45 жилийн турш шинжлэх ухаанд хүчин зүтгэсэн доктор, профессор, МУ-ын Зөвлөх эдийн засагч С.Төгс бол Монгол малын түүхий эдийн үнэлэмжийг дэлхийн инновацын индэрт гаргаж тавьсан цөөхөн судлаачийн нэг. Түүний судалгаанууд гүзээний сархинаг, шөрмөс, туурай зэрэг малын хаягдал түүхий эдийг бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд экспортлох боломж бийг харуулсан.
Аж үйлдвэрийн инженер мэргэжлээр их сургуулиа төгсөөд багш болохоор сэтгэл шулуудахад аав нь “чи судлаач болох ёстой, судлахгүйгээр хүнийг сургаж чадахгүй” гэж захиснаар тэрээр шинжлэх ухааны салбарт ажиллах болжээ.
Түүний анхны том нээлт бол монгол үхрийн шөрмөсөөр хийсэн мэс заслын утас. Лабораторид хийсэн туршилтаар энэ нь дэлхийн хаана ч байхгүй бат бөх чанартай болох нь тогтоогдсон. Уг утас нь өөрөө хайлдаг, биеэс авах шаардлагагүй, халдвар үүсгэдэггүй органик бүтэцтэй тул мэс заслын салбарт хувьсал хийхүйц бүтээгдэхүүн хэмээн үнэлэгдэж, дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль хүртэж байсан.
Мөн хонины сархинагаар хийсэн зангиагаа Японд үзэсгэлэнд оролцуулан найман доллароор борлуулахаар явуулсан ч хоёр япон иргэн үнэ хаялцсаар 300 долларт хүрч байжээ.
Мөн түүний судалгааны баг өрц, үнхэлцгийн хальсыг боловсруулж элгэн материал гаргаж авсан.

Учир нь дэлхийн хаана ч байхгүй материалаар хийсэн нь гадаадын иргэдийг сонирхлыг хөдөлгөсөн аж. Тэрээр хэлэхдээ энэ бол бэлчээрийн малын онцлог. Фермерийн үхрийн гүзээ хуулагддаггүй. Харин манай мал бэлчээрийн сор түүж иддэг учраас эд эс нь бат бөх байдаг.
Монголын хөдөө аж ахуйн онцлог, түүхий эдийн давуу талаа таниулж гаднын олон хуралдаанд илтгэл тавих үед түүнд Солонгосын нэг компани сард 200 мянган ширхэг нийлүүлэх таван жилийн гэрээ хийх санал тавьжээ. Харамсалтай нь судлаачийн зүгээс хариулт өгч чадаагүй аж.
Учир нь байгальд ээлтэй, малын гаралтай түүхий эдээр гадаадын зах зээлд танигдаж экспортын цар хүрээгээ тэлэх боломж бий. Тиймээс үйлдвэр барих шаардлагатайг тэрээр 20 жил холбогдох газруудад уламжилжээ. Гэвч орон нутгийн удирдлага гэхэд жилд 70 сая төгрөгөөр түүхий эдээ жалганд булах төсөв батлуулдаг. Түүний оронд нэг үйлдвэр барихад олон гарц нээгдэнэ.
Судалгаагаар материалын технологийг гаргасан, тоног төхөөрөмжийг нь хийгээд, хүнийг нь сургаад өгье. Байр, санхүүжилтээр хангаад өгөөч гэх ч гадаад зах зээл рүү гаргах боломжоо танилцуулаад ч нүдэн балай, чихэн дүлий явж ирлээ.
Кенгуруны эр малын засааны арьсаар хийсэн бүтээлийг авахын тулд Австрали улсыг жил болгон 10 сая хүн зорин очдог.
Гэтэл Монголд жилд 450 мянган үхэр идшинд явж, 3.2 сая хонь, ямааны түүхий эд хаягдал болоод дуусаж байна. 70 саяар түүхий эдээ булахын оронд ганц үйлдвэр бариад өгөөч гээд үл хэрэгсдэг улстай. Үлдэгдлээр нь гэрийн тэжээмэл амьтны хоол хүнс, бордоо хийгээд явах боломж бий.
2021-2023 оны судалгааны ажлаар монгол үхрийн туруунаас гал унтраах хөөс гарган авах боломжтой бодис ихээр илэрсэн. Англи үхрийн туруунаасаа гал унтраах хөөсөө гаргаж авдаг. Харин манайд энэ бодис нь фермерийн малын туруунд байх хэмжээнээс хэд дахин илүү. Бид ашиглаж чадвал гал унтраах хөөсөө өөрсдөө гаргаж авах боломжтой.
Түүхий эдийг боловсруулан дэлхийн зах зээлд гаргах оюуны чадавх Монгол улсад арвин бий. Харин төр, зах зээл, иргэдийн хамтын итгэлцэл, системтэй дэмжлэг үгүйлэгдэж байгааг судлаач, доктор С.Төгсийн 20 жилийн судлагдахуунаас харж болох.