлагатай сургалт, мэдээллээр бүрэн хангана. Шаардлагатай үед телемедицин ашиглан тохиолдол бүр дээр зааварчилгаа өгч ажиллах ч боломж байгаа.
-Энэ тариаг аль улсад үйлдвэрлэсэн бэ?
-ХБНГУ-ын “Boehringer Ingelheim” эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн. Олон улсын болон Монголын эмнэлзүйн заавар удирдамжид зөвлөгдсөн, манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн тариа байгаа.
Энэ тариаг Монгол Улсад хэрэглээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэхдээ хэрэглээ зөвхөн улсын том эмнэлгүүдэд хязгаарлагдмал хэмжээнд хэрэглэж ирсэн. Сүүлийн үед орон нутгийн ганц нэг эмнэлгүүд хэрэглэж эхэлж байгаа ч уг тариа маань үнэтэй учраас олдоц, хүртээмжийн асуудлаас болоод дээр нь эмч нарын маань мэдлэг, туршлага, эрсдэл хүндрэл гарна гэдэг болгоомжлолоос болоод эмнэлзүйд төдийлөн өргөн нэвтрэхгүй байна.
Тэгэхээр ач холбогдлыг нь сайн ойлгуулаад, хэрэглээд үр дүнг нь мэдрээд эхэлбэл хэрэгцээ шаардлага нь байгаа эмчилгээний арга л даа. Зүрхний шигдээстэй хүн аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэхэд дараагийн шатлалын эмнэлэг рүү зүгээр шилжүүлж тээвэрлэх биш арга хэмжээ авч өгөөд энэ эмчилгээг хийх боломж заалт нь байвал хийж өгөөд шилжүүлбэл цаашдын тавиланд ямар их ач холбогдолтой гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.
-Ямар эрсдэлүүд бий вэ?
-Энэ эмчилгээг хийх маш тодорхой заалтууд бий. Мөн гарч болох эрсдэл хүндрэлүүдийг ч тодорхой бичсэн байдаг. Гол нь л цус алдах.
Миний хувьд УБ Сонгдо эмнэлэгт энэ тариаг хийж болох бүх өвчнүүдэд хийж үзсэн. Маш олон тохиолдлууд байна. Миний туршлагаар бол хүнээ зөв сонгоод заалтаа гаргаад, эрсдэлүүдээ тооцоод хийх юм бол аюул багатай. Зөвхөн эрсдэл хүндрэлийг нь уншаад айгаад байх юм бол ямар ч эмчилгээг хийхэд хэцүү.
Зүрх судас, мэдрэл, эрчимт, яаралтай тусламжийн эмч нарыг сургалтдаа түлхүү хамруулж байгаа. Одоогоор Баянхонгор, Дархан, Эрдэнэтэд тарианууд өгсөн.
Олон улсын удирдамж зааварт ороод эмчилгээнд зөвлөж байгаа бол эмчилгээний үр дүн сайн, эрсдэл хүндрэл харьцангуй бага л гэсэн үг. Жишээ нь тархины харвалтын үед гарч болох эрсдэл хүндрэл дунджаар 1.6%. Бид эхний сургалтуудаа аймгуудын эмнэлэгт очиж болон зүүмээр онлайн хэлбэрээр хийгээд эхэлсэн.
Зүрх судас, мэдрэл, эрчимт, яаралтай тусламжийн эмч нарыг сургалтдаа түлхүү хамруулж байгаа. Одоогоор Баянхонгор, Дархан, Эрдэнэт-д тарианууд өгсөн байгаа. Уг тариаг хэрэглэхгүй байх бас нэгэн шалтгаан нь эмч нар маань өөрсдөө хэрэглэсэн туршлага байхгүй, эрсдэл хүндрэл гарчихвии гэсэн болгоомжлол, айдас бас байгаад байх шиг байна.
-Бусад хувийн эмнэлгүүдэд энэ тариаг ашигладаг уу?
-За бараг үгүй л болов уу. Манай улсад АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжаар Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины харвалтын тасагт анх олон тоогоор нийлүүлж тархины харвалтад хийж эхэлсэн байх. Гэвч тухайн үед хэрэглээ хязгаарлагдмал, туршлага бага, харвалтын дараа уг тариаг хийх хугацаандаа амжиж ирдэг хүн цөөн байснаас тухайн тариануудын нэлээд хэсгийг ашиглаж чадалгүй хугацаа нь дууссан гэж сонссон.
