Монголын Худалдаачдын холбооны дэргэдэх ТҮЦ нэгдсэн холбооноос “ТҮЦ 33 жил үзэсгэлэн” гаргах талаараа мэдээлэл өглөө.
Тодруулбал маргаашаас буюу энэ сарын 18-ны өдрөөс эхлэн явуулын маягаар "ТҮЦ-33" үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар ТҮЦ нэгдсэн холбооны төлөөлөл "ТҮЦ-ийг муухай, бохир, чанаргүй бараа зардаг гэдэг. Бид үүнийг эсэргүүцэж, иргэдэд зөв мэдээлэл өгөхийн тулд нээлттэй үзэсгэлэн худалдаа хийж байгаа юм. ТҮЦ-т зах, томоохон дэлгүүрүүдээр худалдааг, Монгол Улсад импортоор орж ирдэг барааг л зардаг. Яг л адилхан бараа зардаг.
Иймээс хотын дарга Х.Нямбаатарын ярьж, биднийг хор зарж байна гэж гүтгэж буйг үгүйсгэхийн тулд үзэсгэлэн худалдааг зургаан дүүрэг болон Эрх чөлөө, Сүхбаатарын талбай дээр явуулын маягаар гаргана.
Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдэд ажлын санал тавьсан, лангуу санал болгосон, сүлжээ дэлгүүрт зуучилсан гэж яриад байна. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Баасан гарагт бидэнд энэ албан бичгээ өгсөн. Бид өнгөрсөн гурван хоногийн хугацаанд зах руу залгасан, сүлжээ дэлгүүрүүд дээр очиж уулзсан.
Ингэхэд нийслэлээс тэдэнд биднийг оруулна гэсэн гэрээ хийгээгүй, мэдээлэл өгөөгүй гэж байна. Зөвхөн тэднээс судалгаа авсан гэж хэлж байна. Ажлын байр санал болгосон гээд байгаа нь ажлын зар дээр нийтлэг байдаг заруудыг л хүснэгтлээд тавьсан байна" гэв.