gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -15
  • Зурхай
     2.06
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -15
Зурхай
 2.06
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -15
Зурхай
 2.06
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Мэдээлэл өгсөн гэрч, хохирогчийг 5 хоног хамгаалалтад авч, эрсдэлийн үнэлгээ хийдэг болно"

Б.Азбаяр
Нийгэм
7 цаг 43 минутын өмнө
32
Twitter logo
Б.Азбаяр
32
Twitter logo
Нийгэм
7 цаг 43 минутын өмнө
“Мэдээлэл өгсөн гэрч, хохирогчийг 5 хоног хамгаалалтад авч, эрсдэлийн үнэлгээ хийдэг болно" ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын Нийгмийн эрх зүйн хэлтсийн дарга Д.Энхтөр

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хариуцан боловсруулсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүний эрхийг дээдлэх, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор уг хуулийн төслийг 7 бүлэг, 63 зүйлтэйгээр шинэчлэн боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн онцлог зохицуулалт тусгагдсан байна. Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нийт 6 субъектийг хамгаалж байсан бол шинэчилсэн найруулгын төсөлд 16 субъектийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болох аж. 

Үүнд хэргийн оролцогчид, хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч, мөн гэрч, хохирогчийн гэр бүлийн гишүүд багтжээ. Энэ нь хохирогч дахин хохирохоос сэргийлэх, гэрчийн аюулгүй байдлыг бүрэн хангах замаар нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, хэргийг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Мөн гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас тусгаарлаж, мэргэжлийн дагнасан байгууллага хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна. Ингэснээр иргэд тухайн хэргийг шалгаж буй мөрдөгч, прокуророос хараат бус, бие даасан байгууллагад хандаж хамгаалалт хүсэх боломж нээгдэх юм. Энэ нь шүүгч, прокурор, мөрдөгчийн хараат бус байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэхээр байна.

Түүнчлэн хуулийн төсөлд хамгаалалтын 9 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл, журам, хугацааг нарийвчлан тодорхойлж, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь нууцлалын өндөр зэрэглэлд явагддагтай холбогдуулан уг мэдээллийг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар тусгажээ.

Статистик мэдээллээс үзэхэд гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд энэ нь одоогийн тогтолцоонд ачаалал үүсгэж байна. Тиймээс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн олон улсын стандартад нийцсэн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буйг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байв. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс хүний эрхийг хангах чиглэлээр олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэн, шүүн таслах ажиллагаа хэвийн, аюулгүй явагдах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй юм байна. 

Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, "Хууль зүй, дотоод хэргийн яам болон хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Энэ ажлын хүрээнд эрх зүйн шинэтгэлийн бодлого цогцоороо хэрэгжиж буй.

Өөрөөр хэлбэл, баялгийн хулгай, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан, үр ашигтай ажиллах бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчин нэн чухал.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 онд батлагдсан. Тухайн хууль нь 4 бүлэг, 28 зүйлтэй, ерөнхий зохицуулалттай байсан. Үүний дараа шүүх, шүүхийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан тогтолцоог тодорхой хугацаанд туршиж үзсэн. Өнөөдөр уг чиг үүргийг цагдаагийн байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцан хэрэгжүүлж байна.

Гэсэн хэдий ч цаашид уг тогтолцоог сайжруулах, бэхжүүлэх шаардлага бий гэж үзэж байна. Иймээс эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Хамгийн гол нь гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан тогтолцоо, үр дүнтэй үйл ажиллагаа нь нийгэмд шударга ёсыг тогтоох, гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх бодлогын салшгүй хэсэг.

Практикт гэрчийг дарамтлах, нотлох баримт бүрдүүлсэн иргэдэд заналхийлэх, мөн хэргийг шударгаар шалгаж буй мөрдөгч, прокурор, шүүгчийн аюулгүй байдалд нөлөөлөх оролдлогууд гардаг. Энэ бүхэн нь эцсийн дүндээ хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд саад болж, нийгэмд шударга ёс тогтоох, иргэдийн эрх ашгийг хамгаалахад сөргөөр нөлөөлдөг.

Хамгаалалт хүссэн иргэн шат шатны байгууллага дамжихгүй бөгөөд аюулгүй байдлыг цаг алдалгүй хангах нөхцөл бүрдэнэ.

Үүний улмаас төрд итгэх иргэдийн итгэл алдагдах эрсдэл ч үүсдэг. Тиймээс Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах, мөн олон нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсэн иргэдийг хамгаалах цогц тогтолцоо зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Шинэчилсэн найруулгын хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа шат дамжлага багатай, эрсдэлийн үнэлгээнд суурилсан, шуурхай шийдвэр гаргадаг бие даасан байгууллагаар хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэснээр хамгаалалт хүссэн иргэн шат шатны байгууллагаар удаан хугацаанд дамжихгүй, аюулгүй байдлыг цаг алдалгүй хангах нөхцөл бүрдэнэ.

Томоохон, зохион байгуулалттай, өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргүүдийг илрүүлэхэд гэрчийн мэдүүлэг, нотлох баримт онцгой ач холбогдолтой. Тэдгээрийг хамгаалах нь гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын салшгүй хэсэг юм.

Иймд шүүх, шүүн таслах ажиллагааны аюулгүй байдлыг хангадаг, гэрч, хохирогчийг айдасгүйгээр үүргээ гүйцэтгэх боломж бүрдүүлсэн бие даасан байгууллага Монгол Улсад нэн шаардлагатай гэж бид үзэж байна" гэв.

Харин хуулийн хэрэгжилтийн түвшинд ямар зохицуулалтууд шинээр орж ирж буйг ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын Нийгмийн эрх зүйн хэлтсийн дарга Д.Энхтөр тайлбарлалаа. Тэрээр, "Одоогийн хуулиар хамгаалалтад авах 6 субъектийг заасан бол шинэчилсэн найруулгын төсөлд хамгаалалтад авах субъектүүдийн хүрээг 16 болгон өргөтгөсөн. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хүний эрхийг илүү бодитой хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн хамгаалалтын 9 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх процесс, үндэслэл, хугацааг тодорхой болгож, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бие даасан байгууллага байгуулахаар тусгасан. Уг байгууллагын төсөв, хүний нөөц, хамгаалалтын үйл ажиллагаанд зарцуулагдах зардлыг хуульд нарийвчлан зохицуулж өгч байгаа юм. 

Хуулийн төслийн нэг чухал шинэ зохицуулалт нь шуурхай хамгаалалтын механизм юм. Гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн гэрч, хохирогчийг 5 хоногийн хугацаанд урьдчилсан хамгаалалтад авч, энэ хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийж, цаашид хамгаалалтад авах эсэх шийдвэрийг гаргахаар тусгасан" гэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид нээлттэйгээр асуулт асууж, санал, ажиглалтаа хуваалцлаа. Эдийн засаг, хөгжлийн яамны Хууль эрх зүйн хэлтсийн шинжээч Б.Билгүүннаран хэлэхдээ, "Миний ажигласнаар шинэчилсэн найруулгад аюулгүй байдлын хамгаалалтад илүү төвлөрсөн бөгөөд сэтгэл зүйн хамгаалалтын зохицуулалтыг харьцангуй бага тусгажээ. 

Гэхдээ шинээр байгуулагдах Аюулгүй байдлын алба нь сэтгэл зүйн хамгаалалтыг хангах чиглэлээр, сэтгэл зүйч, хамтарсан багийг байгуулж үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг тусгаж өгсөн нь эерэг өөрчлөлт гэж харж байна. Хуульч хүний хувьд санал болгоход, аюулгүй байдлын хамгаалалттай хамт сэтгэл зүйн хамгаалалтыг нарийвчлан, зарим төрлийн хэрэгт заавал үзүүлэх байдлаар хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр дээрх байр суурийг илэрхийлсэн ч нарийн бөгөөд оновчтой хариулт өгсөнгүй. Мэдээж, хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг тул эндээс авсан санал, зөвлөмжүүдийг тусгах байх" гэж ярилаа. 

Оролцогчийн санал, "Хуулийн төслийг уншиж, танилцлаа. Хуульч хүний хувьд хамгийн түрүүнд зорилго, зорилттой нь танилцдаг. Төслийн зорилтыг харахад хэнийг гэрч, хохирогч гэж тусгасан байна вэ гэж хайлаа. Мэдээж хуульчид бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид гэдгийг уншаад хэнийг хохирогч гэж үзэх вэ гэдгийг ойлгоно.

Гэхдээ миний хувьд анзаарагдсан нэг зүйл нь, энэ хууль зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илүү төвлөрсөн юм шиг санагдсан. Гэтэл захиргааны хэрэг, иргэний хэрэг, мөн Үндсэн хуулийн цэц дээр ч гэрч, оролцогчид байдаг шүү дээ. Тэгэхээр бүх процессын эрх зүйн хүрээнд ерөнхий байдлаар авч үзэх боломж байсан юм болов уу гэж харсан.

Өмнө нь Тахарын албаны тухай хууль, гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль зэрэг нь давхар хэрэгжиж явж байсан логик харагдсан. Одоо бол бие даасан аюулгүй байдлын байгууллага байгуулж байгаа мэт боловч Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хүрээнд багтааж авч явж байгаа юм байна гэж ойлголоо. 

Нөгөө талаас, энэ хуулийн үндэслэлийг харахад өмнөх хуульд маш олон нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Тооцоод үзэхэд нийт 79 орчим заалтад өөрчлөлт орсон байгаа. Түүний 50 орчим хувь нь нэмэлт, өөрчлөлт байсан. Тэгэхээр шинэчилсэн найруулга хийх үндэслэл нь энэ талаасаа бол ойлгомжтой гэж харж байна. 

Ер нь хохирогчтой холбоотой процессууд харьцангуй сайн журамлагдсан сайн талууд бий. Харин уншиж харахад, анхнаасаа Тахарын албыг сэргээж байгаа юм шиг, аюулгүй байдлын бие даасан байгууллага байгуулах логик илүү тод мэдрэгдсэн. Гэхдээ энэ бүхэн гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн нэрийн дор явж байгаа нь анхаарал татлаа" хэмээн ажиглалтаа илэрхийллээ. 

Тус хуулийн төслийг хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн энэ хүрээнд шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн орчны шинэчлэл, төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга, авлигын эсрэг багц хууль зэрэг 15-20 хуулийн төслийг өргөн мэдүүлэх аж. 

Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан