gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     3.26
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 8
Зурхай
 3.26
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 3.26
Валютын ханш
$ | 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Болормаа: Зэвгүй бол крантны усыг заавал шүүж эрдэсгүйжүүлэх шаардлагагүй

О.Батхишиг
Нийгэм
4 цаг 39 минутын өмнө
Twitter logo

Улаанбаатар хотын ундны 10 орчим эх үүсвэр, эх үүсвэрүүд дээрх 220 гаруй гүний худгийн усыг шинжилдэг УСУГ-ын лабораторийн дарга Болормаатай усны чанарын асуудлаар ярилцлаа.

-Яагаад усны салбарыг сонгож ажиллав гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Миний үндсэн мэргэжил химич, химийн багш. Бүх л салбар, бидний идэж, хэрэглэж буй бүхэн химийн шинжлэх ухаантай холбоотой.  Би  УСУГ-т анх 2002 бохир усны химичээр ажилд орж  долоон жил ажилласан.  2010 онд Дэлхийн банкны хөнгөлөлттэй төслийн хүрээнд  УСУГ-ын цэвэр, бохир усны лабораторийг нэгтгэж усны төв лаборатори  байгуулсан. Үүнээс хойш химич, чанарын менежерээр  15 жил,  салбартаа 23 жил ажиллаж байна. 

-Усны нөөцийн асуудал их чухлаар тавигддаг шүү дээ, УСУГ чиг үүргийн хүрээнд хэрхэн ажилладаг вэ?
-Усыг бид хэзээ ч шавхагдашгүй гэж санадаг ч бидний хэрэглэдэг цэнгэг усны нөөц хязгаарлагдмал. Шинжлэх ухааны салбар өндөр хөгжиж, бүхий л зүйлийг нээж хөгжүүлж, бид үр шимийг нь хүртэж байна. Гэтэл цэвэр усыг үйлдвэрлэж чадахгүй.

УСУГ-ын үндсэн чиг үүрэг нь нийслэлийн хүн амд түгээж буй ундны усанд хяналт тавих, иргэд, байгууллагаас гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлээд, байгальд нийлүүлэх. УСУГ-ын дэргэд 1959  онд ундны усны лаборатори  байгуулагдсан. Харин цэвэрлэх байгууламж байгуулагдсанаар бохир усны лаборатори  1964 онд байгуулагдсан. Манай усны лабораторийн түүх өнө удаан жилийн түүхтэй. 

-Улаанбаатар хотод ундны усны эх болсон газар хэд байдаг, тэдгээрээс усыг яаж авчирч, хэрэглэгчийн кран руу нийлүүлдэг вэ?
-Улаанбаатарын ундны эх үүсвэр 10 орчим байршилд бий. Бид нэг доороос бүх усыг биш өөр өөр газраас усаа татаж авч, түгээдэг.  Байршлаасаа шалтгаалаад усны чанар харилцан адилгүй. Гачуурт, Цэцэрлэгт хүрээлэн, Үйлдвэрийн Оройн, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд эх үүсвэр бий.

Эх үүсвэр гэдэг нь усаа олборлож байгаа цэгүүдийг хэлнэ. Эх үүсвэрүүд дээр 220 гаруй гүний худаг бий.  Гүний худгаасаа усаа олборлоод, насос станц дээр авчирч, усан сангаар дамжиж, усаа тодорхой хэмжээнд хуримтлуулаад шугамаар хэрэглэгч рүү түгээдэг. 

Ундаргын усыг шинжилж, стандарт шаардлагыг хангаж байна уу гэдэгт усны найрлагыг үзэж, шаардлага хангаагүй усан дээр цэвэрлэх үйл ажиллагаа явуулдаг.

Манай улс маш азтай. Учир нь бид маш цэнгэг усаар хангагддаг. Гүний худгийн уснууд маань цэвэрлэх шаардлагагүйгээр иргэдэд хүрдэг.

