Баяр наадмаас өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхчүүдийг барилдуулж, зүлгэн дээр халтирах, эсэхийг өнөөдөр 17.00 цагт туршив. 30 орчим бөх иржээ.
Улсын начин Э.Батмагнай "Зүлэг нороогүй үед халтирсангүй. Норсны дараа халтирч байна. Сайхан барилдмаар байдаг. Гэтэл халтирна даа гэсэн айдастай барилдахаар сэтгэл зүй өөрчлөгдөнө.
Наадам дөхчихсөн үед ирж туршилт хийж байна. Хэцүү л байна. Сайхан барилдаад унах, халтираад унах нь ялгаатай. Нэг жилийн бүх хөдөлмөрөө үнэлүүлнэ. Гутлаа сайн норгож байгаад дахин бэлтгэл хийнэ. Уг нь энд зүлэг тарина гэж хотын дарга ярьж байв. Тоглолт болохоор зүлгээ хамгаалж хучна гэсэн юм. Гэвч таримал зүлэг алга, энэ жил дахиад л хиймэл зүлэгтэй байх нь" гэв.
Сумын заан Ц.Галсансанжаа "Өөрөөрөө биш гаднын нөлөөгөөр халтирч унавал харамсалтай. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилээ бодвол гайгүй байна. Сая халуун наранд хэсэг тулаад зогсоход хоолой аргаж байна" гэсэн юм.