Улаанбаатар хотод жолооч нарын Замын хөдөлгөөний дүрэм /ЗХД/ зөрчсөн үйлдлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилтыг 6-р сарын 1-нээс эрчимжүүлж, замын бүх уулзварт нэвтрүүлээд байна.
Жолооч таны “... дугаартай тээврийн хэрэгсэл ЗХД зөрчсөн нь хиймэл оюун ухааны бүртгэлд бүртгэгдлээ” гээд ямар дүрэм зөрчсөн тухай холбогдох заалтыг линкээр хавсаргасан зурвас ирж байна уу. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Монгол Улсад мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний дүрмийг программд хангамжид нэвтрүүлж, зөрчсөн зөрчил бүрийг хиймэл оюуны ухааны технологиор илрүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинэ ухаалаг системийг 6-р сараас хотын бүх уулзварт нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлснээр торгуулийн мэдээлэл очих тоо нэмэгдэж, жолооч нар ч энэ талаар ойлголттой болж байна.
Шинэ технологийг 2025 оны хоёрдугаар сараас нэвтрүүлсэн бөгөөд 2025 оны сүүлийн хагас жилд илэрсэн зөрчил болгоны мэдээллийг жолоочид гар утас болон И-Монголиа-гаар хүргүүлнэ. Энэ жилдээ торгууль ногдуулахгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг сануулна. Харин 2026 оны 1-р сарын 1-нээс хиймэл оюун ухаанаар шууд торгож эхлэх юм байна.
Хиймэл оюун ухаан цагаан зураас багахан давах, эгнээ байр буруу эзэлсэн зэрэг хэнэггүй жолоочид яльгүй мэт санагдаж болох зөрчлийг ч алдахгүй бүртгэн, торгож эхлэх тул жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлж, өөртөө дадал зуршил болгохыг эртнээс анхааруулж байна. Ингэснээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчих үйлдэл багасахын хэрээр зам тээврийн ослын тоо багасна, замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах давуу талтай.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Улаанбаатар хотод өдөрт 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд нэг уулзварт өдөрт дунджаар 100 мянга гаруй зөрчил бүртгэгдэж байна. 2026 оны 1-р сарын 1-нийг хүртэл илэрсэн зөрчилд хариуцлага тооцохгүйгээр сануулга болгож жолоочид мессэж илгээнэ. Харин эрх бүхий албан тушаалтан буюу цагдаа зогсоож, илрүүлсэн зөрчилдөө хуулийн дагуу хариуцлага тооцох зохицуулалт хэвээр үргэлжилнэ гэсэн юм.
“Уулзварт улаан гэрэл асаж байхад цагдаа улаан гэрлээр эргэх команд өгч байна. Ийм үед AI-аар торгосон зурвас ирж байна” гэжээ. Энэ үед яах вэ? гэсэн асуултыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад, Цагдаагийн зохицуулгатай уулзварт AI ажиллахгүй, камер унтрах зохицуулалттай. Одоогоор торгож эхлээгүй бөгөөд торгох нь чухал биш, жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх нь чухал юм. Программ хангамжийн шинэчлэл сайжруулалтыг хийсээр байна гэж хариулав.