Шат дамжлагын явцад халдваргүйжүүлэлтийн үе гэж бий. Хүмүүс бохир болохоор нь халдваргүйжүүлж байна гэж ойлгодог. Түгээлтийн явцад ямар нэг байдлаар ус бохирдохоос урьдчилан сэргийлж халдваржуулдаг. 

-Бохир усанд юу юу хамаардаг, лаборатори  нь яаж шинжилж, байгальд гаргадаг вэ?
-Бид эх үүсвэрээсээ хэрэглэгч хүртэлх бүх үе шатанд хяналт тавьж ажилладаг. Манай байгууллага дээр усны аюулгүй байдлын төлөвлөгөө хэрэгждэг. Өөрөөр хэлбэл усыг эх үүсвэрээс хэрэглэгчдэд эрсдэлгүй хүргэх боломжийг бид хянаж, хангаж ажилладаг гэсэн үг. Эх үүсвэрээс хэрэглэгч хүртэл бид 1000 гаруй цэгт хяналт тавьдаг. Эх үүсвэрүүдээ өдөр бүр хянадаг. 

Бохир усны хувьд Улаанбаатарт байгаа цэвэрлэх байгууламжуудад хяналт тавина.Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаар дамжин цэвэрлэгдэж Туул голд нийлдэг. 

-Бохир усыг цэвэрлэх процесс нь  яаж явдаг вэ?
-Цэвэрлэх байгууламжид ирсэн ус сараалжаар дамжина. Сараалж нь бохир усан дахь том хаягдлыг шүүдэг. Дараа нь элс баригчаар хүнд элс шороог шүүнэ. Үүний дараа  биологийн цэвэрлэгээ хийнэ.

Биологийн цэвэрлэгээ нь микроскопоор  л харагддаг янз бүрийн хэлбэр дүрстэй бичил амьтдын тусламжтайгаар усыг цэвэрлэдэг гэсэн үг. Ус сайн цэвэрлэгдвэл ашигтай амьтад нь их байна, ус  муу цэвэрлэгдээд эхэлбэл амьтад нь өөр хэлбэр дүрстэй болдог. Үүний дараа хоёрдугаар тунгаагчаар усыг тунгааж  руу байгальд нийлүүлдэг.

Цэвэрлэх байгууламж 1964 онд 500 мянган хүн амын бохир усыг цэвэрлэхээр байгуулагдсан. Гэтэл одоо Улаанбаатарын хүн ам 1.5 сая болсноор ачаалал асар ихэссэн.

Барилга байгууламж маань 120 метр куб ус авна гэж тооцоолж байсан бол одоо хоногт 170-190 метр куб усыг татан зайлуулж байна. Энэ их усыг татан зайлуулахад техник технологийн хувьд ч хүндрэлтэй зүйл олон. Ахуйн ус цэвэрлэнэ гэж биологийн цэвэрлэх байгууламж барьсан байтал,  үйлдвэрүүдээс их хэмжээний химийн бохирдолтой ус ирдэг. 

Угтаа үйлдвэрүүд хаягдал усаа цэвэрлээд ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр цэвэрлэх байгууламж хүчин чадлын дутагдалтай ч чадах чинээгээрээ цэвэрлэж байгальд усаа нийлүүлж байна. Энэ нь байгальд нийлүүлэх усны стандартыг хангаж чадахгүй байгаа тул иргэдээс маш их шүүмжлэл ирдэг. Ийм л хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. 

-Цэвэр усны лабораторийн тоног төхөөрөмж өнөөдөр ямар байна вэ?
-Нөхцөл байдал хүнд, ачаалал ихтэй ч манай байгууллага тоног төхөөрөмжөө жил бүр тордож, чадах чинээгээрээ ажиллаж байна. Манай байгууллагын 2009 онд авсан лабораторийн тоног төхөөрөмжүүд өнөөдрийг хүртэл эцэстээ тултал ажилласан.

Бид өнгөрсөн жил Мянганы сорилтын сангийн Усны тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд 700 саяын үнэтэй хоёр багажаа шинэчиллээ. Зөвхөн энэ хоёр багажаар тогтохгүй бүхэл бүтэн лабораторийн хэмжээнд бүрэн хангасан. 