Харвалтын дараа 4.5 цаг дотор, зүрхний шигдээсийн дараа 12 цаг дотроо амжиж хийвэл үр дүн илүү сайн гэж зөвлөж байгаагаас биш хийж болохгүй гэж ойлгож болохгүй. Сүүлийн үед хувь хүнд тохирсон эмчилгээ буюу precision medicine гэх ойлголтыг ярих болсон.
Тэгэхээр харвалт болсноос хойш 5 цагийн дараа ирсэн өвчтөнд хугацаа нь өнгөрч хийхгүй гэж шууд шийдвэр гаргаж болохгүй. Сүүлийн үеийн судалгаануудыг харахад 9 цаг дотор хийхэд хүртэл үр дүн байна гэж үзэж байгаа. Дээр нь уг тариаг эрүүл мэндийн даатгалд оруулж өгөх хэрэгтэй байна.
-Эмч нарт Алтиплази тариаг хийснээр өвчтөн цус алдах вий гэсэн болгоомжлол байдаг талаар та дурдсан.
-Тийм ээ. Ер нь аливаа эмнэлгийн тусламж үйлчилгээ бүр тодорхой хэмжээний эрсдэл хүндрэл гарах магадлалтай байдаг. Гол нь бид өвчтөнөө зөв сонгож хийх хэрэгтэй. Уг эмчилгээг хийх заалт нь байна уу, эсрэг заалтууд байна уу, эрсдэл нь хэр их байна гээд бүгдийг тооцдог.
Аль эрхтний судас бөглөрсөн гэдгээсээ хамаарч хэдэн цаг дотроо, ямар тунгаар, ямар хурдаар хийх гэдэг нь бүгд протоколтой. Бүхнийг олон улсын заавар зөвлөмжийн дагуу хийхэд эсрдэл хүндрэл хамгийн бага. Мэдээж ойрын хугацаанд томоохон хагалгаанд орсон, цус алдсан, шархтай, гэмтэлтэй хүмүүс мэдээж эсрэг заалттай.
-Энэ эмчилгээг хийх орчин нөхцөл аймгийн эмнэлгүүдэд бүрдсэн үү?
-Одоо ихэнх аймгийн эмнэлэг компьютер томографийн аппараттай болсон. Ерөнхий лабораторийн хүчин чадал, хүний нөөцийн хувьд уг эмчилгээг нэвтрүүлэх бүрэн боломжтой.
Тархины харвалт болсон хүнд компьютер томографи хийгээд тархины судас хагарч харвалт болсон уу, судас бөглөрч харвалт болсон уу гэдгээ баттай ялгах боломж бүрдсэн гэсэн үг. Хэрэв судас хагарсан харвалт байвал энэ эмчилгээг хийж болохгүй шүү дээ.
Мөн уг эмчилгээг хийх үед өвчтөнийг байнга хянах хяналтын монитор, тогтмол хурдаар шахах шахуурга, эмчилгээг хийж дууссаны дараа цусны бүлэгнэлтийг хянах зэрэг олон зүйл бий. Одоо хамгийн чухал зүйл бол эмч нарийн маань идэвх зүтгэл, зориг зүрх жоохон дутаад байх шиг.
-Та бүхний тараах 200 тун тариаг хэдэн хүнд тарих вэ?
-Өвчтөний биеийн жинд тооцож тарьдаг. Манай энэ тариа 20 мг аар савлагдсан. Тохиолдол бүрд 2-4 ширхэг хэрэглэгдэх байх. Тэхээр дунджаар 70 тохиолдолд хэрэглэх боломжтой.
-Эмч нар эрсдэлээс эмээж энэ тариаг хэрэглэхгүй байгаа бол одоо ашиглаж буй арга нь эрсдэлгүй юм уу?
- Хөдөө суманд нэг хүн зүрхний шигдээс болжээ гэж бодъё. Тэр хүнийг аймгийн төвд авчрахад өвчин намдаах цус шингэлэх ойр зуурын арга хэмжээ аваад бүсийн оношилгоо эмчилгээний төв эсвэл хот руу тээвэрлэж байна. Тэхээр тэд зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг. Тээвэрлэх явцад амь нас эрстэж болно.
Хэдий шигдээс болсон хүн нь амьд байгаа ч дараагийн шатны эмнэлэгт очиход хугацаа алдаж тэр хүний цаашдын тавилан тааруу болоод байгаа учраас аймаг дээрээ уг эмчилгээг хийж өгөөд явуулахад ач холбогдол ямар их гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.
Энэ тариаг тариад дараагийн шатлалын эмнэлэг дээр ирж ангиографи хийлгэхэд судас нь аль хэдийнэ бага ч гэсэн онгойчихсон байвал тэр хүний тавиланд маш эерэг зүйл. Мэдээж нарийсал байгаа бол стентээ тавиулна шүү дээ. Энэ тариаг тариа л стент тавиулах шаардлагагүй болно гэсэн үг биш.
-Гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд энэ тарианы нөөц бий юу?
-Одоогоор байхгүй байх шиг байна.
Ганц минутын өмнө ч болов энэ тариаг хийснээр өвчтөний амийг аварч, амьдралын чанар сайжирдаг. Эмчилгээний үр дүн нүдэн дээр шууд харагддаг.
-Энэ тариаг өргөн ашигласнаар өвчтөний эрүүл мэндэд гарсан үр дүн, амьдралын чанарын өөрчлөлтийг хэмжсэн судалгаанууд байдаг уу?
-Байлгүй яах вэ. Эмнэлзүйн заавар, удирдамжид орсон гэдэг нь л энэ эмчилгээ, энэ тариа хангалттай судлагдсан, үр дүн нь нотлогдсон гэсэн үг.
Зүрх судасны өвчтэй хүн судас цочмог бөглөрсөн үед хугацаа маш чухал. Ганц минутын өмнө ч болов энэ тариаг хийснээр өвчтөний амийг аварч, амьдралын чанар сайжирдаг. Эмчилгээний үр дүн нүдэн дээр шууд харагддаг.
-Та өвчтөндөө Алтеплаз тариаг хийхдээ зөвшөөрөл авдаг уу?
-Мэдээж авдаг. Энэ чинь эрсдэлтэй эмчилгээнд тооцогддог. Хагалгаа хийхтэй ижил гэсэн үг. Өвчтөн өөрөө зөвшөөрөхгүй бол хийхгүй. Өвчтөн маань өөрөө ухаан бүдэг, ойлголцох чадамжгүй тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчаас зөвшөөрөл авдаг.
Амь тэнссэн үед бид өөрсдөө эмчилгээний сонголт, боломж, үр дүнгийн талаас нь зөв мэдээлэл өгвөл татгалзах хүн цөөн байдаг.
-Төгсгөлд нь танаас манай улсад зүрх судасны өвчин яагаад ийм их, нас баралтын тэргүүлэх шалтгаан байдгийг асууя.
-Зүрх судасны өвчинд олон хүчин зүйл нөлөөлдөг. Сайн талаас нь харвал манай улсын дундаж наслалт нэмэгдэж байна. Хүний нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Дээр нь эрт илрүүлгэ, оношилгоо сайжирсантай бас холбоотой зүрх судасны өвчин ихэссэн мэт харагдаж байж болно.
Ер нь бол хувь хүний амьдралын хэв маяг маш том нөлөөтэй. Тамхи, таргалалт, хөдөлгөөнгүй байдал, идэж ууж байгаа зүйлс, артерийн даралт, чихрийн шижин, өөх тосны солилцооны өөрчлөлт, стресс, нойр гээд олон зүйл бий. Эрэгтэй хүмүүс зүрх судасны өвчнөөр илүү их өвддөг.
Манай улсад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү бүтэн 10 жил байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 10 жил бага амьдарч байна гэсэн үг. Ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол, амьдралын түвшин ч бас нөлөөлнө.
Дээр нь манай улсын эдийн засгийн байдал, эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээний чанар, даатгалын систем гээд олог хүчин зүйл л нөлөөлж байгаа.
-Танд баярлалаа.