Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Б.ГАНБААТАР: СТАНЦАД СЭЛБЭГ АВЪЯ ГЭХЭЭР "ҮЙЛДВЭРЛЭХЭЭ БОЛЬСОН" ГЭЭД ОРОСУУД БИДНИЙГ ШООЛДОГ
- "Хөрөнгө оруулагчид геологийн суурь судалгаанд л итгэнэ. Гэвч энэ судалгаанд зарцуулах ₮42 тэрбумыг ₮10 тэрбум болгож хасахаар санал оруулжээ"
- "Биднийг шинэ станцтай болно гэж 20 жил ярих зуурт бидний ашиглаж буй хуучин станцыг засах тоноглолыг Орост үйлдвэрлэхээ болив"
- "Баянхошуунд “залуучуудын” гэх хэрэгцээгүй байшин барьсан. Үүний зөвхөн урсгал зардалд 500 сая төгрөг зарцуулж байна".
- "Сумын эмчийн нэг хүнийг оношлох 40,000 төгрөгийн багц хүрэхгүй байна". Нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
УЛААНБААТАР ХОТЫН ИРЭХ ӨВЛИЙН ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ХЭРЭГЦЭЭГ ИНГЭЖ ХАНГАНА
ТЭЦ-3 ДЦС--ын нэг турбинд өнгөрсөн 6-р сард том гэмтэл гарч, бүрэн зогслоо. Ирэх халаалтын улиралд энэ турбины үйлдвэрлэж байсан дулааныг хэрхэн нөхөх талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах төлөвлөлт хийснээ танилцуулав.
ТӨСӨВ-2026: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД 5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН Ч БОДИТ ҮР ДҮНД ХҮРЭХ ХОЛ БАЙНА
Өчигдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны төсвийн танилцуулгыг хийлээ.
2026 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн дээд хязгаарыг 231.2 тэрбум төгрөг, үйл ажиллагааны урсгал зардлыг 198.2 тэрбум, хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 33 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Энэ нь өмнөх оны төсвөөс 77.4 тэрбум, тодотгосон төсвөөс 29.7 тэрбум төгрөгөөр буурсан юм.
2026 онд 87 байгууллагын үйл ажиллагааны зардалд 120.1 тэрбум төгрөг зарцуулагдах аж. Үүнд:
- Яамны 111 ажилтны зардалд 7 тэрбум,
- Улсын тусгай хамгаалалттай 35 хамгаалалтын захиргааны 771 байгаль хамгаалагчид 30.1 тэрбум,
- Цаг уур, орчны шинжилгээний газруудын 1722 ажилтны үйл ажиллагаанд 69.7 тэрбум,
- Усны газар, гол мөрний сав газрын захиргааны 253 ажилтны үйл ажиллагаанд 10.378 тэрбум төгрөг тус тус багтжээ.
У.БЯМБАСҮРЭН: ЭТТ ХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАНАНА
Өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилж, ажиллуулсан. Тэгвэл тус БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өр, зардал бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын зардлыг энэ жил 200 тэрбум төгрөгөөр танах, үйл ажиллагааны зардлыг 30 хувиар бууруулах төлөвлөгөөг баталсан.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг есдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанд оруулах үүрэг өгсөн. Мөн холбогдох албан тушаалтнуудад хууль бус дарамт шахалт үзүүлсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авахыг даалгасан" гэв.
Б.ЖАВХЛАН: 56 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТГӨӨР III ЭМНЭЛГИЙН ДЭРГЭД ЗҮРХ СУДАСНЫ БИЕ ДААСАН ТӨВ БАЙГУУЛНА
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрээр, "Улсын гуравдугаар эмнэлгийн дэргэд зүрх судасны бие даасан төв байгуулахаар шийдвэрлэлээ. Нийт өртөг нь 56.3 сая ам.доллар. Үүнээс 32.9 сая ам.доллар нь Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны зээл, 22.4 сая ам.доллар нь Люксембургийн Вант улсын буцалтгүй тусламж" гэв
Б.МӨНХТАМИР: МИАТ-ЫГ ХУВЬЧЛАХААС ИЛҮҮ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛГОХ НЬ ЗӨВ ГЭЖ ХАРЖ БАЙНА
МИАТ компанийн БОИНГ онгоцны нислэгийн үед гарсан гэмтлийн талаар тус компанийн захирал Б.Мөнхтамир тайлбар өглөө. Мөн түүнээс МИАТ компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг тодруулсныг ЭНД дарж уншина уу. \
ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС БАГА АНГИЙНХАН ПОЛО ЦАМЦ ӨМСӨЖ БОЛНО
Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт хувцасны нэр төрөлд оруулсан. Хүүхдийн хөдөлгөөн өсөлт хөгжилтийг үл хязгаарласан, эрүүл мэнд, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон байдлаар стандарт шаардлагыг шинэчлэх саналыг Боловсролын ерөнхий газраас боловсруулан Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлжээ.
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ ДОРВИТОЙ ӨСГӨХ ШААРДЛАГАТАЙ
Багш нарын цалинг өсгөх талаар ямар арга хэмжээ авч байгааг Боловсролын сайд П.Наранбаяраас сэтгүүлчид тодрууллаа.
Тэрбээр, Багш нарын үндсэн цалин төрийн үйлчилгээний албаныхан дотроо хамгийн бага байгаа. Цалин нэмүүлэх багш нарын шаардлагыг зүй ёсных гэж харж байна.
Багш нарын үндсэн цалинг дорвитой өсгөх шаардлага бий. Өнгөрсөн жил зургаан хувиар нэмсэн нь хангалтгүй. Тиймээс Боловсролын салбарын үйлдвэрчний эвлэл, Сангийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, энэ жилийн улсын төсвөөс хэмнэгдсэн хэсгээр багш нарын цалинг нэмэхэд зарцуулах бодлого барина. Мөн өөр эх үүсвэр гаргах талаар анхаарч ажиллах үүрэг Ерөнхий сайд өгсөн.
Гурван жилийн хугацаанд багш нарын цалинг тогтвортой өсгөх төлөвлөгөө, эх үүсвэрийг нь хаанаас гаргах талаар төлөвлөгөө гаргаж, танилцуул гэсэн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн гэв.