Лабораторид 17 хүн ажиллахаар төлөвлөсөн. Энэ  лабораторид ажилласнаараа хаягдал ус нийлүүлж байгаа үйлдвэр хэдий хэр хэмжээний бохирдолтой ус нийлүүлж байна гэдгийг тогтоон, төлбөр ногдуулах боломж бүрдэх юм. 

Лаборатори маань цэвэр, бохир усанд  нян судлал, химийн шинжилгээ хийдэг. Химийн шинжилгээгээр тухайн бохир усан дахь найрлагыг гаргадаг. Нян судлалын шинжилгээ нь өвчин үүсгэгч бодис байгаа эсэхийг шинжилдэг.

Бид ундны усан дээр өдөрт 30,  жилдээ 5000 сорьцыг шинжилдэг бол бохир усан дээр өдөрт 30, жилдээ 2000 гаруй үзүүлэлтийг тодорхойлж байна.

-Крантнаас гарах усыг шууд  хэрэглэж болохгүй, заавал шүүсэн ус хэрэглэх ёстой гэх хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?

-Ихэнх хэрэглэгчид ууж байгаа усаа чанартай гэдэгт итгэдэггүй. Бид өөрсдийн хариуцсан эцсийн шугам хүртэлх усны чанарыг шинжилж хариуцдаг. Бид крантнаасаа чанартай ус уух боломжтой юм бол яагаад зарим газар зэвтэй ус гоожиж байна вэ гэх асуулт үүсдэг. 

Шугам хариуцаж байгаа газар болгон өөр өөр эх үүсвэртэй. УСУГ эх үүсвэрээсээ ус дулаан дамжуулах төв хүртэл хянаж байна. Ус дулаан дамжуулах төвөөс ОСНААУГ, хувийн байгууллага, айл өрх зэрэг маш олон шугам сүлжээ үүсгэдэг. Энэ их орон сууцжуулалтын шугам сүлжээ манай байгууллагын мэдлээс хальсан.

Зэвтэй усны асуудал нь чанаргүй шугам сүлжээ угсарч суурилуулсантай холбоотой.Ингэхээр крантаа онгойлгоод шууд уу гэж хэлэхэд бэрх. 

Крантаа нээгээд гоожуулахад цэвэр тунгалаг байгаа бол тухайн усны чанарт эргэлзэх зүйлгүй. Шүүх төхөөрөмжүүд маш олон төрөл байна. Харин ихэнх усны шүүлтүүрүүд эрдэс буюу кальци магнийг нь шүүсэн байдаг. Түгээж байгаа ус маань эх үүсвэрээсээ хамаарч дийлэнх нь маш цэнгэг.

Өөрөөр хэлбэл эрдэс нь 50-70 милиграммын хооронд байдаг. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зохимжтой хэмжээ нь 200 милиграмм байдаг.  Ингэхээр бид маш бага эрдэстэй ус уудаг. Гэтэл 70 милиграмм эрдэстэй усыг шүүх төхөөрөмжөөр оруулж 10-1 милиграмм эрдэстэй болгодог. Хүмүүс крантны усандаа итгэхгүй савласан ус уудаг. Савласан усны дийлэнх нь эрдсийг шүүсэн уснууд байдаг. Тиймээс өдөр тутмын хэрэглээндээ эрдсийн дутагдалд орох эрсдэлтэй. 

Усны салбар маань хотод ч, орон нутагт ч хасах ажиллаж байна. Эх үүсвэрээсээ хэрэглэгчдэд хүргээд татан зайлуулах хүртэл зардал гарч байгаа. Гэтэл хэрэглэгчдэд түгээж байгаа ус маань үнэгүй болчихсон. Зардлаа нөхөж чадахгүй хямд үнээр усаа борлуулна гэдэг хэцүү. Ус дэндүү үнэгүйдээд байна гэж л хэлье. 

Ярилцсанд баярлалаа.

Бүтэн ярилцлагыг эндээс үзэж болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан